Аргалант сум
![]() ![]() Аргалант сум |
|
---|---|
Сумын | 1,210 км² (__/27) газар нутагт |
2011 онд | 1,577 хүн (22/27) сууж байв.[1] |
Хоёр баг | Аргалын уул, Хөшөөт |
2011 оны | төсөвт 63 сая ₮ (25/27) оруулж, |
мөн ондоо | 650 сая ₮ (20/27) заржээ.[1] |
2011 оны | 74,102 толгой мал (18/27) нь |
нэг хүнд | ноогдвол 47.0 (_/27) болно.[1] |
Өрхийн | 50.1% (273/545) нь малтай.[1] |
____ онд | үүсэн байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Төв аймгийн Алтанбулаг, Баянхангай, Баянцогт гэсэн гурван сум, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээр хүрээлэгддэг. |
Аргалант сум нь Төв аймгийн сум юм. Нийслэл Улаанбаатар хотын баруун талд оршино. 1210 км2 газар нутагтайгаас 940 км2 нь бэлчээр, 160 км2 нь тариалангийн талбай юм. 2005 оны байдлаар 387 өрхийн 1892 оршин суугчтай[2]. Сумын төвөөс Улаанбаатар хот[3] хүртэл 82 км зайтай. Тус сум нь 1977 онд Атрын хоёрдугаар аяны үеэр байгуулагджээ.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2013 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
▼1,901 | 1,949 | 1,903 | 1,881 | 1,906 | 1,955 | 1,964 | ▼1,764 | ▼1,585 | ▼1,585 | ▼2,111 |
Эдийн засаг, мал аж ахуй[засварлах | кодоор засварлах]
Эдийн засгийн голлох салбарууд нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, худалдаа, аялал жуулчлал болно. 2004 оны байдлаар 44,000 орчим толгой мал тоологдсоноос 18,000 нь ямаа, 20,000 нь хонь, 2,200 нь үхэр, 4,000 нь адуу, 6 нь тэмээ байв[5]. 2011 онд 74,102 толгой малтай болсноос тэмээ 12, адуу 5036, үхэр 4069, хонь 37382, ямаа 27603 тооны байлаа.[1]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Төв аймгийн албан ёсны цахим сүлжээ[permanent dead link]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Төв аймгийн Статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга
- ↑ "Аймгийн Статистикийн Газар" (PDF). Archived from the original (PDF) on 2008-05-28. Retrieved 2008-05-28.
- ↑ нарийвчилбал, Сүхбаатарын талбай
- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга
- ↑ Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.109