Jump to content

Наполеон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I Наполеон
Францын эзэн хаан; Италийн хаан,
Швейцарын холбооны зуучлагч,
Райны холбооны хамгаалагч

Эзэн хаан Наполеон Түйлерт судалгаа хийж байхдаа, Жак-Луй Давид, 1812
Хаанчлал1804 оны 3-р сарын 20–1814 оны 4-р сарын 6
1815 оны 3-р сарын 1–1815 оны 6-р сарын 22
Хаан суусан1804 оны 12-р сарын 2
Бүтэн нэрНаполеон Бонапарт
ФранцNapoleon Bonaparte
Төрсөн огноо1769 оны 8-р сарын 15
Төрсөн газарФранцын Корсика арлын Ажаччио
Өнгөрсөн огноо1821 оны 5-р сарын 5
Өнгөрсөн газарГэгээн Елена арлын Лонгвүүд
ОршуулсанПарисын Лөзанвалиде
ӨмнөхФранцын консул (Францын анхдугаар бүгд найрамдах улсын гүйцэтгэх засаглал; Наполеон анхных нь консул байлаа)
Өмнөх хаан: Францын хаан XVI Луй (1793 онд нас барсан)
УдаахXVIII Луй (де-факто)
II Наполеон (де-юре)
ХатанЖозефин де Бюрхалис (1796 онд гэрлэсэн, 1810 онд салсан)
Австрийн Мариа Луйз (1810 онд гэрлэсэн)
ХүүхэдII Наполеон
ЭцэгКарло Буонапарте
ЭхЛетициа Рамолино
Ургийн овогБонапарт

Хожим Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарт (Франц: Napoléon Bonaparte; корсик. Napulione Buonaparte, итал. Napoleone Buonaparte: 1769 оны 8-р сарын 15-нд Корсик арал дээр төрсөн – 1821 оны 5-р сарын 5-нд Гэгээн Еленагийн арал дээр нас барсан) Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, орчин үеийн Франц улсын суурийг тавьсан францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм.

Корсикад төрж, 1785 онд эх газрын Францад их бууны офицер байсан Наполеон Францын анхдугаар бүгд найрамдах улсын үед алдар хүнд олж авсан ба Францын эсрэг Анхдугаар ба Хоёрдугаар эвсэлийн дайны ажиллагааг амжилттай удирдсан байна. 1796 оны 3-р сард Жозефина Боарнэ (франц. Joséphine de Beauharnais )-тай гэрлэсэн.

1799 онд Бонапарт төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө анхны консулаар томилж, таван жилийн дараа 1804 оны 5-р сарын 18-нд өөрийгөө Францын Эзэн хаанаар өргөмжилжээ. XIX зууны эхний арван жилд тэрээр Францын анхдугаар эзэнт улсын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, Аустерлицийн тулалдаан, Вагнерийн тулалдаан зэрэг олон тулалдаанд дараалсан ялалтууд байгуулж Европын эх газарт ноёлсон байна. Тэрээр өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг тэлэн тогтоожээ.

1812 онд Оросыг дайлсан нь Наполеоны хувь тавиланд эргэлт гаргав. Түүний Их Арми (Франц: Grande Armée) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм. 1813 онд Зургаадугаар эвсэл Наполеоны цэргийг Лайпцигт бут цохиж, дараа жил нь Эвсэл Франц руу довтолж, Наполеоныг хаан ширээнээсээ буухад хүргэсэн бөгөөд түүнийг Элба аралд цөлжээ. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Наполеон Элбагаас оргож, эрх мэдлээ буцааж олж авсан боловч 1815 оны 6-р сард Долоодугаар эвсэл эхэлж Англи Пруссын хамтарсан цэргийг тосож Ватерлоогийн тулалдаанд ялагджээ. Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг Гэгээн Еленагийн арал дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас барсан түүхтэй. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч Стен Форсхуфвуд болон бусад эрдэмтэд түүнийг хүнцлээр хордуулж алсан гэж үздэг юм.

