Jump to content

Лүн сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лүн сум
ᠯᠦᠩᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт2,501 км2 (966 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,493
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Лүн сум нь Төв аймгийн баруун хэсэгт Улаанбаатар хотоос баруун зүгт 130 км аймгын төв Зуун модоос 175 км зайд тал хээрийн бүсэд далайн төвшнээс дээш 1500-1700 м оршдог сум. Нийт 252.955 га Газар нутагтай. Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг.

Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан. Цагаан-Уул, Өгөөмөр, Төв  гэсэн  3 багтай бөгөөд сумын төвийн баруун урд талаар Туул гол урсан өнгөрнө.

Мал сүргийн бүтэц. Сумын хэмжээнд 264787 толгой малтайгаас 405 тэмээ, 14616 адуу, 9349 үхэр, 137446 хонь, 79870 ямаа байна. Нийт сүрэгт тэмээ 0.16 хувь, адуу 6,0 хувь, үхэр 3.9 хувь, хонь 56.9, ямаа 33.0 хувь тус тус эзэлж байна.

448 малчин өрх, 84 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 66.0 хувийг эзэлж байна.

Газар тариалан. Сумын хэмжээнд жилд 580.3 га газарт газар тариалан эрхэлсэн. Үүнээс 2.2 га талбайд төмс, 524 га талбайд ногоон тэжээл, 50 га талбайд рапс, 2 га талбайд царгас, 2.1 га-д хүнсний ногоо тариалсан байна.

Зам тээвэр. Сумын газар нутгаар улсын чанартай баруун аймгуудыг нийслэлтэй холбосон мянганы замын хэвтээ тэнхлэгийн асфальтан хучилттай гол зам дайран өнгөрдөг.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1978 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Шинээр 2015 онд 400 болон 250 квт-ын дэд станд шинээр баригдсан.

Лүн сум 2700 орчим хүн ам суурьшдаг жижигхэн сум юм.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
3,047 2,873 2,617 2,572 2,474 2,515 2,485 2,518 2,604 2,609
  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)