Сэтгүүлч коллеж
"Сэтгүүлч" коллеж буюу "Сэтгүүлч" дээд сургууль нь Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийн туршлага дээр үндэслэн 2004 онд бакалаврын зэрэг сэтгүүл зүйн сургууль байгуулсан юм. Барууны сэтгүүл зүйг дадлага давамгайлсан орчинд мэргэжлийн сэтгүүлч бөгөөд бэлтгэгдсэн сургагч багш нар оюутнуудад хичээл зааж эхэлсэн онцлогтой юм.
Сэтгүүл зүй
[засварлах | кодоор засварлах]Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургууль 2004 онд анхныхаа хичээлийн жилийг 20 оюутантай нээж байсан. Бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн сургалттай "Сэтгүүлч" дээд сургууль нэг хичээлийн жилд 100 гаруй оюутантай хичээллэж, сургалтынхаа бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсад сэтгүүл зүйгээр дагнасан цорын ганц сургууль юм. Өдгөө Сити их сургуультай (Хүмүүнлэгийн сургууль)-тай нэгдэн ажиллаж байна.
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургуулиар овоглогсдын тоо 2012 оны хавар 80, 2013 оны хавар 110 гаруй болоод байна.
Барууны сэтгүүл зүй
[засварлах | кодоор засварлах]“Сэтгүүлч” дээд сургууль нь Хэвлэлийн Хүрээлэнгийн туршлага болон сэтгүүл зүйн дээд боловсрол олгох барууны сэтгүүл зүйн сургалтын стандарт, хөтөлбөрийг Монгол улсад мөрдөж буй сэтгүүл зүйн сургалтын стандарттай харьцуулан судалсны үндсэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Сэтгүүл зүйн боловсрол олгох оюутны оролцоог хангасан дадлага давамгайлсан сургалтын аргатай хослуулсанд хөтөлбөрийн онцлог оршиж байгаа юм.
Магадлан итгэмжлэл
[засварлах | кодоор засварлах]2012 оны Тавдугаар сарын 22-нд магадлан итгэмжлэгдсэн сургуулийнхаа гэрчилгээг гардан авсан байна.
10 жилийн ой
[засварлах | кодоор засварлах]2014-2015 оны хичээлийн жил "Сэтгүүлч" дээд сургуулийн 10 жилийн ой тохиосон юм.
Үүсгэн байгуулагч
[засварлах | кодоор засварлах]"Сэтгүүлч" дээд сургуулийг үүсгэн байгуулагч Хэвлэлийн Хүрээлэн ТББ нь Монгол улсад чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх эрхэм зорилгын үүднээс сэтгүүл зүй өндөр хөгжсөн улс орнуудын туршлагаар Монголын сэтгүүлчдийг мэргэшүүлэх урт, богино хугацааны сургалтуудыг 1995 оноос хойш зохион байгуулж ирсэн түүхтэй.
Мэдээллийн индэр
[засварлах | кодоор засварлах]“Сэтгүүлч” дээд сургууль, Монголын Оюутны холбоо хамтран 2012 оноос эхлэн “Мэдээллийн индэр” оюутны эрдэм шинжилгээний хурлыг сэтгүүл зүйн салбарын оюутнуудыг дунд зохион байгуулж ирсэн юм.
Үе үеийн шүүгчдийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- Хэвлэлийн Хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирал Мягмарын Мөнхмандах
- Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Хашхүүгийн Наранжаргал
- БОНХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга асан, сэтгүүлзүйн доктор Чимэдийн Базар
- "Ил тод байдал сан" ТББ-ын гүйцэтгэх захирал, ajiglagch.mn блог хөтлөгч, хэвлэл мэдээллийн ажиглагч, судлаач, шүүмжлэгч Д.Цэрэнжав
- Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер, судлаач Н.Ганчимэг
Төгсөгчид
[засварлах | кодоор засварлах]2008 оны төгсөгчдөөс
[засварлах | кодоор засварлах]- ТВ5 телевизийн улс төр, мэдээллийн албаны дарга, алтан гадас одонт сэтгүүлч А.Болдсайхан (сургуулиа төгссөн цагаас хойш ажиллаж байна)
- Чингэлтэй дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан О.Урантогос
- “Соёмбо” студид сурвалжлагч, сэтгүүлч Ж.Оюун-Эрдэнэ
- Улс төрийн тойм сонины сэтгүүлч Ч.Дашдэлэг
2009 оны төгсөгчдөөс
[засварлах | кодоор засварлах]- NTV телевизийн "Улаан бал" нэвтрүүлгийн продюссер, хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу
- Нийслэлийн Шинжлэх Ухаан Үйлдвэрлэл, Инновацийн газар Төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Цацрал
- Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтэн Г.Оюунгэрэл
2010 оны төгсөгчдөөс
[засварлах | кодоор засварлах]- ТВ9 телевизийн мэдээний албаны дарга Б.Ариунтуяа
- Ийгл телевизийн мэдээний албаны сэтгүүлч Б.Батцэцэг
2012 оны төгсөгчдөөс
[засварлах | кодоор засварлах]- check.mn Мэдээллийн сайтыг эрхлэн гаргагч, Ган үзэгтэн сэтгүүлч Т.Цолмонсайхан
- ТВ8 телевизийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл
- C1 телевизийн Мэдээний албаны сурвалжлагч, сэтгүүлч Э.Балжинням