Jump to content

Нью-Йорк хот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нью-Йорк
New York
Хоч: 
Map
Интерактив газрын зураг
Нью-Йорк хот, Нью-Йорк
Нью-Йорк хот
Нью-Йорк хот
Нью-Йорк муж дахь байршил
Нью-Йорк хот, Америкийн Нэгдсэн Улс
Нью-Йорк хот
Нью-Йорк хот
АНУ дахь байршил
Солбицол: 40°42′46″N 74°00′22″W / 40.7128°N 74.0061°W / 40.7128; -74.0061Солбицол: 40°42′46″N 74°00′22″W / 40.7128°N 74.0061°W / 40.7128; -74.0061[2]
Улс АНУ
Муж Нью-Йорк
Суурьшсан1624 он (402 жилийн өмнө) (1624)
Нэгдсэн1898 он (128 жилийн өмнө) (1898)
Үгийн гаралЙорк, Англи
(Жеймс, Йоркийн гүн)[3]
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга-зөвлөл
  БиетНью-Йорк хотын зөвлөл
  Хотын даргаЗохран Мамдани (АН)
Газар нутаг
  Нийт
1,223.59 км2 (472.43 бээр2)
  Газар778.18 км2 (300.46 бээр2)
  Ус445.41 км2 (171.97 бээр2)
Хамгийн өндөр цэг122 м (401 фут)
Хүн ам
 (2020)
  Нийт8,804,190
  Тооцоо 
(2025)[5]
8,584,629
  БайрАНУ-д 1-т
  Нягтрал11,313.8/км2 (29,303/бээр2)
  Хотын бүс19,426,449
  Нягтрал2,309.2/км2 (5,980.8/бээр2)
  Бөөгнөрөл20,140,470
Иргэдийн нэршилНью-Йоркчууд
ДНБ
  Нийт$1.286 их наяд (2023)
  Их хот$2.299 их наяд (2023)
Цагийн бүсUTC–5 (EST)
  Зун (ЗЦ)UTC–4 (EDT)
ЗИП кодууд
100xx–104xx, 11004–05, 111xx–114xx, 116xx
Бүсийн дугаар212/646/332, 718/347/929, 917
МБХС код36-51000
ГНМС онцлог ID975772
Вэб сайтwww.nyc.gov/main Edit this at Wikidata

Нью-Йорк хот (англи. New York City, товч. NYC) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулж 1664 оноос өмнө Шинэ Амстердам гэж нэрлэдэг байсан. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Нью-Йорк хот нь Бронкс, Бруклин, Манхэттен, Куинс, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Куинс, Ричмонд тойргуудтай ижил.

Алдартай газрууд

[засварлах | кодоор засварлах]

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авдаг байв. Өмнөд Манхэттен дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йорк хотод олон соёл урлагийн чиглэлүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд мөн оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.

Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

Нью-Йорк хот нь нийт 8,5 сая (том Нью-Йорк 2022 оны байдлаар- 19,77 сая хүн амтай) хүн амтай АНУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн том хотуудын нэг юм. Оршин суугчдын тоо нь 20-р зууны эхнээс хойш өнөөг хүртэл хоёр дахин нэмэгджээ. 1825 оноос хойш Атлантын далай болон Хадсон голын усан замуудаар дэлхийн бүх улсуудаас цагаачид хот руу ирэн суурьшжээ.

Он Оршин суугч
1630300
1640400
16501.000
16601.500
16803.000
16903.900
17005.000
17105.700
17207.000
17308.600
174011.000
176018.000
177525.000
179057.500
180087.685
1810129.359
1820162.547
1830252.666
Он Оршин суугч
1840401.612
1850706.323
18601.175.674
18701.469.045
18801.935.359
18902.533.600
19003.437.202
19104.766.883
19205.620.048
19306.930.446
19407.454.995
19507.891.957
19607.781.984
19707.895.563
19807.071.639
19907.322.564
20008.008.278
20108.175.133

2011 онд Нью Йорк хот 8.244.910 хүн амтай байв.[10]

Гарал 1990 оны тооллого 2000 оны тооллого Нарийвчилсан
2005–2007
Пуэрто-Рикочууд12,2 %9,9 %9,5 %
Италичууд10,2 %8,7 %8,2 %
Баруун Энэтхэгчүүд (испани гаралтнууд ороогүй)5,1 %6,9 %7,5 %
Хятадууд3,3 %4,5 %5,3 %
Ирландчууд5,4 %5,3 %5,1 %
Германчууд3,9 %3,2 %3,3 %
Америкчууд2,1 %3,0 %3,3 %
Мексикчүүд0,8 %2,3 %3,2 %
Оросууд3,3 %3,0 %3,0 %
Энэтхэгчүүд1,3 %2,1 %2,8 %
Польшууд2,9 %2,7 %2,7 %
Британичууд2,1 %2,3 %2,7 %
Хар Африкчууд0,7 %1,5 %2,2 %
Солонгосчууд1,0 %1,1 %1,1 %
Арабчууд0,6 %0,9 %1,1 %
Грекчүүд1,0 %1,0 %1,0 %
бусад үндэстэн31,8 %37,1 %38,0 %
гарал нь үл мэдэгдэгдэх12,3 %4,5 %мэдээлэл байхгүй
Нью-Йорк хотын төв хэсэг

Газар зүйн байрлал

[засварлах | кодоор засварлах]

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.

