11 сарын 26
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 10 сар · 11 сар · 12 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
11 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 330 дахь (өндөр жил бол 331 дэх) өдөр юм.
Энэ өдөр болсон үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1394 он — Сөүл хот Солонгосын нийслэл болсон.
- 1924 он - Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргаж Монгол Улсын нэрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтсон юм. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг батлав.
- 1965 он - Францын «Asterix» хиймэл дагуул анх хөөрсөн.
- 1974 он - БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болов. Мөн энэ өдөр БНМАУ-ын ХАА-н гавьяат механикжуулагч цолыг Ц.Шатарт анх олгожээ. БНМАУ-ын ойн гавьяат ажилчин цолыг Н.Гомбожавт анх олгов. Мөн Сүхбаатар аймагт хилийн отряд байгуулагджээ.
- 1990 он - БНМАУ-ын Боловсролын яамны сайд Н.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилж боловсролын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ.
- 1991 он - Майкл Жэксон "Dangerous" цомгоо 40 сая хувь гаргажээ.
- 2012 он - Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, яруу найрагч Ц.Бавуудорж, математикч Т.Жанлав, Р.Энхбат, Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт Төрийн шагнал хүртээжээ.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1607 — Жон Харвард (1638 онд нас барсан), Английн христийн номлогч, түүний дурсгалд Харвардын их сургууль байгуулагдсан.
- 1939 — Тина Төрнэр (Анна Мэй Буллок, 2023 онд нас барсан), Америкийн дуучин, дууны зохиолч, жүжигчин, 8 удаагийн «Грэмми» шагналтан.
- 1940 - Котозакүра Масакацү (2007 онд нас барсан) сүмогийн 53 дахь ёкозүна
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1977 - Ёшибаяма Жүнносүкэ (1920 онд төрсөн) сүмогийн 43 дахь ёкозүна
- 2018 - Бернардо Бертолуччи (1941 онд төрсөн), Италийн кино найруулагч, зохиолч, яруу найрагч.
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ыг Тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргасан өдөр юм.
- Энэтхэг, Гүрж, Абхазад Үндсэн хуулийн өдөр.