Шотланд

Шотланд
Scotland (англи) (скот)
Alba (скотын гэл)
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: скот. "In My Defens God Me Defend"
«Бурхан намайг хамгаалж байгаа тул хэн ч цээрлэл үзүүлж чадахгүй»
Төрийн дуулал: Албан ёсны дуулал байхгүй
Дээрх зурганд улаан нь Шотланд, улбар шар нь Их Британийн бусад орон нутаг
Дээрх зурганд улаан нь Шотланд,
улбар шар нь Их Британийн бусад орон нутаг
НийслэлЭдинбург
ТомоохонГлазго
Албан ёсны хэлАнгли хэл
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлСкот хэл, Гэл хэл
Төр засагҮндсэн хуульт хаант засагт нэгдмэл улсыг бүрдүүлэгч нэгж-орон
• Хан
III Чарльз
• Ерөнхий сайд
Риши Сунак
• Тэргүүн сайд
Алекс Салмонд
Газар нутаг
• Нийт
78,387 км2
• Усны эзлэх талбай (%)
1.9%
Хүн ам
• 2012 тооцоо
5,254,800[1]
• Тооллого
5,062,011
• Нягтаршил
65.9/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
£ 139.774 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
£26,766
Мөнгөний нэгжФунт стерлинг (GBP)
Цагийн бүсUTC+0
• Зуны цаг (ЗЦ)
UTC+1
Утасны томьёо+44
Домэйн нэр.uk

Шотланд (англ. Scotland гэл:Alba) нь Нэгдсэн Вант Улсыг бүрдүүлэгч улс юм. Тус улс нь газар зүйн байрлалын хувьд Их Британи арлын хойд хэсэгт орших ба өмнөд талаараа Англи улс, зүүн талаараа Хойд тэнгис, баруун хойд талаараа Атлантын далай, баруун өмнөд талаараа Хойд суваг, Ирландын тэнгисээр тус тус хүрээлэгдсэн. Шотландын эх газрыг Хойд Исль болон Гебрид гэж хуваах ба нийт 790 арлаас бүрдэнэ.[3] Лох-Несс нуур нь байгалийн зүй тогтлын хэв шинжээрээ дэлхийд нэн алдартай билээ.

Тус улсын хоёр дахь том хот Эдинбург нь нийслэл нь бөгөөд Европын санхүүгийн томоохон төвд тооцогддог[4] бол хамгийн том хот болох Глазго нь үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийн хотуудыг тэргүүлэгч, гурав дахь том хот Абердин нь газрын тосны нөөц баялаг ихтэй тул энэ салбарынхаа Европын төв юм.[5] Усны нөөц баялаг нь Атлантын далай болон Хойд тэнгисээс тэтгэгддэг тул мөн адил арвин нөөцтэй орны тоонд ордог.[6]

Шотландын хаант улс нь 854-1707 он хүртэл оршин тогтнож байсан тусгаар улс байсан. Шотландын хаан VI Яков 1603 онд Стюартуудын удмын Англи, Ирландын анхны хаан болсон түүхтэй.

Вант улсын статустай байх үедээ 1707 онд Английн Вант улстай Холбооны хууль (англи. Acts of Union) байгуулж хоёр улсын парламентаар соёрхон баталж нэгдэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыг байгуулсан түүхтэй.

Шотландын Засгийн газрын танхим
Парламентын ордон
Шотландын газрын зураг

Хотууд[засварлах | кодоор засварлах]

