Jump to content

Их Британи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Нэгдсэн Хаант Улс-с чиглүүлэгдэв)
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
United Kingdom of Great Britain and Northern Ireland (Англи)
Төрийн дуулал: "God Save the King"[a]
Бурхан Хааныг Аврагтун
 Их Британи улсын байршил (хар ногоон)

Европ (хар саарал)

Нийслэл
ба томоохон хот
Лондон
51°30′N 0°7′W / 51.500°N 0.117°W / 51.500; -0.117
Албан ёсны хэл
болон үндэсний хэл
Нутгийн болон цөөнхийн хэл[b]
Угсаатны бүлгүүд
(2011)
Шашин
(2011)[4][5]
Ард түмний нэршил
Харьяат улсууд
Төр засагНэгдмэл[c] парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
III Чарльз
Кир Стармер
Хууль тогтоох байгууллагаПарламент
Лордуудын Танхим
Төлөөлөгчдийн Танхим
Түүх
1535 болон 1542
3 сарын 24, 1603 он
7 сарын 22, 1706 он
5 сарын 1, 1707 он
1 сарын 1, 1801 он
12 сарын 5, 1922 он
Газар нутаг
• Нийт
242,495 км2[9] (78)
• Усны эзлэх талбай (%)
1.51 (2015)[10]
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 68,138,484[11] (22)
• 2011 тооллого
63,182,178[12] (22)
• Нягтаршил
270.7/км2 (50)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$3.847 их наяд[13] (10)
• Нэг хүнд ноогдох
$56,471[13] (28)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$3.159 их наяд[13] (6)
• Нэг хүнд ноогдох
$46,371[13] (22)
ОТББИ (2019)  36.6[14]
дундаж
ХХИ (2021) 0.929[15]
маш өндөр · 18
Мөнгөний нэгжФунт стерлинг[d] (GBP)
Цагийн бүсUTC+0 (Гринвичийн стандарт цаг, БЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+1 (Британийн Зуны Цаг, БЕЗЦ)
Огнооны формат
  • өө/сс/жжжж
  • жжжж-сс-өө (МЭ)
Жолооны талзүүн[e]
Утасны томьёо+44
Домэйн нэр.uk[f]

Их Британи, албан ёсоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс[16] (товч. ИБУИНХУ; Англи: The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун хойд Европт, эх газрын баруун хойд эргээс холгүй оршдог арлын улс юм. Энэ улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаас бүрдэнэ. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг болон Британийн арлуудыг хүрээлсэн ихэнх жижиг арлуудаас бүрдэнэ. Умард Ирланд нь дангаараа Бүгд Найрамдах Ирланд ултай газраар хиллэдэг. Үүнийг эс тооцвол Нэгдсэн Вант улс нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Селтик тэнгис, Ирландын тэнгисээр хүрээлэгдсэн байдаг. Нэгдсэн Вант Улсын нийт нутаг дэвсгэр нь 243,610 хавтгай дөрвөлжин километр бөгөөд 2021 оны байдлаар 67 сая гаруй хүн амтай болно.

1707 онд Английн Вант Улс болон Шотландын Вант Улс хооронд байгуулсан Холбооны гэрээний үр дүнд энэхүү хоёр улс нэгдэн Нэгдсэн Вант улс байгуулсан бөгөөд 1801 онд Ирланд Вант ултай нэгдэж Их Британи, Ирландын Нэгдсэн Вант Улсыг байгуулжээ. Ирландын ихэнх хэсэг нь 1922 онд Нэгдсэн Вант улсаас салж тусгаар тогтносоор, одоогийн дүр төрхөө олж, 1927 онд нэрээ албан ёсоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болгон баталжээ. Газар нутагтай нь ойролцоо байрлах Мэн, Гернси, болон Жерси арал нь Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд хамаарахгүй ч, Титмийн газар нутаг (Crown Dependencies) гэдгийн хүрээнд Британийн засгийн газар тэдний батлан хамгаалах болон олон улсын харилцаанд төлөөлөх эрх үүргийг эдэлнэ.

