Чулуунбилэгийн Лодойсамбуу
| Чулуунбилэгийн Лодойсамбуу | |
|
Монгол Улсын Их Хурлын гишүүн | |
| 2024.07.02- одоо хүртэл | |
| Овог нэр | Чулуунбилэгийн Лодойсамбуу |
| Төрсөн | 3 сарын 24, 1987 Улаанбаатар |
| Улс | |
| Нам эвсэл | Ардчилсан Нам |
| Сургууль | Монголын Хэвлэлийн Хүрээлэн — “Сэтгүүлч” коллеж (сэтгүүлч) |
Чулуунбилэгийн Лодойсамбуу (1987 оны 3-р сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын сэтгүүлч, продюсер, улс төрч юм.[1]
Тэрээр “Улаан бал” нэвтрүүлгийг хөтөлж олонд танигдсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин Хан-Уул дүүрэгт ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.[2] Шинэ бүрэлдэхүүний Анхдугаар чуулган 2024 оны 7-р сарын 2-нд нээгдэж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөсөн.[3][4]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 2005 онд Улаанбаатарын 73-р дунд сургуулийг төгсөөд, 2005–2009 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэн-ийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежид сурч, сэтгүүл зүйн мэргэжил эзэмшсэн.[5]
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 2007–2010 онд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, Дизайны албаны даргаар ажилласан.
- 2010–2011 онд “ShuuD.mn[6]” сайтад гэрэл зургийн сурвалжлагч,
- 2011 оны эхэн үеэс “Шууд” телевизид “Гамбир” ток шоуг хөтөлж байсан, мэдээний албаны сурвалжлагчаар ажиллаж байсан.
- 2012–2016 онд Боловсролын Яамны сайд Лу.Гантөмөрийн Хэвлэлийн албанд ажилласан.
2016 онд ярилцлага, товч тойм бүхий "Улаан бал" нэвтрүүлгийг хийх санаа түүнд төрж байсан гэдэг. Улмаар "ТВ6" сувгаар анх нэвтрүүлгээ хүргэж байжээ. NTV телевизэд Улаан бал нэвтрүүлгээ 250 саяар зарсан гэдэг бөгөөд зочдоосоо ямар ч мөнгө авдаггүй “над шиг хүмүүс хэзээ ч хүний халаасанд ордоггүй юм” хэмээн тэр хэлдэг.
Улс төрд
[засварлах | кодоор засварлах]2024 оны УИХ-ын сонгуульд Ч.Лодойсамбуу Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан.[7] Тэрээр 2024–2028 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. УИХ-д тэрээр Ёс зүй, дэгийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг.[8][9]
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2009 онд “Өнөөгийн төр” гэрэл зургаараа “Оны шилдэг гэрэл зураг” Гран при шагнал хүртсэн.
Бөхийн спорт
[засварлах | кодоор засварлах]Ч.Лодойсамбуу нь Монголын үндэсний бөхийн спортод сонирхолтой бөгөөд 2022 оны Улсын наадамд "Увс нуур" дэвжээний галынхантай бэлтгэл хийж, нэгийн даваанд оролцсон гэдэг. Тэрээр Төв аймгийн Аргалант сумын харьяат, Улсын заан Дорлигжавын Амгаланбаатартай учраа таарч, өвдөг шороодсон.[баримт хэрэгтэй]
Нийгмийн сүлжээний идэвх
[засварлах | кодоор засварлах]Ч.Лодойсамбуу нь X платформ дээр (@Lodoisambuu) идэвхтэй хэрэглэгч бөгөөд улс төр, нийгмийн асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр олон пост нийтэлсэн.[10][11]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ч.Лодойсамбуу
- Ч.Лодойсамбуу
- Ч.Лодойсамбуу ФБ албан ёсны хаяг
- Улаан бал youtube албан ёсны хаяг
- Чулуунбилэгийн Лодойсамбуу
- Ам нээвэл сэтгүүлч Ч.Лодойсамбуу
- Подкаст тойм | Ч.Лодойсамбуу: "Улаан бал" нэвтрүүлэг 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн
- "ӨНӨӨГИЙН ТӨР" БҮТЭЭЛИЙН ЭЗЭН ГРАН ПРИ ХҮРТЛЭЭ
- Ч.Лодойсамбуу: Гүтгэлэггүй сонгууль хийцгээе!
- Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн сарын орлого 30 саяас буудаггүй
- Хан-Уул дүүргээс Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу, Ж.Алдаржавхлан нар сонгогдлоо
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "TIMELINE: Чулуунбилэгийн ЛОДОЙСАМБУУ". iToim.mn. 2024-06-20. Татаж авсан: 2025-08-18.
- ↑ "Хан-Уул дүүргээс Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу, Ж.Алдаржавхлан нар сонгогдлоо". Eagle.mn. 2024-06-29. Татаж авсан: 2025-08-18.
- ↑ "126 гишүүнтэй УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг маргааш товлолоо". GoGo.mn. 2024-07-01. Татаж авсан: 2025-08-18.
- ↑ "ӨНӨӨДӨР: Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулган нээгдэнэ". Монцамэ. 2024-07-02. Татаж авсан: 2025-08-18.
- ↑ "Чулуунбилэгийн Лодойсамбуу". УИХ-ын албан ёсны вэбсайт. Татаж авсан: 2025-06-28.
- ↑ "Shuud.mn - Өнөөдрөөс сайхан маргааш". www.shuud.mn. Татаж авсан: 2024-06-23.
- ↑ "Хан-Уул дүүргээс Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу, Ж.Алдаржавхлан нар сонгогдлоо". Eagle.mn. Татаж авсан: 2025-06-28.
- ↑ ""Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүн" – Ёс зүй, дэгийн байнгын хороо". parliament.mn. 2024-07-05. Татаж авсан: 2025-08-18.
- ↑ "Танилцуулга". Эдийн засгийн байнгын хороо, parliament.mn. Татаж авсан: 2025-08-18.
- ↑ "Ч.Лодойсамбуу X пост". X. Татаж авсан: 2025-06-28.
- ↑ "Ч.Лодойсамбуу X пост". X. Татаж авсан: 2025-06-28.