Гибралтар

Гибралтар
Gibraltar
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Европ (бараан саарал), Европын холбоог (бүдэг ногоон) тодотгосон зураг дахь Гибралтарын (ногоон) байршил
Европ (бараан саарал), Европын холбоог (бүдэг ногоон) тодотгосон зураг дахь Гибралтарын (ногоон) байршил
Албан ёсны хэлАнгли хэл
Төр засагИх Британийн эзэмшил нутаг
• Амбан захирагч
Эдриан Жонс
Газар нутаг
• Нийт
6.8 км2 (247)
• Усны эзлэх талбай (%)
0%
Хүн ам
• 2009 тооцоо
29,431 (211)
• Нягтаршил
4,328/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
£1 тэрбум
• Нэг хүнд ноогдох
£27,468
Мөнгөний нэгжФунт стерлинг (GBP)
Утасны томьёо+350
Домэйн нэр.gi

Гибралтар (англ. Gibraltar) бол Газар дундын тэнгист орох гарах үүд хоолой газарт Пиренейн хойгийн өмнөд үзүүрт оршдог Их Британийн эзэмшил нутаг юм. Урд талаараа тэнгис, хойд талаараа Испанийн Андалузтай хиллэдэг. Хойноос урагшаа сунасан ердөө 6.5 км² нутагтай, 2009 оны байдлаар 29 гаран мянган хүнтэй жижиг хот (балгас гэх) юм. Энд гол төлөв Испани, Португал, Марокко удмын гибралтарчууд, англи, испаничууд оршин суудаг. Албан ёсны хэл нь англи.

1704 оны Испанийн өвийн төлөө дайнаар Гибралтарыг Англи, Голландын нэгдсэн хүчин эзлэн авчээ. 1713 онд Утрехтийн гэрээгээр Английн мэдэлд орсон нь хууль ёсонд нийцжээ. Испани улс өөрийгөө Гибралтарыг эзэмших эрхтэй гэж үздэг. Харин Гибралтарынхнаас хоёр удаа (1967, 2002 он) санал асуухад Испаниас татгалзжээ.

Гибралтарын хэргийг Британийн вангийн томилсон амбан захирагч эрхлэн явуулдаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary: Гибралтар – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Gibraltar – Викимедиа зураг, бичлэг, дууны сан