Рок хөгжим

Рок
Үүслийн үе: 1950-иад оны сүүлээр
Гарал: Их БританиИх Британи Их Британи
Өмнөх урсгал
Рок-н-ролл
Анхдагч хамтлаг
Элвис ПреслиРоллинг СтоунзThe Beatles
Хөгжмийн жанрыг тодотгох зэмсгүүд
Гитараргил гитарбөмбөрдуулалтдаралтат хөгжимсинтезатор
Дараах урсгал
Метал, панк
Дэд жанр
Альтернатив рокарт рокблюз рокклассик рокдарк рокгараж рокглэм рокгранж рокхард рокиндастриал рокнойз рокпоп рокпрогрессив рокпсиходелик роксофт роксатерн роксинт рокстоунер роквикинг рок
Рок хамтлаг Роллинг Стоунз

Рок хөгжим гэж хөгжмийн урсгалын дээд ойлголтыг хэлэх ба 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр хөгжмийн өөр урсгалуудтай (жишээлбэл бит хөгжим, блюз гэх мэт) болон 1960-аад оны сүүлээс рок-н-роллтой холимог байдлаар хөгжиж иржээ. Рок хөгжим нь дотроо олон төрөл жанртай ба үүнийг залуусын соёлоор тодорхойлж болно.

Рок хамтлагийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Рок хамтлаг нь цахилгаан- ба акустик гитар, аргил гитар, бөмбөр, дуулалтаас бүрдэнэ. Энэхүү бүрэлдэхүүн дээр төгөлдөр хуур, даралтат хөгжим, хаммонд орган, синтезатор бас нэмэгдэнэ. Хөгжмийн урсгал, чиглэлээс хамааран (жишээ нь фанк рок) үлээвэр хөгжим ч бас ордог. Хөгжмийн онол талаас нь авч үзвэл рок хөгжим нь хомофон хөгжим бөгөөд хэмнэл өгөх бүлгээр дагалдуулан дуу, гитар эсвэл бусад соло хөгжмийн зэмсгүүд нь онцгойрон аялгуугаа авч явна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1950-иад он[засварлах | кодоор засварлах]

Рок хөгжим нь рок-н-роллоос гаралтай бол, рок-н-ролл нь өөрөө кантри хөгжим ба ритм-энд-блюзын нэгдлээс бий болжээ. Билл Хейлигийн 1954 оны дөрөвдүгээр сарын 12-нд бичүүлсэн Rock Around the Clock дууны пянз нь рок-н-роллыг дэлхий даяар шүтэн бишрэх эхлэлийг анх тавьсан байдаг. 1950-иад оны рок-н-роллын олны танил дуучдад Билл Хейли, Элвис Пресли нараас гадна Чак Берри, Жерри Ли Льюис, Литл Ричард, Бадди Холли нарыг нэрлэж болно. Энэ үеэс эхлэн Чак Берри гитарыг гол хөгжмийн зэмсгээ болгон ашигласан нь, тухайн үеийг хүртэл рок хөгжмийн үндсэн хөгжмийн зэмсэг байсан саксофоныг түрэн гаргасан байна.

Рок хөгжим нь рок-н-роллоос бие даасан хөгжмийн хэлбэр болох гол ялгаа нь хөгжмийн хэмнэл ба рок хөгжмийн наймтын нот нь хосоор буюу тэгш тоогоор тоглоно.

1960-аад он[засварлах | кодоор засварлах]

Рок-н-ролл нь 60-аад онд хэв маягийн хувьд англид ихээхэн өөрчлөгджээ.

1970-аад он[засварлах | кодоор засварлах]

1980-аад он[засварлах | кодоор засварлах]

1990-ээд он[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Рок хөгжим – Викимедиа дуу дүрсний сан