Сена мөрөн

Парис хот, Сена мөрөн.

Сена мөрөн (франц. Seine , латин. Sequana) — Францын улсын нутгаар урсдаг мөрөн.

Урт нь — 776 км бөгөөд ус цуглуулах талбай нь — 78,65 мянган. км².

Усан хангамж нь ихэвчлэн борооны ус болдог, 11-р сараас 3-р сар хүртэл түвшин нэмэгддэг, зуны улиралд ус багатай болж татардаг байна. Парис хот орчим мөрөний дундаж урсац 250 м³/с, амны ойролцоо 450-500 м³/с байдаг байна. Далайн түрлэгийн нөлөө Руан хотоос 35 км-ийн өндөрт үргэлжилдэг (Руан хот дахь далайц нь 2 м орчим, Ле Хаврд - 7.5 м). Хүчтэй борооны үед Сена мөрөн үерлэдэг байна. Голын хамгийн том үерийн нэг нь 1910 онд болсон: Сена мөрөн Парисыг үерт автуулж хотод эдийн засгийн асар их хохирол учруулж байжээ.

20-р зууны 60-аад он гэхэд Сена мөрний усны бохирдлын хэмжээ дээд хязгаарт хүрч байв. Гэсэн хэдий ч дараагийн жилүүдэд Сена мөрнийг бохирдлоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн томоохон арга хэмжээ авснаар байгаль орчныг ихээхэн сайжруулж чаджээ.