Нэгдсэн Вант улс нь анхны аж үйлдвэржсэн орон бөгөөд 19-р зууны дийлэнх болон 20-р зууны эхэн үе буюу 1815-1914 оны "Пакс Британника"-ын үеэр дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрэн байв. 1920-иод онд газар нутгийн оргил үедээ Британийн эзэнт гүрэн дэлхийн газар нутаг болон хүн амын бараг дөрөвний нэгийг эзэлж байсан бөгөөд түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн байв. Гэвч Дэлхийн Нэгдүгээр болон Хоёрдугаар дайнд оролцсон нь Нэгдсэн Вант Улсын эдийн засгийг ихээхэн хохироож, мөн дэлхийн колоничлолын эсрэг хөдөлгөөний улмаас Британийн эзэнт гүрний ихэнх колони улсууд тусгаар тогтносон. Британийн нөлөө нь хуучин колони байсан орнуудын эрх зүй болон улс төрийн системээс харагдах боломжтой бөгөөд Нэгдсэн Вант улс соёлын хүрээнд, ялангуяа хэл, уран зохиол, хөгжим болон спортын хүрээнд дэлхийд ихээхэн нөлөөтэй хэвээр байна. Англи хэл нь дэлхийн хамгийн түгээмэл ярианы хэл бөгөөд уугуул хэлээр дэлхийд гуравт жагсдаг байна.

Нэгдсэн Вант улс нь үндсэн хуульт хаант засагтай парламентын ардчилсан улс юм. Төрийн тэргүүн нь Хаан III Чарльз юм. Нэгдсэн Вант Улсын (мөн Английн) нийслэл нь Лондон бөгөөд хүн амаар хамгийн том хот болно. Эдинбург, Кардифф, Белфаст хотууд нь Шотланд, Уэльс, Умард Ирландын улсын нийслэлүүд юм. Бусад томоохон хотуудад Бирмингем, Манчестер, Глазго, Лидс зэрэг орно. Их Британи нь Англи ба Уэльс, Шотланд, Умард Ирланд гэсэн гурван өөр хууль эрх зүйн харьяаллаас бүрддэг. Энэ нь эдгээр бүсүүд Их Британид нэгдсэний дараа оршин тогтнож байсан хууль эрх зүйн тогтолцоогоо хадгалж үлдсэнтэй холбоотой юм. 1998 оноос хойш Шотланд, Уэльс, Умард Ирланд эрх мэдлийн хүрээнд харьцангуй ялгаатай өөр өөрийн эрх мэдлийн засгийн газар, хууль тогтоох байгууллагатай болсон.

Нэгдсэн Хаант Улс нь өндөр хөгжилтэй орон ба эдийн засаг нь дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон үндэсний нийт бүтээгдэхүүн) эсвэл есөд (нэрлэсэн ҮНБ) орно. Энэхүү улс нь олон улсад эрх зүйн дагуу цөмийн зэвсэг эзэмших эрх бүхий улс бөгөөд цэргийн зардлаар дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг. Нэгдсэн Вант улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын Зөвлөл, Их Долоо, НАТО, Дэлхийн Худалдааны Байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.

Их Британи арлын физик газар зүйн зураг
Бен-Невис
Северн мөрний гүүр
Плимут. Бүрхэг өдөр

Их Британи 243,610 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 78-р том орон юм.

Хойд өргөргийн 49° — 61°, баруун уртгийн 9° зүүн уртрагийн 2° дотор Их Британи, Ирланд зэрэг арлууд (Британийн олтриг) дээр оршдог арлын орон ба газар зүйн байрлалаар Европ тив, Өрнөд Европт хамаарна.

Их Британи арлын дорнод талаар Умард тэнгис, өмнөд талаар Ла-Маншийн хоолой, хоолойн цаана Франц улс байна. Хамгийн богино зайндаа 35 км бөгөөд усан доогуур хоёр улсыг холбосон авто зам бүхий хонгил тавигдсан. Арлын баруун өмнөд талаар Ирландын тэнгис, баруун хойд талаар Атлантын далай байна. Их Британийн эргийн урт — 11,073 км.

