Jump to content

11 сарын 6

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
10 сар · 11 сар · 12 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

11 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 310 дахь (өндөр жил бол 311 дэх) өдөр юм. Мөн он дуустал 55 өдөр үлдэж байна.

  • 1860 он - Абрахам Линкольн АНУ-ын Бүгд Найрамдах намаас 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.
  • 1923 он - Польшид Краковын бослого эхэлжээ.
  • 1925 он - БНМАУ-ын II Их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар “Нутгийн захиргаа байгуулах тухай”, “Шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.
  • 1985 он - БНМАУ Мальдив улстай дипломат харилцаа тогтоов.
  • 1986 он - Алекс Фергюсон Английн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагчаар томилогдов.
  • 1991 он - Зөвлөлт Оросын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХУ-ын Коммунист нам болон Зөвлөлт Оросын Коммунист намын үйл ажиллагааг хаасан.
  • 1995 он - “Queen” хамтлагийн Фрэдди Мэркүритэй хамгийн сүүлийн цомог худалдаанд гарсан байна.
  • 2005 он - Мьянмар улсын нийлэлийг Нейпьидо руу нүүлгэсэн.
  • 2012 он - Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.
  • 2024 он - АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан. Тэрээр түүхэнд Гровер Кливлендын дараа дундаа завсартай хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хүн болсон.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1814 он - Адольф Сакс (1894 онд нас барсан), Бельгийн хөгжмийн зэмсэг урлаач, саксофон зохион бүтээгч.
  • 1861 он - Жэймс Нэйсмит (1939 онд нас барсан), Канад, Америкийн биеийн тамирын сурган хүмүүжүүлэгч, 1891 онд сагсан бөмбөгийг зохиосон хүн.
  • 1917 он - Шараф Рашидов (1983 онд нас барсан), Зөвлөлт Холбоот Улсын Узбекистаны Коммунист намын дарга (1959—1983).
  • 1975 он - Монголын хошин урлагийн жүжигчин Луушааны Баттулга
  • 1990 он - Exo хамтлагийн гишүүн асан, жүжигчин Крис(Вү И Фан)
  • 1992 он - Girl's Day хамтлагийн гишүүн Yura(Kim Ah-Young)

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 1836 — Х Шарль (1757 онд төрсөн), Францын хаан (1824—1830), Бурбон угсааны сүүлчийн хаан.
  • 1893 — Пётр Чайковский (1840 онд төрсөн), Оросын алдарт хөгжмийн зохиолч, багш, хөгжмийн удирдаач бөгөөд хөгжмийн шүүмжлэгч.
  • 1938 — Касым Тыныстанов будуулж хороогдсон (1901 төрсөн), Киргизийн яруу найрагч, эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, латин үсгийн үндсэн дээр киргиз цагаан толгой зохиосон хүн.
  • 2020 — Михаил Жванецкий (1934 онд төрсөн), Зөвлөлтийн болон Оросын шог зохиолч, жүжигчин, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, ОХУ-ын Ардын жүжигчин.

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]
  • Дайн, зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахыг эсэргүүцэх олон улсын өдөр
  • Хүний гарт үрэгдсэн ан амьтны дурсгалын өдөр
  • Доминикан, Тажикистанд Үндсэн хуулийн өдөр
  • Узбекистанд Соёлын салбарын ажилтнуудын өдөр
  • АНУ-д саксофон хөгжмийн өдөр

 Commons: 11 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан