Дундговь аймаг
Дундговь аймаг англ. Dundgovi Province | |||||
---|---|---|---|---|---|
ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |||||
| |||||
![]() Онгийн хийд | |||||
Ерөнхий мэдээлэл | |||||
Байгуулагдсан: | 1941 он | ||||
Улс: | ![]() | ||||
Аймгийн төв: | Мандалговь | ||||
Аймгийн сумд: | 15 | ||||
Газар нутгийн талбай | 74,690.32 км² | ||||
Хүн ам: | 44,762 (2016 он) | ||||
Хүн амын нягтрал: | 0.6[1] оршин суугч км² тутамд | ||||
Угсаатан: | Халх | ||||
Нутгийн олон: | Дундговийнхон | ||||
Утасны код: | +976 (0)159 | ||||
Шуудангийн дугаар: | 48000 | ||||
ТХ-ийн улсын дугаар: | ДУ | ||||
ISO 3166-2: | MN-059 | ||||
Цахим хуудас: | dundgovi.gov.mn | ||||
Газрын зураг | |||||
Монгол орон дахь Дундговь аймгийн байршил |
Координат: 46° У, 106° З
Дундговь (худам монголоор ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ – думдагоби) нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан. Аймгийн төв нь Мандалговь.
Газар зүй[засварлах | edit source]
Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.
Уур амьсгал[засварлах | edit source]
Мандалговь нь Монголын хамгийн их салхитай байдаг нутаг юм. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг.
Амьтан ургамал[засварлах | edit source]
Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага[засварлах | edit source]
Дундговь аймаг нь 15 сум, 66 багтай. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй. 2012 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын Нам олонх болсон. Мөн 5 сумаас бусдад нь эрх барьж байна.
Эдийн засаг[засварлах | edit source]
Хүн ам нь олширсон тул эдийн засгийн байдал муудсан.
Дэд бүтэц[засварлах | edit source]
Дундговь аймаг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан хангамж бүрэн шийдэгдсэн. Холбоо харилцаа мен сайн хегжсен. Хоёр сумаас бусад нь шилэн кабельд холбогдоход бэлэн болсон. Даланзадгад болон Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон. Энэ замын дагуу Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумд байрлах ба Дэрэн, Дэлгэрхангай сумдын төв цаашид холбогдоход хамгийн ойр юм. Одоо Мандалговь - Чойр чиглэлийн авто замыг барих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан сумд аймгийн төв болон Улаанбаатартай холбогдоно. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогоос Луус хүртэл зам тавих ирээдүй бий. Ингэснээр хамгийн захын гурван сум Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршилээс бусад нь замтай болох бодит боломж ойрхон байна.
Аж үйлдвэр[засварлах | edit source]
Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.
Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
Алдартнууд[засварлах | edit source]
Дундговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ.
- Монгол улсын Баатар
- Улсын баатар Жигмэдийн Сэрээтэр (1922)
- Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр (1961)
- Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал (1968)
- Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, XX зууны манлай уртын дууч Н.Норовбанзад,
- Гавьяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
- Монгол улсын Төрийн соёрхолт
- Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
- Урлагийн гавъяат зүтгэлтэн (1971), Төрийн шагналт (1985) кино зураглаач Ойдовын Уртнасан
- Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр (1998)
- Монгол улсын Ардын цолтон
- Гавьяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
- Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
- Урлагийн гавьяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
- Монгол улсын Ардын Багш Д.Төмөр,
- Монгол улсын Ардын Жүжигчин А.Дашпэлжээ
- Монгол Улсын Ардын жүжигчин А.Нэргүй,Н.Норовбанзадын анхны шавь
- Монгол улсын Гавьяатнууд
- Гавьяат алдарт зохиолч, яруу найрагч Сономбалжирын Буяннэмэх (1935)
- Урлагийн гавьяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
- Хүний гавьяат эмч Будын Хас (1971 - Ардын зураач Ц. Доржпаламын төрсөн ах)
- Гавьяат жүжигчин, балетчин Юндэндоогийн Цэрмаа (1973)
- Гавьяат жүжигчин, дуурийн дууч Пүрэвийн Цэвэлсүрэн (1976 - Ардын элч киноны Ариунаа)
- Гавьяат жүжигчин, дуурийн дууч, туслах найруулагч Гонгорын Батсүх (1976 - Морьтой ч болоосой киноны Гончиг)
- Гавьяат жүжигчин, дуучин Жавзмаагийн Нансалмаа (1990 - Морины)
- Гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүх (1996 - Циркийн)
- Гавьяат тээвэрчин Юндэнгийн Идэрчулуун (2004 - Монголын төмөр замын ахмад ажилтан)
- Гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш (2008 - Нийслэл хүү киноны Ягаан Гажид)
- Гавьяат жүжигчин, уртын дууч Сосорбурамын Цогтсайхан (2016)
- Ерөөлч магтаалч Бархасын Эрдэнэбаатар
- Гавьяат жүжигчин, дуучин Цэрэнгийн Чулуунцэцэг
- Гавьяат жүжигчин, дуучин,Адилбишийн Дүнжмаа
- Монголын улсын хамгийн олон ромбо, энгэрийн тэмдэг цуглуулсан,Найдангийн Батсүх
- Төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд
- Их бичгийн түшмэл, Зохиолч, яруу найрагч, Дипломатч, Улсын Хэвлэлийн Төв Газрын дарга, Өөлд овогт Будын Чимид (1900-1961)
Сумд[засварлах | edit source]
- Адаацаг сум
- Баянжаргалан сум
- Говь-Угтаал сум
- Гурвансайхан сум
- Дэлгэрхангай сум
- Дэлгэрцогт сум
- Дэрэн сум
- Луус сум
- Өлзийт сум
- Өндөршил сум
- Сайхан-Овоо сум
- Сайнцагаан сум
- Хулд сум
- Цагаандэлгэр сум
- Эрдэнэдалай сум
Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр