Алтанбулаг сум (Төв)
Appearance
Алтанбулаг сум
ᠠᠯᠲᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Төв |
Бор-Өндөр нэртэй байгуулагдсан | 1936 он |
Алтанбулаг нэртэй болсон | 1959 он |
Газар нутаг | |
• Нийт | 5,668 км2 (2,188 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,264 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Бүсийн дугаар | +976 (0)2741 |
Алтанбулаг сум — Монгол улсын Төв аймгийн сум. Төв аймгийн өрнө-өмнө биед Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Баянхангай, Аргалант гэсэн найман сумаар хүрээлэгдэн 5,668 хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэн оршдог.[1]
1936 онд Шархайн хөндийн хойд энгэр Бор өндөр уулын өвөрт Данжаалангийн жасын суурин дээр төвлөн Бор-Өндөр нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1956 оны өөрчлөн байгуулалтаар Сэргэлэн суманд нийлүүлэгдсэн ч удалгүй 1959 онд Алтанбулагийн амны Туулын дэнж дээр нүүн төвлөж Алтанбулаг нэрээр сэргээн байгуулагдав. Түүнээс хойш ахиж өөрчлөгдөөгүй.[2]
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
▼3,363 | 3,150 | 3,063 | 3,144 | 3,149 | 3,079 | 3,044 | ▲3,059 | ▼2,918 | ▲2,996 |
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Сумын танилцуулга". Archived from the original on 2013-03-18. Татаж авсан: 2012-12-16.
- ↑ Манай нутгаар зочлоорой.
- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)