Нийслэл Эдинбург хот.
  • Абердин
  • Аймут
  • Аллапул
  • Аллоа
  • Алфорд
  • Арброт
  • Ардроссан
  • Баки
  • Баррхед
  • Беллсхилл
  • Бернтайленд
  • Берсден
  • Бишопбриггс
  • Бонхилл
  • Брихин
  • Бродик
  • Галашилс
  • Галстон
  • Гиффнок
  • Глазго
  • Гленротс
  • Гретна-Грин
  • Гринок
  • Далкит
  • Далмеллингтон
  • Дамбартон
  • Дамфрис
  • Данбар
  • Данди
  • Данкельд
  • Данфермлин
  • Жедбург
  • Инвергордон
  • Инверкитинг
  • Инвернесс
  • Ирвин
  • Кайл-оф-Лохалш
  • Каллен
  • Келсо
  • Керколди
  • Керкубри
  • Керкуолл
  • Килбирни
  • Килмарнок
  • Кинлохберви
  • Киркинтиллох
  • Колдстрим
  • Крифф
  • Кэмпбелтаун
  • Лейт
  • Леруик
  • Линлитгоу
  • Локерби
  • Лоссимут
  • Лохгилпхед
  • Массельбург
  • Мелроуз
  • Мотеруэлл
  • Мохлин
  • Норт-Бервик
  • Ньютаун-Сент-Босвеллс
  • Нэрн
  • Обан
  • Охинлек
  • Пейсли
  • Перт
  • Питлохри
  • Питтенвим
  • Порт-Эллен
  • Портри
  • Прествик
  • Ренфру
  • Ротсей
  • Селкерк
  • Селкёрк
  • Сент-Эндрюс
  • Стерлинг
  • Стивенстон
  • Странраер
  • Тобермори
  • Трун
  • Турсо
  • Уигтаун
  • Уик
  • Фолкерк
  • Форт-Уильям
  • Форфар
  • Хеленсбург
  • Хоик
  • Эйр
  • Элгин

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Scottish population reaches record high". BBC. 31 May 2012. Retrieved 31 May 2012.
  2. "Scottish National Accounts Project. Gross Domestic Product in Current Prices for Scotland, 2010 Q4". Edinburgh: Scottish Government. 11 August 2010. Retrieved 2 July 2011. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)[үхмэл линк]
  3. "Scottish Executive Resources" (PDF). Scotland in Short. Scottish Executive. 17 February 2007. Retrieved September 14, 2006.
  4. "Global Financial Centres Index". City of London. September 2008. Retrieved June 30, 2010.
  5. Aberdeen City Council website "Aberdeen's buoyant modern economy - is fuelled by the oil industry, earning the city its epithet as 'Oil Capital of Europe'."'.' Retrieved 01 December 2009.
  6. The Scottish Adjacent Waters Boundaries Order. London: The Stationery Office Limited. 1999. ISBN 0 11 059052 X. Retrieved 2007-09-20.

Нэмэлтээр уншиж болох[засварлах | кодоор засварлах]

  • Brown, Dauvit, (1999) Anglo-French acculturation and the Irish element in Scottish Identity in Smith, Brendan (ed.), Insular Responses to Medieval European Change, Cambridge University Press, pp. 135–53
  • Brown, Michael (2004) The Wars of Scotland, 1214–1371, Edinburgh University Press., pp. 157–254
  • Devine, T.M [1999] (2000). The Scottish Nation 1700–2000 (New Ed. edition). London:Penguin. ISBN 0-14-023004-1
  • Dumville, David N. (2001). "St Cathrуe of Metz and the Hagiography of Exoticism". Irish Hagiography: Saints and Scholars. Dublin: Four Courts Press. pp. 172–176. ISBN 978-1851824861. {{cite book}}: Unknown parameter |unused_data= ignored (help)
  • Flom, George Tobias. Scandinavian influence on Southern Lowland Scotch. A Contribution to the Study of the Linguistic Relations of English and Scandinavian (Columbia University Press, New York. 1900)
  • Herbert, Maire (2000). "Rн Йrenn, Rн Alban, kingship and identity in the ninth and tenth centuries". In Simon Taylor (ed.) (ed.). Kings, Clerics and Chronicles in Scotland, 500–1297. Dublin: Four Courts Press. pp. 63–72. ISBN 1851825169. {{cite book}}: |editor= has generic name (help)
  • MacLeod, Wilson (2004) Divided Gaels: Gaelic Cultural Identities in Scotland and Ireland: c.1200–1650. Oxford University Press.
  • Pope, Robert (ed.), Religion and National Identity: Wales and Scotland, c.1700-2000 (University of Wales Press, 2001)
  • Sharp, L. W. The Expansion of the English Language in Scotland, (Cambridge University Ph.D. thesis, 1927), pp. 102–325;
  • Trevor-Roper, Hugh, The Invention of Scotland: Myth and History, Yale, 2008, ISBN 0-300-13686-2

Холбоос[засварлах | кодоор засварлах]