11 сарын 21
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 10 сар · 11 сар · 12 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
11 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 325 дахь (өндөр жил бол 326 дэх) өдөр юм. Мөн он дуустал 40 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1877 он - Томас Эдисон фонограф буюу дуу авиа бичлэгийн төхөөрмж зохион бүтээсэн.
- 1934 он - Элла Фицжералд анхны дуугаа дуулжээ.
- 1935 он - Зөвлөлтийн цэргийн зүтгэлтнүүд болох Климент Ворошилов, Михаил Тухачевский, Семён Будённый, Александр Егоров, Василий Блюхер нар ЗХУ-ын анхны Маршал болов.
- 1937 он - Дмитрий Шостаковичийн тавдугаар симфонийг анх удаагаа тоглов.
- 1944 он - Югославын Котор хотыг Германы цэргүүдээс чөлөөлжээ.
- 1945 он - Гватемал улс НҮБ-д элслээ.
- 1969 он - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон болон Японы Ерөнхий сайд Сато Эйсакү нар 1973 онд Окинава арлыг Японд шилжүүлж, тэнд буй бүх цөмийн зэвсгийг зайлуулах талаар тохиролцов.
- 1990 он - Индонезийн Бали аралд Мик Жаггер Америкийн фотомодель Жерри Холлтой гэрлэжээ.
- 1996 он - НҮБ-ын төв байранд дэлхийн телевизийн форум анх удаагаа болов.
- 1998 он - Хятад улс нисэгчгүй сансрын пуужинг анх удаагаа хөөргөжээ.
- 2002 он - НАТО Болгар, Латви, Литва, Румын, Словак болон Словени зэрэг орнуудыг өөрийн гишүүн болохыг урьсан.
- 2013 он - Украины Киевийн төвд Евромайдан гэгдэх олон сарын эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1905 - Бямбын Ринчен Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн
- 1958 - Нэмэхийн Пүрэвдаш Харанга хамтлагийн бөмбөрчин, МУГЖ, Төрийн Шагналт
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1844 - Иван Крылов -(1769 онд төрсөн) оросын ёгт өгүүллэгийн зохиолч.
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн телевизийн өдөр
- Украинд Агаарын довтолгооны хүчний өдөр
- Бангладеш, Грект Зэвсэгт хүчний өдөр
- ОХУ-д Татварын албаны ажилтны өдөр