Адаацаг сум
Адаацаг сум
ᠠᠳᠠᠭᠠᠴᠠᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дундговь |
Байгуулагдсан | 1959 он |
Сумын төв | Тавин |
Газар нутаг | |
• Нийт | 3,309 км2 (1,278 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,746 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Адаацаг (монгол бичгээр ᠠᠳᠠᠭᠠᠴᠠᠭ - адагачаг) — Монгол Улсын Дундговь аймгийн сум. Сумын анхны даргаар Дугарын Доржсүрэнг томилжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Адаацаг сум “Тавин жас” байсан газарт оршдог. 1955 онд малчин ард иргэд хөрөнгө хоршин Төв аймгийн Өнжүүл сумын “Амьдралын туг”, “Мөнх амьдрал”, “Саруул зам”, Дундговь аймгийн Хонгор сумын “Үүрийн туяа”, Дэлгэрцогт сумын “Саруул туяа” зэрэг ХАА-н нэгдэл байгуулж, аж ахуй зохион байгуулалт, нийгэм эдийн засгийн талаар бэхжүүлж байх үес 1959 оны 8-р сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 129-р зарлигаар дээрх нэгдлүүдийг нэгтгэн Адаацаг сумыг байгуулж, Дундговь аймгийн сум болгон шилжүүлж, 1960 онд Хонгор сумыг нийлүүлсэн байна.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Тус сум нь Монгол улсын төв хэсэгт Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Луус сумдтай хил залган орших бөгөөд Улаанбаатар хотоос 210 км, Дундговь аймгаас 104 км зайд байрладаг. Адаацаг сум далайн түвшнээс дээш 1768-1803 м өндөрт өргөгдсөн Бага газрын чулуу, Их, бага Адаацагийн уул, Ширгүүнэ, Хар толгой, Хашаатын говь, Жаран, Борын хөндий зэрэг эрс тэс уур амьсгалтай, тал хээр, говь хосолсон 3309 хавтгай дөрвөлжин километр нутагтай.
Ар урт, Өвөр урт, Элгэн, Хонгор, Зүүн, Баруун булаг зэрэг гол горхи, Хадна усны рашаан, Уулын булаг, Зайдангийн ам, Сүм Хөх бүрд, их бага агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.
Хөрш сумууд
[засварлах | кодоор засварлах]Бүрэн (Төв) | Баян-Өнжүүл (Төв) | |
Эрдэнэдалай | Дэлгэрцогт | |
Луус | Мандалговь хот |
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]
|
Ургамал ба амьтан
[засварлах | кодоор засварлах]Тус нутагт баргажамба, баргачин, цагаан төмс, лидэр, дэгд, алтан гагнуур, чихэр өвс, цагаан мөөг, таван салаа, лантанз, сөд, халгай, царван гэх мэт эмийн ургамлууд, усан болон утаат болор, жонш, занар, хүрэн нүүрс зэрэг байгалийн ховор чулуу, зос хужир марз, шар шавар гэх мэтийн өнгө бүрийн шороон будаг, хун, тоодог, тогоруу, ангир, галуу, ногтруу, элээ, хэрээ, тас, аргал, янгир, саарал чоно, үнэг, хярс, туулай, мануул, дорго зэрэг дархан цаазат болон ан агнуурын олон төрлийн араатан жигүүртэн, ан амьтнаар элбэг нь нутгийн ард түмний зүй ёсны бахархал юм.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монгол Улсын 2019 оны хүн амын тооллогын дүн (баг, хороогоор)