11 сарын 25
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 10 сар · 11 сар · 12 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
11 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 329 дахь (өндөр жил бол 330 дэх) өдөр юм. Мөн он дуустал 36 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1867 - Альфред Нобель анх динамитын патен авчээ.
- 1924 - Монгол Улсын анхдугаар их хурал өндөрлөв. 11-р сарын 8-25-нд үргэлжилсэн хурлаар Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.
- 1925 - БНМАУ-ын Хянан байцаах яам байгуулагджээ.
- 1936 - Герман, Япон улсууд Коминтерний эсрэг гэрээ байгуулав.
- 1967 - Бакугийн метро нээгдсэн.
- 1974 - “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, ЗХУ-ын удирдагч Леонид Брежневт тус цолыг хүртээв.
- 1990 - БНМАУ-ын Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.
- 1992 — Чехословакийн Холбооны хурал 1993 оны 1-р сарын 1-нээс Чех болон Словак гэж хоёр тусдаа улс болон хуваагдах санал гаргав.
- 2010 - Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотод анх удаа болов.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1562 - Лопэ де Вега (1635 онд нас барсан), Испанийн зохиолч, яруу найрагч.
- 1844 - Карл Бенц (1929 онд нас барсан), Германы инженер, зохион бүтээгч, автомашин үйлдвэрлэл үндэслэгчдийн нэг.
- 1891 - Оонишики Үичиро (1941 онд нас барсан), сүмогийн 28 дахь ёкозүна.
- 1895 - Анастас Микоян (1978 онд нас барсан), Зөвлөлтийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн.
- 1903 - Исса Плиев (1979 онд нас барсан), Зөвлөлтийн морин цэргийн жанжин, армийн генерал, ЗХУ-ын хошой баатар.
- 1915 - Аугусто Пиночет (2006 онд нас барсан), Чили улсын ерөнхийлөгч (1974—1990), дарангуйлагч.
- 1926 - Пол Андерсон (2001 онд нас барсан), Америкийн зөгнөлт зохиолч.
- 1944 - Бавуугийн Лхагвасүрэн (2019 онд нас барсан), Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн.
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1956 - Александр Довженко (1894 онд төрсөн), Украины кино найруулагч, зохиолч, Зөвлөлт Оросын Ардын жүжигчин.
- 1974 - У Тант (1909 онд төрсөн), Бирмийн дипломат, НҮБ-ын 3 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга (1962—1971).
- 2016 - Фидель Кастро (1926 онд төрсөн), Кубын хувьсгалч, төрийн болон улс төрийн зүтгэлтэн.
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр.
- Туркменистанд Ургацын баярын өдөр.