Jump to content

Алтай (хот)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алтай
ᠠᠯᠲᠠᠢ
Есөнбулаг сум
ᠶ᠋ᠢᠰᠦᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Алтай далбаа
Говь-Алтай аймаг дахь Алтай хот
Алтай, Монгол
Алтай
Алтай
Монгол дахь байршил
Солбицол: 46°22′22″N 96°15′26″E / 46.37278°N 96.25722°E / 46.37278; 96.25722Солбицол: 46°22′22″N 96°15′26″E / 46.37278°N 96.25722°E / 46.37278; 96.25722
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
СумЕсөнбулаг
Газар нутаг
  Нийт
2,161 км2 (834 бээр2)
Өндөр
2,213 м (7,260 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт17,609
  Нягтрал8.1/км2 (21/бээр2)
Бүсийн дугаар+976 (0) 148
Улсын дугаарГА
Уур амьсгалBSk

Алтай (монгол бичгээр алтаи) — Монгол улсын Говь-Алтай аймгийн төв нь болох хот. Аймаг дотроо бас Есөнбулаг суманд харьяалагддаг. Алтай гэдэг нь өөрөө түгээмэл нэр. Тиймээс энэ нутгийг монгол хэлнээ Алтай хот гэж бусдаас нь ялгаж салгаж ойлгодог.

Алтай хот Улаанбаатараас баруун урагш 1001 км зайд д.т.дээш 2181 м өндөрт 51 км² газар нутгийг эзлэн оршдог. 2008 онд 15,800 оршин суугчтай байсан. Тэгэхээр Монголдоо хамгийн өндөр газрын хот, бас 20-р олон хүн амтай хот юм.

Алтай хотын нисэх буудал нь нислэгийн нэг шороон зурвастай. Эндээс Арвайхээр- Улаанбаатарын чиглэлд хуваарьт нислэгтэй байдаг.

Түүх соёлын дурсгал, барилга

[засварлах | кодоор засварлах]

Алтай хотын төв талбай нь 1945 оны чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн давааны Японы бэхлэлтийг дайран эзлэх үед амь насаа үл хайрлан цэргийн үүргээ биелүүлэн дайсны галан доор тасарсан холбооны утсаа амаараа зуун анги нэгтгэлийн хоорондын харилцааг ханган алтан амиа алдсан Монгол улсын баатар Жанчивын нэрээр нэрлэгдсэн байна. Мөн талбайд холбооны дамараа барин буугаа мөрөвчилсөн Жанчив баатарын гэрэлт ирээдүйн төлөө урагш алхаж байгаа хөшөө сүндэрлэж байдаг. үүнээс гадна Жанчивын талбай дах бас нэг онцлог дурсгал нь Баруун монгол, тэр тусмаа Алтай нутгийн бахархал болсон Алтайн нуруунд зориулан Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч нарын шилдэг бүтээл болох "Зулай цагаан Алтай" дууны хөшөө аймгийн Төрийн захиргааны ордоны өмнө сүндэрлэж байдаг. Энэхүү нийтэд ихэд түгэн алдаршсан Алтайн магтаал дуунд зориулсан хөшөө нь Монгол улсад дуунд зориулан босгосон 2 дахь хөшөө юм. Дээрхээс гадна Говь-Алтай аймгийн хөгжимт драмын театрын сүлд чимэг болдог "Алтай" чуулгын театрын байр нь архитектурын өвөрмөц шийдэл бүхий уран барилга юм. Аймгийн төвд орших "Аймгийн орон нутгийг судлах төв музей" нь Алтай нутгийн түүх, уламжлал, хүн ам, түүний ёс заншил, ахуй амьдрал, алдартангуудын тухай төдийгүй амйгийн хэмжээний геологийн тогтоц, ашигт малтмалын тухай баялаг үзмэр сан хөмрөгтэй.

