Jump to content

Борнуур сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Борнуур сум
ᠪᠣᠷᠤᠨᠠᠭᠤᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт
1,140 км2 (440 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,911
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Төв аймгийн Борнуур сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан юндэнгийн хошуунд харъяалагдах бөгөөд 1938 онд Баян-Өлзийт сумыг байгуулж 1959 оны улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баян-Өлзийт сумыг Борнуур сум болгосон түүхтэй. Өгөөмөр, Мандал, Бичигт, Нарт гэсэн 4 багийн  нийт 1443 өрхөд 5137 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 21-д ордог.

Далайн төвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүс, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Оршин суугчийн тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
4,5164,3594,2634,4804,6344,6934,6774,6114,8174,854
  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)
 Commons: Борнуур сум – Викимедиа зураг, бичлэг, дууны сан