11 сарын 2
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 10 сар · 11 сар · 12 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
11 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 306 дахь (өндөр жил бол 307 дахь) өдөр юм. Мөн он дуустал 59 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1914 он – Дэлхийн нэгдүгээр дайны хүрээнд: Орос Османд дайн зарласан.
- 1948 он- АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж Ардчилсан намын Харри Трумэн ялалт байгуулжээ.
- 1956 он - БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав. Мөн БНМАУ, Индонез улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.
- 1961 он - Удаан үргэлжилсэн яриа хэлэлццэний үр дүнд Давид Бен-Гурион Израилийн шинэ Засгийн газар байгуулав.
- 1976 он - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жимми Картер ялалт байгуулсан.
- 1989 он - Монгол, Хятад хоёр улс 1990 онд харилцан бараа нийлүүлэх тухай болон төлбөрийн тухай протоколд гарын үсэг зурав.
- 1994 он - Пакистаны хойд хэсэгт улсаа исламын шашинтай болгохын эсрэг бослого болжээ.
- 2004 он- АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жорж В. Буш ялалт байгуулав.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1470 он - V Эдвард (1483 онд нас барсан) Английн хаан (1483 оны 4-р сараас 6-р сар хүртэл).
- 1795 он - Жэймс Нокс Полк (1849 онд нас барсан) АНУ-ын 11 дахь ерөнхийлөгч (1845—1849).
- 1890 он – Японы сүмогийн 30-р ёкозүна III Нишиноүми Кажиро
- 1965 он – Марокко улсын гүйлтийн тамирчин Саид Ауйта
- 1965 он – Энэтхэгийн жүжигчин Шарук Кан
- 1974 он – Америкийн үглээ дуучин Нелли
- Софиа Полгар, унгарын шатарчин.
- 1975 он – Оросын жүжигчин Елена Захарова
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1950 — Жорж Бернард Шоу (1856 онд төрсөн) ирланын зохиолч, Нобелийн шагналтан (1925).
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр.