Роберт Фултон

Роберт Фултон (англи. Robert Fulton; 1765 оны 11-р сарын 14-нд АНУ-ын Пеннсилвани мужийн Бяцхан Британид төрж, 1815 оны 2-р сарын 24-нд Нью-Йорк хотод нас барсан) - Америкийн инженер, зохион бүтээгч, анхны уурын даралтат хөдөлгүүрт усан онгоцны нэг, анхны шумбагч онгоцны загварын төслийг зохион бүтээгч юм. 1807 онд Фултоны Хойд голын усан онгоц (дараа нь Клермонт) Нью-Йоркоос Олбани хүртэл зорчигчдын хамт Хадсон голоор аялж, хоёр талдаа 480 км (300 миль) тойрог замыг 62 цагийн дотор туулжээ. Түүний уурын зуух хөдөлгүүрт бүхий усан онгоцны амжилт нь гол мөрний урсгал сөрж тээвэр хийх боломжтой болж Америкийн томоохон голуудаар тээврийн худалдааг нэмэгдүүлж өөрчилсөн юм.
1793 онд тэрээр АНУ, Их Британийн засгийн газруудад уурын хөдөлгүүрт хөлөг онгоцны төслийг танилцуулж байжээ.
Роберт Фултон 1797 онд Франц руу төслүүдээ хэрэгжүүлэхээр явжээ. Энд тэрээр торпедогоор туршилт хийж, 1800 онд Наполеонд "Наутилус" хэмээх шумбагч онгоцны бодит загварыг танилцуулжээ. Тэр жилдээ АНУ-ын Элчин сайд Роберт Ливингстоны хүсэлт, дэмжлэгээр Фултон уурын хөдөлгүүрийн туршилтуудыг эхлүүлжээ. 1803 онд 20 м урт, 2.4 м өргөн уурын хөлөг онгоцыг Францын шинжлэх ухааны хүрээлэнгийн Шарль Боссу, Константен Франсуа Волней, Лазар Карно, Франсуа-Андрэ Мишо, Гаспар Прони нарын хэд хэдэн гишүүдийг байлцуулж Сена мөрөн дээр туршиж үзүүлжээ.
Тэрээр Францад төслүүд нь сайн хэрэгжэхгүй байсан тул сөргөлдөгч Их Британи руу явжээ. Тэнд Ерөнхий сайд бага Уильям Питт түүнд Хааны Тэнгисийн цэргийн хүчинд ашиглах олон төрлийн зэвсгийг бүтээх даалгавар өгчээ.
Фултон 2750 доллараар Bolton and Watt пүүсээр илүү хүчирхэг уурын хөдөлгүүр захиалж хийлгэсэн байна. 1806 онд хөдөлгүүрийг Нью-Йоркт хүргэсэн бөгөөд Фултон мөн хөлөг онгоцны барилгын ажлыг удирдахаар нүүжээ. Мөн онд тэрээр шумбагч усан онгоцны загварыг бүтээж эхэлжээ.
Фултоны усан онгоц 1807 оны 8-р сарын 17-нд аялалд анх гарчээ. Тэр усан онгоц «Умар голын уурын усан онгоц» (англи. North River Steamboat) гэдэг нэртэй байв. Усан онгоцны барилга угсралтын өртөг нь 5 мянга орчим доллар байсан бөгөөд ашиглалтад орсон эхний жилдээ 16 мянган долларын ашиг авчирсан байна. Уг амжилтын үеэр 1808 онд Фултон 19 насаар дүү, сайн боловсролтой, урлагийн авьяаслаг уран бүтээлч, хөгжимчин, Элчин сайдын хамаатан Харриет Ливингстонтой (1783-1826) гэрлэжээ. Тэд гэрлээд дөрвөн хүүхэдтэй болсон юм.
Тэрээр уушгины хатгалгаа хүндээр тусаж 1815 оны 2-р сарын 24-нд нас барсан.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]Пеннсилвани дахь Фултоны төрөлх хот, Нью-Йорк, Охайо мужийн хоёр муж, Нью-Йорк хотын гудамжийг түүний нэрээр нэрлэсэн.