Jump to content

Найдансүрэнгийн Дариймаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Найдансүрэнгийн Дариймаа нь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, сэтгүүл зүйн багш хүн юм

Найдансүрэнгийн Дариймаа нь 1942 оны 11 сарын 26-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд мэндэлжээ.

Сэтгүүлч, багш  Н.Дариймаа  дунд сургуулийн сурагч байх үеэсээ “Пионерийн үнэн” сонин, “Залгамжлагч” сэтгүүлд шүлэг, өгүүллэг, туужаа хэвлүүлж байлаа. “Хурал яагаад тасрав” нэг бүлэгт жүжгээ Дундговь аймгийн Соёлын ордонд тоглуулж байв.

  • 1960 оны сүүлчээр МХЗЭ–ийн Төв Хорооны хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцид сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
  • 1986-1990 онд “Спортын мэдээ” сонины эрхлэгчээр ажиллажээ.
  • 1990 оны 7 сараас “Үнэн” сонинд хэлтсийн эрхлэгч, сурвалжлагчаар ажилласан байна.
  • 1996 оноос “Амьдрах ухаан” сонинд утга зохиолын ажилтан хийж байгаад
  • 1998 оноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээллийн төвийн зохион байгуулагч,
  • 2005 оноос “Сэтгүүлч” дээд сургуулийн багш, зөвлөх багшаар тус тус ажиллажээ.

Найдансүрэнгийн Дариймаа нь Монгол ёс зан заншил болоод сэтгүүл зүйн ном бүтээл туурвисан юм. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сүлд дууны үгийг зохиожээ.

Сэтгүүл зүйн номууд

[засварлах | кодоор засварлах]
  • Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй
  • Сонины сэтгүүлч гэх мэт.
  • 2018 онд "Эгзэгтэй насанд нь" ном
  • 2018 онд "Монгол айлын ширээний ном[1]
  • 2018 онд "Монгол уламжлалт аж төрөх ёсон"[2] ном
  • "Монгол эрэгтэйн гарын ном"[3]
  • "Монгол эмэгтэйн гарын ном"[4]
  • "Монгол хүүхдийн гарын ном" гэх мэт.


  1. Darijmaa, Najdansürengijn (2018). Egzegtej nasand nj: shilzhiltijn nasny khüükhedtej khün dürt zokhiulaw. Ulaanbaatar: Cogtprint. ISBN 978-99929-3-056-4.
  2. Darijmaa, Najdansürėngijn (2018). Mongolyn ulamžlalt až töröh ëson: = Mongγol-un ulamǰilaltu aǰu törükü yosun. Ulaanbaatar: "Cogtprint" HHK. ISBN 978-99978-3-981-7.
  3. Darijmaa, Najdansürengijn (2018). Egzegtej nasand nj: shilzhiltijn nasny khüükhedtej khün dürt zokhiulaw. Ulaanbaatar: Cogtprint. ISBN 978-99929-3-056-4.
  4. Dariima, Naidansurengiin (2006). Mongol emegtein garyn nom. Ulaanbaatar: Urlakh erdem khevleliin kompani. ISBN 978-99929-817-9-5.