Гэгээн Еленагийн арал

Гэгээн Еленагийн аралын газрын зураг

Гэгээн Еленагийн арал (англи. Saint Helena [ˌseɪnt hɨˈliːnə]) —Их Британийн далайн чанад дахь Гэгээн Елена болон Тристан-да-Кунья өндөрлөгийн (англи. Saint Helena, Ascension and Tristan da Cunha) Өмнөд Атлантын далайн 3 арлын (Их Британид хамрагдах арал боловч бүрэлдэхүүн хэсэгт ордоггүй) нэг нь юм. Тус арлын Наполеон Бонапарт амьдарч байсан хоёр байшин болон түүнийг оршуулсан 0,14 км² газар Франц улсад харьяалагддаг ажээ.

Гэгээн Еленагийн арал нь галт уулын гаралтай. Түүний өмнөд хэсэгт 818 м өндөрт хэд хэдэн унтарсан галт уулын тогоо байдаг. Халуун орны уур амьсгалтай. Өндөрлөг газарт жилд 1000 мм хур тунадас унадаг ч Жеймстаун дүүрэгт жилд ердөө 140 мм хур ордог байна.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

2016 оны тооллогоор бүх 3 арлын нийт хүн ам 5,633 байв. Гэгээн Елена арал дээр 4534 хүн, Тристан-да-Кунья арлуудад 293 хүн амьдардаг. Өндөрлөгийн арал нь байнгын хүн амгүй, зөвхөн ажилчид болон цэргийн албан хаагчид гэр бүлийн хамт амьдардаг 1150 хүн амтай: Гэгээн Елена хотын 806 оршин суугч, Их Британиас 200 хүн, АНУ-аас 150 хүн.

Угсаатны бүрэлдэхүүн: Сентеленичууд бол англи, голланд, португал, индианчууд, хятадууд, африкчуудын холилдсон үр удам юм.