Заамар сум

Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa töv aimag.svg Төв аймгийн
Заамар сум
Улбар шар нь Зуунмод, ягаан нь Заамар
Сумын 2,900 км² (__/27) газар нутагт
2011 онд 5,280 хүн (4/27) сууж байв.[1]
4 баг нь Тосон, Төмстэй, Хайлааст, Төв
2011 оны төсөвт 3,279 сая ₮ (1/27) оруулж,
мөн ондоо 1,494 сая ₮ (2/27) заржээ.[1]
2011 оны 181,178 толгой мал (4/27) нь
нэг хүнд ноогдвол 34.3 (__/27) болно.[1]
Өрхийн 39.7% (628/1583) нь малтай.[1]
____ онд үүсэн байгуулагдсан
Эргэн тойрондоо Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Лүн, Булганы Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Сэлэнгийн Орхонтуул гэсэн долоон сумаар хүрээлэгддэг.

Заамар сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 7500 өрх 37500 хүн ам суурьшсан 2900 ам км нутаг дэвсгэртэй Монгол орны томоохон сумдын нэг юм. Анх 1959 онд байгуулагдсан сумын төвийн Бат-Өлзийт суурин 2008 оны байдлаар 5800 хүн амтай. Ган зуд тохиодоггүй тул Тосон Заамар хэмээн алдаршсан байсан боловч сүүлийн үед алтны уурхай зохисгүй эрхэлснээс сумын нутаг ихэд бохирдсон гэсэн ойлголт түгээмэл байдаг.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Заамар сумын нутаг дэвсгэрийн ихэнхийг эзлэн орших Заамарын нуруу нь Их Хэнтийн нурууны үргэлжлэл бөгөөд хус, улиас, хар мод ургадаг. Саарал чоно, халиун буга, үнэг, хярс, цагаан зээр, бор гөрөөс, тарвага гээд олон янзын амьтад амьдрах бөгөөд тэр ч бүү хэл Наймганы нуруунд аргаль бий.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

1980, 90-ээд онуудад улсын тэргүүний газар тариалангийн бүс нутаг байлаа. Малын тоо 2011 оны байдлаар 400 гаруй мянгад хүрээд байгаа бөгөөд 25 мянгат малчинтай. Нэг өрхөд ногдох малын тоогоор аймагтаа тэргүүлж, улсад 9-т бичигдэж байгаа юм.

Тус суманд нэг 12 жилийн сургууль, нэг 10 жилийн сургууль, 2 цэцэрлэг, нэг МСҮТ, бүс дундын цагдаагийн газар, 2 хүн эмнэлэг, 150 сурагчийн багтаамжтай дотуур байр, 10 халуун ус, сауны газар, спорт болон урлаг заал тус тус 3, дэлгүүр 40, супермаркет 4, талх нарийн боовны цех болон оёдлын цех тус тус 2, 2 цахилгаан уурын зуух үйл ажиллагаа явуулж байна.

Хүмүүс[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]