Их Британи улсын нутаг дэвсгэрийн 130427 км² нь Англи, 78772 км² нь Шотланд, 20778 км² нь Уэльс, 13843 км² нь Умард Ирланд орных байдаг. Их Британи арлыг тойроод 1000 гаран арал байна. Мөн үндсэн орноос хэдэн мянган километрийн алс Фолклендийн олтриг (Аргентинтай маргаантай), Өмнө Жорж-Өмнө Сэндвичийн арал, Бермуд, Гибралтар зэрэг далайн чанад нутаг байдаг.

Англи ерөнхийдөө нам доор газар байдаг бол Уэльс, Шотланд уулархаг газар юм. Английн баруун хойд талд Пенниний нуруу гэж бий. Шотландын уулархаг баруун хойд талыг Хайленд (Шотландын өндөрлөг), Лоуленд (нам доор газар) гэдэг. Шотландын өндөрлөгт арлын хамгийн өндөр цэг Бен Невис (1343 м) байна. Уэльсийг өмнөд, дундад, умард гэж гурав хуваах ба өмнөд хэсэг нь илүү уулархаг. Нам доор, эрэг газраар Глазго, Эдинбург, Кардифф зэрэг гол хотууд байна.

Англиар Темза, Северн, Трент, Хамбер зэрэг гол урсдаг бол Шотландаар Тей, Уэльс Англи хоёрыг дамжин Северн, Уай, Умар Ирландаар Банн зэрэг гол урсана.

Их Британийн өмнөд тал арай дулаан, баруун тал арай чийглэг. Баруун хойд нутгийн Шотландын өндөрлөгт жилд 3000 мм хур буудаг бол зүүн өмнөд нутгийн Кэмбриджид 500 м хур тунадастай. I сард өдөртөө 7°C, шөнөдөө 1°C, VII сард өдөртөө 21°C, шөнөдөө 12°C дулаан байна.

Он Хүн ам[17]
1801 16,300,000
1851 27,368,800
1900 41,154,600
1950 50,381,500
1970 55,632,200
1990 57,237,500
2013 64,105,654

Их Британи улсад 2013 онд 64,105,654 хүн амьдарч байна. Дэлхийд 21-р олон хүнтэй улс юм. Хүн амын өсөлт - 0.5 %.

Үүнээс 52 сая Англи, 6 сая Шотланд, 3 сая Уэльс, 2 сая Умард Ирландын оршин суугч юмсанжээ.

Их Британи олон угсаатан, төрхтний орон юм.

Хүн амын 87% цагаан арьстан юм. 2.3% Энэтхэг, 1.9% Пакистан, 0.7% Бангладеш , 0.7 хувь Хятад, 1.4 хувь бусад, бүгд 7 хувь нь Азиас гаралтай хүн байна. 3% Африк, Карибаас гаралтай хар арьстан, 2% холимог арьстан, 1% бусад ангийн хүн байна.

Лондон
Глазго
2010 оны хүн амын тоогоор:
Стоунхенж. НТӨ 2500 онд үүссэн гэгдэх дурсгалт газар

Их Британид 30,000 жилийн тэртээ хүн суурьшижээ. Төмөр зэвсгийн үе, НТӨ I мянганд бритон, галл зэрэг кельт угсаатан оршин байв. ХТӨ 55-54 онд Юлий Цезарийн аян дайнаар Ромтой холбогдож НТӨ 44 оноос Английн өмнөд, дорнод хэсэг, Уэльс, Шотландын нам доор хэсэг Ромын колони болсон. Ромын ноёрхол 409 онд унахад Умар Европоос англосакс гэсэн герман угсаатан ирж Хаант улс олныг үүсгэн суусан ба 600 оноос нэгдэж, христийн католик шашинд оржээ.

Нормандын Уильям. 1066 он

Христийн тооллын 9-р зуунд Дани, Норвегийн викинг улс довтлон ихэнх газрыг эзэлсэн. Вессексийн Альфред ван эзлэгдэлгүй үлдэж чадсан ба газар нутгаа нэгтгэж 956 онд Английн Хаант улс мэндэлжээ. Кнуд гэж сайн ван байсны дараа 1066 онд Нормандын Уильям гүн Английн II Харольдыг дийлж Английг эзэрхсэнээр язгууртны хүрээнд франц соёл нэвтэрсэн ба алсдаа англи соёлд уусчээ.

Кельт угсааныхан шахагдан Шотланд, Уэльст суусан бөгөөд английн вангууд Уэльсыг эзлэвч Шотландыг эзэлж авч чаддаггүй байв.

Английн вангийн удам өнөөгийн Францын баруун хэсэгт ноёрхож байсан бөгөөд 1202 оноос хойш Англи-Францын олон дайн болсны дотроос хамгийн алдартай нь Зуун жилийн дайн (1337–1453) байсан.

Европын сэргэн мандалтын үед уламжлалт католик, шинэ протестант хоёрын тэмцэл болж байв. 1542 онд Уэльс Английн харьяанд бүрэн орсон ба Ирланд Английн толгойлсон хувийн холбоонд нэгдсэн байдаг. Энэ үеэс Умард Ирландад Англи, Шотландын хүмүүс ихээр шилжин суусан. 1603 онд Шотландын VI Жеймсийн толгойлсон хувийн холбоонд Англи, Шотланд, Ирланд орсон ба Эдинбургт байснаа Лондонд шилжин суужээ. 17-р зуунд холбоот гурван улс хэд хэдэн дайнд хамтаар орж байв. Мөн үед Англи тэнгис далайд гарч Умард Америкт колони үүсгэжээ.

Их Британийн хөлөг онгоц

1707 онд Англи, Шотланд албан ёсоор нэгдэж нэгэн Хаант улс болов. 18-р зуунд хэмжээт эрх хаант засаг, парламентат ёс хөгжиж, анхны ерөнхий сайд (1721–1742) нь Роберт Вальполе байжээ. Их Британид иргэний дайн болж, Америк дахь колони тусгаар тогтнолын төлөө дайтаж 1783 онд Америкийн Нэгдсэн Улс тусгаар тогтносноор Их Британийн колонийн гол сонирхол Энэтхэгт чиглэсэн. Их Британи далайн тээврийн худалдаа, боолын наймаанд тэргүүлж байв.

1801 онд Их Британи, Ирланд хоёр нэгдэж нэгэн Хаант улс болов. 19-р зуунд Их Британи эрчимтэй аж үйлдвэржиж, чөлөөт худалдаа цэцэглэжээ. Төрийн хэрэгт сэхээтнээс гадна дунд ангийнхан зүтгэх болж, газар тариалан фермэрт шилжиж, хотод анх ажилчин анги бий болсон. Францын Напелеон дайнд ялагдсаны дараа Их Британи дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж, дэлхийн улс төрийн хэрэгт шууд нөлөөлж эхэлсэн. Канад, Австрали, Шинэ Зеланд өөртөө засах их эрх олж, аажимдаа тусгаар тогтножээ.

Колонийн задрал

[засварлах | кодоор засварлах]
Британийн эзэнт гүрэн

Дэлхийн нэгдүгээр дайнд Их Британи нь Франц, Орос, Америкийн Нэгдсэн Улстай эвсэж Германтай байлдаж байв. Дайны дараа Үндэстний лигийн зөвшөөрлөөр Герман, Османы колонийг эзэн мэдэж байв. Энэ үед Британийн эзэнт гүрэн дэлхийн хуурай газрын 1/5-ыг хамаарч байсан. Ирландын үндсэрхэг үзэл сэргэж 1910 оноос хойш тэмцсээр 1922 онд тусгаар тогтносон бол Умард Ирландын ард түмэн Их Британид үлдэхээр шийдсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийг сэр Уинстон Черчилль удирдаж, Германы эсрэг байлдсан. 1944 онд Нормандад Америктай хамт цэргийн десант буулгаж дайны ялалтад хувь нэмэрлэж байсан ба Атлантын далайд Германтай, Умард Африкт Италитай, Бирмд Японтой байлдаж байсан.

Дайны дараа Колониуд тусгаар тогнож эхэлсэн ба 1947 онд Энэтхэг (Пакистан, Бангладеш гэж Энэтхэгээс салсан) тусгаар тогтножээ. Тусгаар тогтносон улсууд Их Британийн Хамтын Нөхөрлөлд багтдаг бөгөөд зарим бага улсын нэр төдий төрийн тэргүүн нь Их Британийн хатан ван II Элизабет байсаар байна.

Уэльсийн гүнж Диана

Дайны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулалцав. Их Британи 1952 онд цөмийн зэвсэгтэй болсон. 1955 оны Израиль-Египетийн дайн Суэцийн хямралд шинээр бий болсон Израилын талд орж дайтаж байв. АНУ, Их Британий улс төрийн нөлөө өсч Англи хэл олон улсын ойлголцлын нэгдүгээр хэл болж эхэлсэн байдаг. Их Британийг чиглэсэн тив дамнасан нүүдэл их явагдсанаас Их Британи цагаан, шар, хар олон арьстны орон болсон. 1954 оны Лондон-Парисын хурал, Өрнө Европын нэгдлээр эхэлсэн Европын интеграцчилал 1973 онд чөлөөт худалдаа, эдийн засгийн холбоо, 1992 онд Европын холбоо болон өөрчлөгдсөн байна.

1970 оноос эдийн засгийн хөгжил удааширсанд 1980 онд ерөнхий сайд Маргарет Тетчер улсын үйлдвэрийг хувьчилж, хөрөнгийн зах зээлийг шинэтгэжээ. 1984 онд Умард тэнгисийн ёроолоос газрын тос олборлох болсон.

Их Британи НҮБ, НАТО, Европын холбоонд гол байр суурьтай байсаар байна. Афганистан, Иракийн дайнд оролцсон. 2008 оны санхүүгийн хямралд өртсөн. 2014 онд Шотландын тусгаар тогтнох эсэх санал асуулгад 55% "хэрэггүй" гэсэн хариу гарчээ.

Их Британи бол төрийн хэмжээт эрхт хаант засагт хэлбэртэй, төрийн нэгдмэл байгууламжтай бүрэн эрхт улс юм.

II Элизабет хатан хан

Улсын ван буюу хатан хан нь төрийн тэргүүн гэхийн зэрэгцээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Хаант ёс мянгаад жил үргэлжлэхдээ ганцхан удаа түр хугацаагаар тасалдаж байжээ. 1649-1660 оны хооронд Бүгд найрамдах улс байсан. Их Британийн хан мөн Их Британийн хамтын нөхөрлөлийн нэр бүхий 15 орны бэлгэ тэмдгийн төрийн тэргүүн тул түүний төлөөлсөн амбан захирагч тухайн орныг удирддаг. Хаан нь ерөнхий сайд, сайд, шүүгч, зэвсэгт хүчний том тушаалтан, амбан захирагч, элчин сайд, сүмийн хамба нарыг ёслолын чанартай томилдог.

Хаан гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлдэг бөгөөд хүмүүст цол хэргэм, одон тэмдэг шагнах ёслолын үүрэг гүйцэтгэдэг байна. Олон улсын харилцааны хувьд Хаан дайн зарлах, энхийг тогтоох, гадаад улсын хүлээн зөвшөөрөх, гэрээ батлах, нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэх эрхтэй. Хааны төрсөн өдрийг Английн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Одоо үед II Элизабет хатан хаан төр толгойлж байна. Тэр 1895-1952 онд хан байсан VI Георгийн ууган охин билээ. 1926 онд төрсөн Элизабет 1952 онд 26 настайдаа хан ширээнд заларснаас өдгөө 70 орчим жилийг үджээ.

Улсын хууль тогтоох дээд байгууллага нь Их Британийн Парламент (Parliament of the United Kingdom) байна. Хоёр танхимтай.

Вестминстерийн ордон

19-р зуунаас Төлөөлөгчдийн Танхим ардчилагдсан байна. 1832 оны Их Шинэчлэлтийн Төсөл нь дунд ангийнханд сонгогдох эрхийг олгож, 1867, 1884 оны тогтоолоор ажилчин ангийнхан сонгогдох боломжтой болов. 1885 онд тэгш сонгуулийн тойргийг бий болгосон. 1911 оны парламентын шийдвэр нь Лордуудын Танхимын эрхийг хасжээ. 1918 онд анх 30 настай эмэгтэй хүн сонгогдож 1928 онд 26 настай эмэгтэй сонгогдож байв. 1969 оноос сонгогдох эрхийн доод насыг 18 болгож багасгасан.

1707 оны Англи-Шотландын холбоо нь Парламентад 16 Шотланд язгууртан, 45 төлөөлөгчийг оруулжээ. 1800 онд Ирландтай холбоо байгуулснаар 32 язгууртан, 100 төлөөлөгчийг нэмж оруулсан хэдий ч 1922 онд Ирландын тусгаар улс болсноор тэд гарсан.

Лордуудын Танхим

[засварлах | кодоор засварлах]

Лордуудын Танхим (House of Lords) нь Английн шашны сүмийн хамба, язгууртнаас бүрддэг. Хатан хааны томилсон 1200 гишүүнтэй. Нэгэн үе Төлөөлөгчдийн танхимтай адил эрхтэй байсан, одоо оролцоо хумигдмал болсон. Язгууртнууд хуульд нэмэлт тусгал, заавар оруулах, боловсронгуй болгох эрхтэй. Шүүх тогтолцооны дээд байгууллага болдог.

Төлөөлөгчдийн Танхим

[засварлах | кодоор засварлах]
Дэвид Кэмерон

Төлөөлөгчдийн Танхим (House of Commons) нь 659 гишүүнтэй байх ба тэнцвэртэй тойргоос 18 нас хүрсэн иргэд сонгодог. 5 жилээр сонгогдож, улс төрийн шаардлагын улмаас ерөнхий сайдын санал болгосноор ээлжит бус сонгуулийг зохион байгуулж болно. Хэрвээ Засгийн газар, төлөөлөгчдийн танхимд олонх болсон намаас бүрдвэл эсвэл Төлөөлөгчдийн Танхимаар итгэл хүлээлгэхгүй гэж үзвэл огцорно. Дахин сонгууль гурван долоо хоногийн дотор явагдах хуультай.

Өнөө үед Төлөөлөгчдийн Танхим ихээхэн үүрэгтэй. Ямар ч шинэ хууль, өөрчлөлт, хориг, татвар ноогдуулалт үүгээр дамжина. Орон нутгийн бүх удирдлага парламентын шийдвэрээр томилдог. Засгийн газрын гишүүд, ерөнхий сайд нар нь аль нэг танхимын гишүүн байдаг бөгөөд төлөөлөгчдийн танхимд үүрэг хүлээж байдаг.

Төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага нь Их Британи улсын Засгийн газар (Cabinet of the United Kingdom) байна. Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд юм. 2019 оны 7 дугаар сарын 24-нөөс Консерватив намаас нэр дэвшсэн Борис Жонсон Ерөнхий сайдаар ажиллаж байна.

Нутгийн хуваарь

Их Британи улс нэр бүхий дөрвөн оронд хуваагддаг. Орон бүрийн нутгийн хуваарь өөр өөр байдаг.

Д/д Орон Нутгийн хуваарь Газар нутаг
км²[18]
Хүн ам
(2011 он)[19]
1 Англи 9 муж, 6 хот хошуу, 28 хошуу,
55 нэгж нутаг, Их Лондон, Силли арал
130,395 53,012,450
2 Шотланд 32 зөвлөлт нутаг 78,772 5,295,403
3 Уэльс 9 хошуу, 3 хот, 3 хот хошуу 20,779 3,063,456
4 Умард Ирланд 5 хошуу, 11 тойрог 13,843 1,810,863
Их Британи олон зүйлийн нэгжийн нутаг 243,789 63,182,178

Үүнээс гадна далайн чанад нутаг байна. Гибралтар, Фолкленд (маргаантай), Кайман, Бермуд зэрэг 14 нутаг бий.

Лондон хот - санхүүгийн төв
Аэробус А350 нисэх онгоцны хөдөлгүүр, далавчийг Их Британид хийдэг.
Их Британи Умард тэнгисийн ёроолоос газрын тос олборлодог

Их Британи зах зээлийн эдийн засагтай, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 5-р байрт, Европт Германы дараа 2-р байрт байгаа орон юм. Үйлчилгээний салбарт ДНБ-ийн 73% бүтээгддэг. Лондон хот бол дэлхийн санхүүгийн томоохон төв юм. Мөнгөний нэгж - фунт стерлинг.

Их Британид жилд 27 сая жуулчин зочилдог бөгөөд энэ тоогоороо дэлхийн аялал жуулчлалын 6-р орлоготой орон юм.

Аж үйлдвэрийн хувьсгалын үед Их Британид нэхмэлийн үйлдвэрлэл, түүний дараа хөлөг онгоц үйлдвэрлэл, нүүрсний уурхай, төмөр боловсруулах салбар эхэлж хөгжсөн. 19-р зуунд Их Британийн худалдаачид, банк дэлхийд тэргүүлж байсан бол дэлхийн хоёрдугаар дайны дараанаас хүнд аж үйлдвэрийн жин буурч, өдгөө аж үйлдвэр ДНБ-ийн 17%-ийг эзэлж байна.

Автомашины үйлдвэрлэлд 800,000 хүн ажилладаг. 52 тэрбум фунт стерлингийн бараа үйлдвэрлэгдэж, 26 тэрбум нь экспортлогджээ.

Нисэх онгоц үйлдвэрлэнэ. Эндхийн Аэробус загварын нисэх онгоцууд дэлхий даяар үйлчилж байна.

Лондон бол дэлхийн нэгэн том санхүүгийн төв юм.

Эм үйлдвэрлэл хөгжсөн.

2006 оны байдлаар ИБУИНВУ нь дэлхийд эрчим хүч үйлдвэрлэлээр 15-р байрт байсан. Газрын тос, шатдаг хийн BP, Shell, BG зэрэг томоохон компани ажилладаг. Цахилгааны 40 хувийг шатдаг хийнээс, 30 хувийг нүүрснээс, 19 хувийг цөмийн эрчим хүчээс, 4.2 хувийг ус, салхи, хогноос гаргаж авч байна.

ФранцШвейцарНидерландАмерикГерман
ФранцАмерикНидерландХятадГерман
Хитроу нисэх буудал

Авто замын сүлжээ өндөр хөгжсөн. 46904 км урт улсын чанартай зам, 3497 км хурдны зам, 344000 км цардмал замтай. 2009 оны байдлаар 34 сая автомашин хөдөлгөөнд оролцож байсан.

Их Британи аралд 16300 км төмөр зам, Умар Ирландад 304 км төмөр зам тавигдсан. Жилд давхардсан тоогоор 1.6 тэрбум хүн галт тэргээр зорчдог.

2010 оны жишээгээр Их Британийн нисэх буудлуудаар 211 сая хүн зорчин өнгөрсөн. Лондоны Хитроу, Гэтвик, Стэнстэд гэсэн нисэх буудлууд голлодог. Хитроу нисэх буудал нийслэлээс баруун зүгт 24 км зайтай байдаг.

  1. Berry, Ciara (15 January 2016). "National Anthem". The Royal Family. Татаж авсан: 4 June 2016.
  2. "List of declarations made with respect to treaty No. 148". Council of Europe. Эх хувилбараас архивласан: 12 Арван хоёрдугаар сар 2013. Татаж авсан: 12 December 2013. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "Welsh language on GOV.UK – Content design: planning, writing and managing content – Guidance". www.gov.uk. Татаж авсан: 3 August 2018.; "Welsh language scheme". GOV.UK. Татаж авсан: 3 August 2018.; "Welsh language scheme". GOV.UK. Татаж авсан: 3 August 2018.
  4. Weller, Paul (2016). "Balancing within Three Dimensions: Christianity, Secularity, and Religious Plurality in Social Policy and Theology". Studies in Interreligious Dialogue. 26 (2): 131–146. doi:10.2143/SID.26.2.3200411.
  5. Cusick, Edmund; Storry, Mike (2017). "Religion". In Storry, Mike; Childs, Peter (eds.). British Cultural Identities (5th ed.). London: Routledge. pp. 239–266. ISBN 978-1315440590.
  6. Bradbury, Jonathan (2021). Constitutional Policy and Territorial Politics in the UK: Volume 1: Union and Devolution 1997–2012. Policy Press. pp. 19–20. ISBN 978-1-5292-0588-6.
  7. Leith, Murray Stewart (2012). Political Discourse and National Identity in Scotland. Edinburgh University Press. p. 39. ISBN 978-0-7486-8862-3.
  8. Gagnon, Alain-G.; Tully, James (2001). Multinational Democracies. Cambridge University Press. p. 47. ISBN 978-0-521-80473-8.; Bogdanor, Vernon (1998). "Devolution: the Constitutional Aspects". In Beatson, Jack (ed.). Constitutional Reform in the United Kingdom: Practice and Principles. Oxford: Hart Publishing. p. 18. ISBN 978-1-901362-84-8.
  9. Demographic Yearbook – Table 3: Population by sex, rate of population increase, surface area and density (PDF) (Report). United Nations Statistics Division. 2012. Татаж авсан: 9 August 2015.
  10. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2021.
  11. "United Kingdom". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 21 March 2023.
  12. "2011 UK censuses". Office for National Statistics. Татаж авсан: 17 December 2012.
  13. 13.0 13.1 13.2 13.3 "World Economic Outlook database: April 2023". International Monetary Fund. April 2023.
  14. "Inequality – Income inequality". us.oecd.org. OECD. Татаж авсан: 25 July 2021.
  15. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  16. "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь". toli.gov.mn. Татаж авсан: 21 January 2023. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
  17. Overview of the UK Population.
  18. Office for National Statistics
  19. 2011 Census, Population and Household Estimates for the United Kingdom: (2011 Census: QS211EW Ethnic group (detailed), wards in England and Wales (ZIP 7239Kb))
  1. Үг нь уламжлалын асуудал тул төрийн дууллын зөвшөөрөгдсөн хувилбар байхгүй; ихэвчлэн эхний бадаг л дуулагддаг.[1] No statute has been enacted designating "God Save the King" as the official anthem. In the English tradition, such laws are not necessary; proclamation and usage are sufficient to make it the national anthem. "God Save the King" also serves as the Royal anthem for certain Commonwealth realms. The words King, he, him, his, used at present, are replaced by Queen, she, her when the monarch is female.
  2. Скотс, Ольстер Скотс, Уэльс, Корн, Шотланд-Гали болон Ирланд хэлнүүд нь Европын Зөвлөлийн Бүс нутгийн болон цөөнхийн хэлний тухай Европын Хартийн дагуу нутгийн эсвэл цөөнхийн гэж ангилагддаг.[2] Эдгээр хэлийг сурталчлах тодорхой үүрэг хариуцлага үүнд багтана.[3] Мөн Их Британийн хэлнүүд үзнэ үү. Уэльс улсад Уэльс хэл нь де-юре хязгаарлагдмал албан ёсны статустай, түүнчлэн үндэсний засгийн газрын үйлчилгээ үзүүлэхэд хязгаарлагдмал байдаг.
  3. Хэдийгээр Нэгдсэн Вант Улс нь уламжлал ёсоор нэгдмэл улс гэж тооцогддог байсан ч Вернон Богданорын[6] болон бусдын дэвшүүлсэн "эвслийн улс" гэсэн тодорхойлолт нь 1990-д онд Их Британид эрх мэдлийг шилжүүлэх тухай хууль батлагдсанаас хойш улам бүр нөлөөтэй болсон.[7] Эвслийн улс нь нэгдмэл улсаас ялгаатай нь гол эрх мэдэлтэй байхын зэрэгцээ түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн түүхэн эрх, дэд бүтцийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг.[8]
  4. Эрх чөлөөлөгдсөн зарим улсууд, титэм хараат улсууд болон Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүд өөрсдийн фунтыг гаргадаг, эсвэл өөр улсын мөнгөн тэмдэгтийг ашигладаг.. Илүү их мэдээллийг Британийн мөнгөн тэмдэгтүүдийн жагсаалтаас харна уу.
  5. Хоёр далайн чандын нутаг дэвсгэрийг эс тооцвол: Гибралтар болон Британийн Энэтхэгийн далайн нутаг дэвсгэр
  6. .gb домейныг мөн Их Британид олгосон ч хэрэглээ нь бага.