Нэмэхийн Пүрэвдаш
| Харангын Пүүжээ | |
|---|---|
| Ерөнхий мэдээлэл | |
| Төрсөн нэр | Нэмэхийн Пүрэвдаш |
| Тайзны нэр | Харангын Пүүжээ |
| Төрсөн | 21 11 сарын 1958 |
| Хөгжмийн урсгал | Рок |
| Зэмсэг | Бөмбөр |
| Идэвхтэй | 1975 - Одоо |
| Хамтардаг уран бүтээлчид | Харанга, Солонго |
Нэмэхийн Пүрэвдаш (1958.11.21-нд Улаанбаатарт төрсөн) нь «Харанга» хамтлагийн бөмбөрчин (1989 оноос), МУГЖ, Алтан гадас одонт (2011) хөгжимчин бөгөөд Монголын бөмбөрийн холбооны ерөнхийлөгч юм.[1]
Оршил
[засварлах | кодоор засварлах]Пүрэвдаш Улаанбаатарын 5-р дунд сургуульд сурч байжээ. 1971 онд 13 настай Пүрэвдаш хөгжмийн цэрэгт татагаж, армийн 013-р ангийн хөгжмийн салаанд цэргийн бөмбөрчнөөр 5 жил сурсан. 1976 онд бэлтгэлээ дуусгаад мэргэжлийн хөгжимчин болжээ. 1976-1989 онд армид хөгжимчнөөр ажиллахын хажуугаар Манлай, Оогий, Чука гуравтай «Соёмбо» хамтлагийг байгуулан Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд тоглож байв.
Харанга
[засварлах | кодоор засварлах]1989 онд Лхагваа нэмэгдэж Харанга хамтлаг үүсэн таралгүй дуу хөгжим туурвисаар байгаад Пүүжээ бөмбөрчний оролцоо бий. Тэр 2014 онд 43 жилийн бөмбөрчний замналдаа чимэг нэмж "Haranga & Puje" гэсэн тоглолтоо хийжээ.[2]
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монголын Бөмбөрийн Холбооны тухай (Memento 10. Гуравдугаар сар 2016 цахим архивт) (rockmon.blog. 2010-01-30)
- ↑ “Харанга”-ийн Н.Пүрэвдаш: Би 43 жилийн турш тасралтгүй бөмбөр тоглож байна[permanent dead link] (urlag.mn. 2014-06-04)
- ↑ Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Төрийн цол одон медаль хүртээв, нийтлэгдсэн 2019-10-29, хандсан 2019-12-29