Цаг уурын мэдээлэл: Алтай, өндөр 2,180 м (7,150 фут), (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1954–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 4.4
(39.9)
9.0
(48.2)
13.1
(55.6)
23.4
(74.1)
27.0
(80.6)
31.6
(88.9)
31.1
(88.0)
32.0
(89.6)
25.3
(77.5)
19.0
(66.2)
11.9
(53.4)
10.6
(51.1)
32.0
(89.6)
Дундаж дээд °C (°F) −10.5
(13.1)
−7.1
(19.2)
−0.8
(30.6)
7.7
(45.9)
13.9
(57.0)
19.7
(67.5)
21.5
(70.7)
19.8
(67.6)
13.6
(56.5)
5.5
(41.9)
−2.8
(27.0)
−8.6
(16.5)
6.0
(42.8)
Өдрийн дундаж °C (°F) −18.0
(−0.4)
−14.6
(5.7)
−7.6
(18.3)
1.3
(34.3)
7.6
(45.7)
13.6
(56.5)
15.8
(60.4)
13.8
(56.8)
7.4
(45.3)
−0.7
(30.7)
−9.2
(15.4)
−15.4
(4.3)
−0.5
(31.1)
Дундаж доод °C (°F) −24.3
(−11.7)
−21.3
(−6.3)
−14.4
(6.1)
−5.1
(22.8)
1.2
(34.2)
7.2
(45.0)
9.9
(49.8)
7.8
(46.0)
1.4
(34.5)
−6.5
(20.3)
−15.3
(4.5)
−21.6
(−6.9)
−6.7
(19.9)
Мин. температур °C (°F) −40
(−40)
−39.8
(−39.6)
−35.9
(−32.6)
−30.6
(−23.1)
−16.4
(2.5)
−6.9
(19.6)
−0.4
(31.3)
−4.4
(24.1)
−17.2
(1.0)
−28.9
(−20.0)
−35
(−31)
−38.4
(−37.1)
−40.0
(−40.0)
Дундаж хур тунадас см (инч) 2
(0.1)
2
(0.1)
5
(0.2)
9
(0.4)
17
(0.7)
34
(1.3)
46
(1.8)
35
(1.4)
16
(0.6)
9
(0.4)
4
(0.2)
3
(0.1)
182
(7.3)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 1.4 1.5 2.1 2.4 3.7 5.7 7.0 5.7 3.5 2.6 1.9 1.6 39.1
Дундаж харьцангуй чийгшил (%) 71.7 67.1 59.7 51.4 49.1 52.9 58.6 59.0 55.8 61.4 68.7 71.4 60.6
Сарын дундаж нартай цаг 201.1 208.3 252.2 260.6 308.9 298.5 293.2 290.2 272.4 246.1 199.6 184.8 3,015.9
Өдрийн дундаж нартай цаг 6.5 7.4 8.1 8.7 10.0 10.0 9.5 9.4 9.1 7.9 6.7 6.0 8.3
Эх сурвалж 1: Pogoda.ru.net [1]
Эх сурвалж 2: NOAA (нар 1961-1990),[2][3] Deutscher Wetterdienst (өдрийн нар 1961-1990)[4]

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Алтай хот буюу Есөнбулаг суурин нь унд ахуйн усан хангамжийн талаар хатуулаг ихтэй ус бүхий газарт оршдогоороо онцлог.
  • Говь-Алтай аймгийн Бигэр суманд социализмын үед сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Лодойхүү баатарын хөдөлмөрийн үр дүнд Бигэр суманд чацаргана тариалж түүгээр дарс хийж байсан нь өнөөг хүртэл уламжилж үлджээ. Иймд Алтай хотын дэлгүүрүүдэд Бигэрийн жимсээр хийсэн "Бигэр", "Алтай" дарсууд, "Бигэр" шампан дарс буюу оргилуун дарс, "Бигэр" виски зэрэг бүтэгдхүүнүүд зарагддаг.
  1. КЛИМАТ АЛТАЯ (Орос хэлээр). Pogoda.ru.net. Татаж авсан: 2026-04-20.
  2. Загвар:Cite FTP
  3. "Altai Climate Normals 1991-2020". Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Татаж авсан: 2026-04-20.
  4. "Klimatafel von Altai (Altaj) / Mongolei" (PDF). Холбооны Тээвэр ба Дижитал Дэд Бүтцийн Яам. Татаж авсан: 2026-04-20.