Jump to content

11 сарын 12

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
10 сар · 11 сар · 12 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

11 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 316 дахь (өндөр жил бол 317 дэх) өдөр юм. Мөн он дуустал 49 өдөр үлдэж байна.

  • 1335 - Унгарын Карл I Роберт хааны өргөө болсон Вишеград хотод Унгар, Польш, Чех гэсэн гурван гүрний дээд хэмжээний уулзалт болж, Төв Европт анхны цэрэг, улс төрийн холбоо байгуулах явцын эхлэлийг тавьсан байна.
  • 1860 он- АНУ-ын Нууц алба байгуулагдсан. Тус алба анх байгуулагдахдаа хуурамч доллартай тэмцэх зорилготой байсан.
  • 1910 - Киноны анхны орлон тоглогч зураг авалтын үеэр шатаж байгаа агаарын бөмбөлгөөс Хадсон мөрөн рүү үсэрсэн.
  • 1945 - Югославын Ерөнхийлөгчийн сонгуульд Иосип Броз Тито ялалт байгуулсан.
  • 1948 - Токио хотод Японы гол цэргийн гэмт хэрэгтнүүдийн шүүх ажиллагаа дуусав.
  • 1956 - Египет улсын ерөнхийлөгчөөр Гамаль Абдель Нассер сонгогдов.
  • 1956 - Марокко, Судан, Тунис улсууд НҮБ-д гишүүнээр элсэв.
  • 1971 - АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон америкийн цэргүүд Өмнөд Вьетнамын газар нутаг дахь үйл ажиллагаагаа зогсоож бугаа мэдэгдээд 45 мянган цэргийн албан хаагчдыг татах тушаал гаргасан.
  • 1990 - Акихито албан ёсоор Японы Эзэн хаан ширээнд заларч 125 дахь Эзэн хаан болов.
  • 2001 - Нью-Йорк хотод Airbus A300 онгоц осолдож, 265 хүн амь үрэгдсэний 260 нь онгоцонд, 5 нь газар байжээ.
  • 2003 - "Шанхай Трансрапид" нь арилжааны төмөр замын системд цагт 501 километр (311 миль/цаг) хурдалж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон бөгөөд энэ нь арилжааны төмөр замын тээврийн хэрэгслийн хувьд хамгийн хурдан хэвээр байна.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1866 - Сунь Ятсен (1925 онд нас барсан) хятадын улс төрч, хувьсгалч.
  • 1935 - Людмила Гурченко (2011 онд нас барсан) Оросын тайз, дэлгэцийн жүжигчин, эстрадын дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин.
  • 1984 - 2ne1 хамтлагийн гишүүн Dara(Sandara Park)
  • 1999 - I.O.I хамтлагийн гишүүн Choi Yoo-Jung

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]
  • Хатгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр
  • Азербайжанд Үндсэн хуулийн өдөр
  • Индонезид Аавуудын өдөр
  • Тайваньд Соёлын сэргэн мандалтын өдөр
  • Коморын арлуудад Үндэсний баяр
  • Зүүн Тиморт Залуусын өдөр

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 607 — III Бонифас (төрсөн нэр нь Бонифацио Катодиочи), 66 дахь Ромын Пап (607 онд төрсөн).
  • 1035 — I Их Кнут (995 онд төрсөн), Данийн хаан (1018 оноос), Англи (1016 оноос), Норвеги (1028 оноос)-ийн хаан.
  • 1202 — VI Кнут (1163 онд төрсөн), Данийн хаан (1182–1202).
  • 1252 — Кастилийн Бланш (1188 онд төрсөн), Францын VIII Луи хааны эхнэр.
  • 1969 — Лю Шаоцы (1898 онд төрсөн), БНХАУ-ын 2 дахь дарга (1959–1968).
  • 2021 — Евгений Чазов (1929 онд төрсөн), Зөвлөлт ба Оросын зүрх судасны эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор. ЗХУ-ын Эрүүл мэндийн сайд (1987-1990).

 Commons: 11 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан