Эдинбург
Эдинбург
City of Edinburgh (Англи) Dùn Èideann (Шотланд гель) Edinburgh, Embra, Embro, Edinburrie (Шотланд) | |
![]() Эдинбург | |
| |
Хоч нэр: "Auld Reekie, Умардын Афин (Athens of the North)" | |
Улс | ![]() |
---|---|
Жижиг улс | ![]() |
Газар нутаг | |
- Нийт | 259 км² |
Хүн ам | |
- Нийт (2001) | 448,624 |
- Нягтрал | 1732/км² |
Шуудангийн дүүрэг | EH1-EH13; EH14 (хэсэг); EH15-EH17 |
Утасны код | 0131 |
Шуудангийн тосгон | EDINBURGH |
Цахим сүлжээ: www.edinburgh.gov.uk |
Эдинбург (Англи: Edinburgh; Шотланд гаэл хэл: Dùn Èideann) нь Нэгдсэн Вант Улсын хэсэг Шотландын нийслэл бөгөөд Глазгогийн дараа хоёр дахь том хот нь юм. Шотландын 32 орон нутгийн засгийн газрын зөвлөлийн газар нутгуудын нэг ба Нэгдсэн Вант Улсын долоо дахь том хот болно.
Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдог. Ширүүн тэгш бус нутаг дэвсгэр, дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур зэргээс болж Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд тооцогддог.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Энэ хот нь Эдинбург хотын зөвлөлийн газар нутгийг үүсгэдэг бөгөөд энэ нь Эдинбург хот ба 78 км² нутагтай хөдөөний бүсийг оролцуулдаг.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1437 оноос Скоуныг орлож Шотландын нийслэл болсон бөгөөд Шотландын парламент байрладаг газар юм. Эдинбург нь гэгээрлийн үеийн гол төвүүдийн нэг байсан бөгөөд үүнд Эдинбургийн Их Сургууль тэргүүлэн оролцож, хот нь "Умардын Афин" хочтой болжээ. Эдинбургийн Хуучин тосгон, Шинэ тосгоны дүүргүүд нь 1995 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хэмээн тэмдэглэгдсэн байна. Хот дотор 4,500 гаруй барилга, 448,625 хүн оршин суудаг (2001 оны тооллогоор).
Цаг уур[засварлах | кодоор засварлах]
Эдинбург | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Эдинбург
Эх сурвалж: WMO
|
Соёл[засварлах | кодоор засварлах]
Эдинбург хот нь 8 сарын эхнээс дөрөв орчим 7 хоногийн туршид зохион байгуулагддаг, албан ёсны ба хувийн наадам фестивалиудаас бүрдсэн Эдинбургийн наадмаараа алдартай бөгөөд энэ үед хотын хүн амтай ойролцоо тооны жуулчид ирдэг байна. Эдгээрт Эдинбург Фринж (дэлхийн хамгийн том соёл урлагийн фестиваль), Эдинбургийн хошин урлагийн наадам (дэлхийн хамгийн том хошин урлагийн фестиваль), Эдинбургийн олон улсын наадам, Эдинбургийн цэрэг армийн шивээс, Эдинбургийн киноны наадам, Эдинбургийн олон улсын номын наадам зэрэг орно.
Эдинбург нь Европын аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчдаараа Лондоны дараа хоёрт ордог.
Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