Наполеон шинэчлэн байгуулсан Францын армиар томоохон ялалтууд байгуулж, янз бүрийн эх сурвалжаас тактикаа боловсруулдаг байлаа. Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон Баруун Европын ихэнх улс орны буюу Ром-Германы захиргаа-эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгосон, шүүх засаглалын үндэс болсон Наполеоны кодекс буюу Францын анхны иргэний хуулийг боловсруулсан гаргаснаараа дурсагддаг бөгөөд одоо хүртэл хуулиудын үзэл санаа амьд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байдаг юм.

Угсаа гарал, боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Наполеон Бонапарт 1769 оны 8-р сарын 15-нд Корсик арлын Ажаччино хотноо Италийн цагаач эцэг Карло Мариа Буонапарт, эх Мария Летициа Рамолино нарын хоёр дахь хүү болж мэндэлжээ.

Корсика арал удаан хугацаанд Генуэ-гийн Бүгд найрамдах улсын удирдлага дор байгаад 1755 онд эрх чөлөөгөө олж авч тусгаар улсын хэмжээнд Паскуале Паоли удирдлага дор оршин тогтнож байсан. Тэр үед Наполеоны эцэг нь Паскуалегийн ойрын туслах байжээ. 1768 онд Генуэгийн эрх баригчид Корсика арлыг эзэмших эрхээ Францын хаан XV Луид 40 сая ливрээр зарсан байдаг. Эдгээр үйл явдал болоод гурван сар өнгөрсөний дараа Наполеон төрсөн байна.

Тэрээр Францад их бууны офицер болон ирэхдээ нэрээ илүү франц хэлбэрт оруулж нэрээ Наполеон Бонапарт болгожээ.Түүний аав нь 16 зууны үед Корсикт цагаачилж ирсэн Италийн Тускан дахь жижиг язгууртан гэр бүлийн хүү байжээ. Харин түүний ээж нь Женоагийн Рамолино-гийнхон гэдэг жижиг язгууртан гэр бүлийнх байсан. Наполеоны эх Летициа Рамолино нь хүүхдүүдээ хатуу чанга гараар хүмүүжүүлж байнгын сахилга баттай байхыг шаардаж байжээ. Ийм хүмүүжлээр өссөн Наполеон цэрэг болох илүү амар дөхөм болжээ. Тэр дээрээ Жозеф гэх нэг ахтай, 6 дүүтэй байжээ.

  • Жозеф (1768—1844)
  • Люсьен (1775—1840)
  • Элиза (1777—1820)
  • Луи (1778—1846)
  • Полина (1780—1825)
  • Каролина (1782—1839)
  • Жером (1784—1860)

Тэрээр 9 настайдаа Францруу явж 1779 онд Аутуны шашны сургуульд элсэн орж франц хэлийг сурж төгссөн. Мөн тэрээр 10 настайдаа франц хэлийг сурч цаашлаад чөлөөтэй ярьдаг болсон ч маш их аялгатай ярьдаг байсан байна. Яагаад гэвэл тэр франц үгийг зөв дуудаж сайн суралцаж чадаагүй. Учир нь тэр үед францын хүн ам нийт 28 сая орчим байсан бөгөөд үүнээс бичиг үсэг тайлагдсан хүмүүс нь ердөө 3 сая ба түүнээс ч бага байсан. Иймээс францаар хэрхэн бичихээс илүү ярианы хэл сурах боломжтой байсан. Түүний багш дурсахдаа Наполеон их зожиг их аялагатай ярьдаг үүнийгээ нээх хайхардаггүй хүүхэд байсан. Гэхдээ газар зүй, түүхийн хичээлд дуртай, математик геометр хоёрт авьяастай хүү гэж дурссан байдаг. Түүнийг багш нь гайхалтай сайн усан цэрэг болно гэдэг байжээ. Гэвч Британийн флот дэлхийд ноёрхож эхэлснээр тэрээр усан цэрэг болхоос татгалзаж, Парис явж их бууны ангид суралцан төгсжээ.

Байлдан дагуулалт-ялалтын оргил үе

[засварлах | кодоор засварлах]

Францын хувьсгал түүний нэр нөлөөгөөр Европоор тархан халдварлахаас болгоомжилсон хамжлагат ёс ноёрхсон Хаант Орос, Австри-Унгар, тархай бутархай байсан германы жижиг хаант улсууд, хамжлагат ёсыг халсан боловч шинэ өрсөлдөгчтэй болохоос эмээсэн Их Британи ихэд түгшиж байжээ.

Хэдийгээр математик, геометр, газар зүй, түүхэнд авьяастай байсан боловч байгаль-техникийн шинжлэх ухааны ололтуудыг эс ойшоож алдсан гэдэг. Учир нь Ирланд гаралтай АНУ-ын иргэн Роберт Фултон гэгч 1797 онд Францад ирж (дэлхийд анх удаа уурын хөдөлгүүрээр ажилладаг хөлөг онгоц зохион бүтээсэн) олон зууны турш ард түмэн,эцэг, өвгөдийг нь яргалан харгислаж байсан Британий эзэнт гүрэнтэй ямар ч хамаагүй аргаар тооцоо бодох зорилгоор 1800 онд буюу 18,19-р зууны зааг дээр хүчээ авч ид мандаж байсан Наполеонтой биечлэн уулзаж Британийг хуурай замын байлдаанаас гадна тэдний гол хөзөр болсон далайн флотыг цохиж үгүй болгох замаар буулгаж авах талаар өөрийн санал бодлоо илэрхийлэхэд хариуд нь Английн флотыг үгүй хийхэд та надад юугаар тусалж чадах юм бэ? гэхэд өөрийн төслөө танилцуулжээ.Гэтэл ямар ч далбаа, дарвуулгүй хөлөг онгоц усанд яаж салхины чиглэл, хүч, сэлүүрээс үл хамааран хөвөх уурын хуягт хөлөг онгоц, усан доогуур шумбадаг завь, хөлөг онгоц устгах шумбадаг сум /торпед/-ийн төсөл нь утга учиргүй биелшгүй хоосон мөрөөдөл шиг санагджээ. Мөн түүний Сангийн яамны сайд болон бусад дээд тушаалынхан хөлөг онгоц үйлдвэрлэх техникийн нөхцөл, үйлдвэрлэлийн өртөгийг үзээд нэн тэргүүнд хуурай замын байлдааны ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгийг дэмий зүйлд үрэх шаардлагагүй, хоёрдугаарт наанадаж цаг хугацаа бидэнд байхгүй, гуравдугаарт манай флот Английн флотоос юугаар ч дутахгүй гэж эсэргүүцсэн тул хэрэг болвол би таныг дуудъя, төсөлтэй чинь дараа авч хэлэлцье гээд хойшлуулжээ. Р.Фултон хүлээж цөхөөд Наполеонд төслөө дахин танилцуулах гэж удаа дараа оролдоод бүтээгүй ч шантарсангүй, дахин олон удаа захидал бичиж хариу хүссэн боловч амжилт олсонгүй. Нэг удаа түүний зуны ордон руу нууцаар нэвтэрч хамгаалалтынхныг нь ихэд сандаргаж, Наполеоныг ч машид хилэгнүүлжээ. Тэрбээр энэ хоосон мөрөөдөгч америк эрийг Елисейн ордонд ойртуулах нь бүү хэл Францын нийслэлээс хөөж явуул хэмээн тушаал буулгасан байна. Ингэж Наполеон англичуудыг далай, тэнгист буулган авах нэг боломжоо алдсан гэдэг. Мөн тэрээр хуурай замын байлдаанд шалгарсан авьяаслаг жанжин байсан хэдий ч тэнгисийн флот командлах тал дээр тун маруухан нэгэн байсан ажээ. Түүний бас нэгэн алдаа бол Орос руу хийсэн аян дайн гэж ихэнх эрдэмтэд, тэр дундаа цэргийн түүхчид үздэг юм. Английн эсрэг эх газрын худалдааны хоригийг дэмжихээс татгалзсаны хариуд Оросын эсрэг хийх цэрэг дайны ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхэд генерал-фельдмаршал Жюно тэргүүтэй хэсэг цэргийн эрхтэн болон сайд нар ихэд эсэргүүцэж Орос руу довтлох нь ухаангүй явдал бөгөөд ялах боломжгүй, яавч сайн юманд хүргэхгүй гээд түүний оронд дипломат аргаар Орост дарамт үзүүлэх нь зүйтэй хэмээн учирлавч хүлээж аваагүй байна.