Бүрэн сум
![]() ![]() Бүрэн сум |
|
---|---|
Сумын | 3,750 км² (_/27) газар нутагт |
2011 онд | 3,012 хүн (9/27) сууж байв.[1] |
Таван баг | Төхөм, Баянцогт, Монгол, Эрдэнэхангай, Булангаа |
2011 оны | төсөвт 132 сая ₮ (14/27) оруулж, |
мөн ондоо | 790 сая ₮ (12/27) заржээ.[1] |
2011 оны | 191,514 толгой мал (3/27) нь |
нэг хүнд | ноогдвол 63.58 (_/27) болно.[1] |
Өрхийн | 90.4% (753/833) нь малтай.[1] |
____ онд | үүсэн байгуулагдсан |
1959 онд | дахин байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Дундговийн Адаацаг, Эрдэнэдалай гэсэн зургаан сумаар хүрээлэгддэг. |
Бүрэн сум — Монгол улсын Төв аймгийн сум. Төв аймгийн өрнө-өмнө биед Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Дундговийн Адаацаг, Эрдэнэдалай гэсэн зургаан сумаар хүрээлэгдэн 3,750 км² газар эзлэн оршдог.
Энэ нутаг урьд цагт Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, 1923-1931 оны хооронд Богдхан уулын аймгийн Хүнчэлцавчид уулын хошуунд багтаж байлаа. 1956 оны өөрчлөн байгуулалтаар сумыг татан буулгасан ч удалгүй 1959 онд сэргээн байгуулсан. Түүнээс хойш өөрчлөгдөөгүй. 1959 оноос Бүрэндэлгэрэх нэгдэл ажиллаж байв. Хуучин Өнжүүл сум, Бүрэн сумын төв байсан Булангаа суурин одоогийн сумын төвөөс зүүн урагш 43 км зайд оршино.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
▼3,652 | 3,445 | 3,339 | 3,266 | 3,234 | 3,209 | 3,056 | ▼3,032 | ▼3,024 | ▼3,012 |
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Төв аймгийн Статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга
- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга