Эрдэнэ сум (Төв)
Эрдэнэ сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Газар нутаг | |
• Нийт | 8,039 км2 (3,104 бээр2) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▼ 3,890 |
| Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Эрдэнэ сум нь Засаг захиргааны хувьд Төв аймагт харьяалагддаг юм. Эрдэнэ сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 72 км-ийн зайд оршдог. Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Сэргэлэн, Батсүмбэр сумдтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг.
Төв аймгийн Эрдэнэ сум 1924 онд Туул, Булнайн отог нэртэй байгуулагдаж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн "05" дугаар тогтоолоор хэд хэдэн отог нийлж өргөжин сум болсон түүхтэй. Өгөөмөр, Чулуут, Баянтуул, Хушинга, Тамган гэсэн 5 багийн нийт 1291 өрхөд 2011 оны байдлаар 3762 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймагтаа эхний 5-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог (аймгийн төвийг оролцуулалгүйгээр) хүн амын нягтрал 213,6 хүн/га/ сум юм.
Жанчивлин болон Ар Жанчивлан рашаан сувилаллууд тус сумын нутагт бий. Төв аймгийн Эрдэнэ сум нь байгалийн олон үзэсгэлэнт газартай, сүүлийн үед аялал жуулчлал ихээр хөгжиж буй сумдын нэг юм. Тус суманд гадаад дотоодын жуулчдын анхаарлын төвд байгаа Чингис хааны хөшөөт цогцолбор- Цонжинболдог, 13 дугаар зууны аж амьдралыг харуулсан жуулчны бааз, Гүнжийн сүм зэрэг олон алдартай дурсгалт газрууд бий. Мөн тус сумын дунд сургууль нь МСҮТ-тэй нэгдэн МСЕБС болж, 2024 оны 7-р сард "Эрдэнэ Политехник Коллеж" болсон. Энэ сургуульд төгсөгчид нь 11-р ангийн боловсролыг давхар мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөгөөрөө бусад сургуулиудаас онцлог ялгаатай юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Халх Монголд 16-р зууны дунд үеэс эхлэн хошуу гэдэг засаг захиргааны нэгж бий болсон юм. Батмөнх Даян хаан нас барахынхаа өмнө өөрийн захирч байсан албат ард, эзэмшил нутгаа хөвгүүддээ хуваан өгчээ. Батмөнх хааны отгон хүү Гэрсэнзийг нас барсаны дараа түүний хатан нь өөрийн 7 хөвгүүдэд эцгийнх нь захирч байсан 13 отог албатуудыг 7 болгон хувааж өгөөд хошуу гэж нэрлсэн байна. Энэ үеэс "Халх 7 хошуу" гэж түүхэнд нэршсэн байдаг. Үүнээс хойш Халхын хошууд нэмэгдсээр 1760 он гэхэд 86 хошуутай болж 20-р зууны эхэн хүртэл энэтоо өөрчлөгдөөгүй байна.
Өнөөгийн Төв аймгийн Эрдэнэ сум Дархан чин вангийн хошуунд багтаж байжээ. Хошууг нэг том язгууртан толгойлон үе улиран захирдаг байсан бөгөөд үүнийг "Хошууны засаг" гэж нэрлэдэг заримдаа "Засаг ноён" ч гэж нэрлэж байжээ. Засаг ноёны доор хошууны бүх албан хэргийг явуулдаг түшмэл, бичээч нараар бүрдсэн албатууд байдаг байсан. Манжийн үеийн Халхын томоохон хошуудын нэг бол Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу юм.
1911 онд Монгол Улс Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан боловч 1921 оны Ардын хувьсгал хүртэл Манжийн үеийн засаг захиргааны хуваарь хэлбэрийг өөрчилж чадаагүй юм.
Ардын Засгийн газрын 1923 оны 10-р сарын 19-ний өдрийн 38-р тогтоолоор Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууг Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошуу гэж нэрлэх болжээ.
| 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ▲3,539 | 3,550 | 3,405 | 3,442 | 3,445 | 3,607 | 3,531 | ▼3,525 | ▲3,791 | ▼3,736 |
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Зохиолч Доржийн Гармаа
- Дуучин, МУГЖ Дамбын Хоролсүрэн
- Улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)