Цаг уурын мэдээлэл: Нью-Йорк, 1991–2020 оны хэвийн, туйлын үе 1869–одоо
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °F (°C) 72
(22)
78
(26)
86
(30)
96
(36)
99
(37)
101
(38)
106
(41)
104
(40)
102
(39)
94
(34)
84
(29)
75
(24)
106
(41)
Дундаж макс. °F (°C) 60.4
(15.8)
60.7
(15.9)
70.3
(21.3)
82.9
(28.3)
88.5
(31.4)
92.1
(33.4)
95.7
(35.4)
93.4
(34.1)
89.0
(31.7)
79.7
(26.5)
70.7
(21.5)
62.9
(17.2)
97.0
(36.1)
Дундаж дээд °F (°C) 39.5
(4.2)
42.2
(5.7)
49.9
(9.9)
61.8
(16.6)
71.4
(21.9)
79.7
(26.5)
84.9
(29.4)
83.3
(28.5)
76.2
(24.6)
64.5
(18.1)
54.0
(12.2)
44.3
(6.8)
62.6
(17.0)
Өдрийн дундаж °F (°C) 33.7
(0.9)
35.9
(2.2)
42.8
(6.0)
53.7
(12.1)
63.2
(17.3)
72.0
(22.2)
77.5
(25.3)
76.1
(24.5)
69.2
(20.7)
57.9
(14.4)
48.0
(8.9)
39.1
(3.9)
55.8
(13.2)
Дундаж доод °F (°C) 27.9
(−2.3)
29.5
(−1.4)
35.8
(2.1)
45.5
(7.5)
55.0
(12.8)
64.4
(18.0)
70.1
(21.2)
68.9
(20.5)
62.3
(16.8)
51.4
(10.8)
42.0
(5.6)
33.8
(1.0)
48.9
(9.4)
Дундаж мин. °F (°C) 9.8
(−12.3)
12.7
(−10.7)
19.7
(−6.8)
32.8
(0.4)
43.9
(6.6)
52.7
(11.5)
61.8
(16.6)
60.3
(15.7)
50.2
(10.1)
38.4
(3.6)
27.7
(−2.4)
18.0
(−7.8)
7.7
(−13.5)
Мин. температур °F (°C) −6
(−21)
−15
(−26)
3
(−16)
12
(−11)
32
(0)
44
(7)
52
(11)
50
(10)
39
(4)
28
(−2)
5
(−15)
−13
(−25)
−15
(−26)
Дундаж хур тунадас инч (см) 3.64
(92)
3.19
(81)
4.29
(109)
4.09
(104)
3.96
(101)
4.54
(115)
4.60
(117)
4.56
(116)
4.31
(109)
4.38
(111)
3.58
(91)
4.38
(111)
49.52
(1,258)
Дундаж цас инч (см) 8.8
(22)
10.1
(26)
5.0
(13)
0.4
(1.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.1
(0.25)
0.5
(1.3)
4.9
(12)
29.8
(76)
Average extreme snow depth инч (см) 5.8
(15)
7.9
(20)
4.4
(11)
0.4
(1.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.4
(1.0)
3.7
(9.4)
12.3
(31)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.01 инч) 10.8 10.0 11.1 11.4 11.5 11.2 10.5 10.0 8.8 9.5 9.2 11.4 125.4
Цастай дундаж өдөр (≥ 0.1 инч) 3.7 3.2 2.0 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.2 2.1 11.4
Дундаж харьцангуй чийгшил (%) 61.5 60.2 58.5 55.3 62.7 65.2 64.2 66.0 67.8 65.6 64.6 64.1 63.0
Дундаж шүүдрийн цэг °F (°C) 18.0
(−7.8)
19.0
(−7.2)
25.9
(−3.4)
34.0
(1.1)
47.3
(8.5)
57.4
(14.1)
61.9
(16.6)
62.1
(16.7)
55.6
(13.1)
44.1
(6.7)
34.0
(1.1)
24.6
(−4.1)
40.3
(4.6)
Сарын дундаж нартай цаг 162.7 163.1 212.5 225.6 256.6 257.3 268.2 268.2 219.3 211.2 151.0 139.0 2,534.7
Percentage possible sunshine 54 55 57 57 57 57 59 63 59 61 51 48 57
Дундаж хэт ягаан туяаны индекс 2 3 4 6 7 8 8 8 6 4 2 1 5
Эх сурвалж 1: NOAA (харьцангуй чийгшил ба нар 1961–1990; шүүдрийн цэг 1965–1984)[11][12][13]
Эх сурвалж 2: Weather Atlas[14].
  1. Нью-Йорк хотын хамгийн өндөр цэг нь Тодт Хилл юм.
  1. Nigro, Carmen. "So, Why Do We Call It Gotham, Anyway?", Нью-Йоркийн нийтийн номын сан, January 25, 2011. Accessed March 3, 2023. "It is here that we learn that the term Gotham is tied to the author Washington Irving, famous for his short stories 'The Legend of Sleepy Hollow,' and 'Rip Van Winkle.' It's also here that we learn Irving was being less than flattering when he nicknamed the city in 1807."
  2. "US Gazetteer files: 2010, 2000, and 1990". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. 2011-02-12. Татаж авсан: 2026-04-21.
  3. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "homberger400".
  4. "ArcGIS REST Services Directory". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Татаж авсан: 2026-04-21.
  5. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "NYCQuickFacts".
  6. "List of 2020 Census Urban Areas". census.gov. АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Татаж авсан: 2026-04-21.
  7. "2020 Population and Housing State Data". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. 2021-08-12. Татаж авсан: 2026-04-21.
  8. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "bea.gov".
  9. "Total Gross Domestic Product for New York-Newark-Jersey City, NY-NJ-PA (MSA)", fred.stlouisfed.org
  10. Population in New York City, New York Times
  11. "NowData – NOAA Online Weather Data". National Oceanic and Atmospheric Administration. Татаж авсан: 2026-04-21.
  12. "Summary of Monthly Normals 1991–2020". National Oceanic and Atmospheric Administration. Архивласан огноо 2021-05-04. Татаж авсан: 2026-04-21.
  13. "New York Central Park, NY Climate Normals 1961−1990". National Oceanic and Atmospheric Administration. Татаж авсан: 2026-04-21.
  14. "New York, New York, USA - Monthly weather forecast and Climate data". Weather Atlas. Эх хувилбараас архивласан: 2021-12-01. Татаж авсан: 2026-04-21.
 Commons: Нью-Йорк хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • NYC.gov - Нью Йоркийн албан цахим хуудас
  • NYCvisit.com - Аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
  • NYCityMap - Нью Йорк хотын интерактив газрын зураг - метроны буудал, хаалгатай