Jump to content

Боловсрол, шинжлэх ухааны яам (Монгол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
Ерөнхий мэдээлэл
СайдЛувсанцэрэнгийн Энх-Амгалан
Дэд СайдГанболдын Ганбаяр
Төрийн Нарийн Бичгийн ДаргаДааданхүүгийн Батбаатар
Хаяг, БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр
Цахим хуудас

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (МУБШУЯ) (хуучнаар: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Гэгээрлийн Яам) нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт үндэсний хэмжээнд бодлого боловсруулах үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага юм. Тус яам нь боловсролын түвшин тогтоох, хичээлийн жилийн хуваарийг гаргах, дунд боловсролын сурах бичгийг батлах, улсын элсэлтийн шалгалтыг зохион байгуулах, бүс нутгийн боловсролын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Яамны хяналтад нийт 84 алба, байгууллага байдаг.[1]

Боловсролын сайд нар

[засварлах | кодоор засварлах]
  • Боловсролын сайд Н.Уртнасан,
  • Шинжлэх ухаан, Боловсролын сайд Санжбэгзийн Төмөр-Очир,
  • Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Авирмэдийн Баттөр,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Цэдэнбалын Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар ажиллаж байв.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. "The list of organizations and their contact information". Official website of Ministry of Education, Culture, Science, and Sports. Archived from the original on 2019-01-20. Татаж авсан: 2020-08-07.