Зуунмод

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Зуунмод
хот ба сум
Хотын төв талбай

Зуунмод
Монгол дахь Зуунмодын байршил
Улс Монгол улс Монгол (МУ)
Аймаг Mn coa töv aimag.svg Төв
Сум Зуунмод
Баг (6) 6 багт хуваагдана.
Газар нутаг 19.18 км²
Хүн ам (2006) 14,660 хүн
Нягт сийрэг 764.3 хүн/км²
Ард түмэн монгол үндэстэн
Нутгийн олон Зуунмодынхон
1942 онд үүсэн байгуулагдсан
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
Утасны дуг. +976 (0)47
Шуудан-дугаар 41100
Цахим хуудас zuunmod.tuv.mn
Төв аймаг дахь Зуунмод сумын байршил

ЗуунмодМонгол улсын Төв аймгийн засаг захиргааны төв, 14660 хүнтэй хот.

Мөн аймгийн 27 сумын нэг юм. 19.18 км² газар нутагтай. Дотроо 6 багт хуваагддаг.

Түүх[засварлах | edit source]

1733 онд Зуунмодноос 4-8 км зайнд Манзуширийн хийд босчээ. Төв аймгийн засаг захиргааны төв Улаанбаатарт байсныг 1942 онд салган Богд хан уулын өвөрт гаргаж Зуун модны аманд суурин үүсгэсэн.[1]

Газар зүй[засварлах | edit source]

Богд хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1200 м өндөрт байна. Улаанбаатараас 43 км зайтай.[1]

Хүн ам зүй[засварлах | edit source]

2006 оны тооцоогоор Зуунмод хотод 14660 хүн оршин сууж байна.

Нутгийн хуваарь[засварлах | edit source]

Номт, Ланс, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, Баруун Зуунмод гэсэн зургаан багт хуваагддаг.

Мал аж ахуй[засварлах | edit source]

2004 оны байдлаар 24000 орчим толгой мал тоологдсоны 8,500 нь ямаа, 12,000 нь хонь, 2,000 нь үхэр, мөн адуу байсан бөгөөд тэмээ байхгүй[2].

Лавлах бичиг[засварлах | edit source]

Зураг[засварлах | edit source]

Алсын хараа бараа