Jump to content

Мадрид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мадрид
Madrid (Испани)
Map
Интерактив газрын зураг
Мадрид, Испани
Мадрид
Мадрид
Мадрид хотын байршил
Мадрид, Европ
Мадрид
Мадрид
Мадрид (Европ)
Солбицол: 40°25′01″N 03°42′12″W / 40.41694°N 3.70333°W / 40.41694; -3.70333Солбицол: 40°25′01″N 03°42′12″W / 40.41694°N 3.70333°W / 40.41694; -3.70333
Улс Испани
Өөртөө засах нийгэмлэгМадридын Нийгэмлэг
Байгуулагдсан9-р зуун
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  БиетМадрид хотын зөвлөл
  Хотын даргаХосе Луис Мартинес-Алмейда (PP)
Газар нутаг
605.77 км2 (233.89 бээр2)
Өндөр
660 м (2,170 фут)
Хүн ам
 (2025)[2]
  Нийслэл ба хотын захиргаа3,477,497
  БайрЕвропт 2-т
Испанид 1-т
  Нягтрал5,700/км2 (15,000/бээр2)
  Хотын бүс
6,211,000[3]
  Бөөгнөрөл
6,125,583[4]
Иргэдийн нэршилМадридчууд
ДНБ
  Их хот€316.242 тэрбум (2024)[6]
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
Шуудангийн код
28001–28080
Бүсийн дугаар+34 (ES) + 91 (M)
ХХИ (2021)0.940[7]
маш өндөр · 1-р байр
Уур амьсгалХүйтэн хагас хуурай уур амьсгал (BSk)
Вэб сайтmadrid.es

Мадрид (Испани: Madrid) нь Испанийн нийслэл.

Ерөнхий мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Тус хот нь Испани улсын засаг захиргааны төв буюу нийслэл хот бөгөөд Иберийн хойгийн эдийн засгийн гол төвүүдийн нэг юм. Түүнчлэн Мадрид муж улс, түүнийг бүрдүүлэх цорын ганц муж болох Мадрид мужийн төв болно.

Европын холбооны гишүүн улсуудын нийслэлүүд дунд хүн амаараа Лондон, Берлиний дараа орох том хот юм.

Мадрид дахь хааны ордон

Мадрид хотын нэр түүхийн сурвалж бичигт анх 9-р зуунд бичигдсэн байдаг бөгөөд Кордовын халифт улсын хаан I Мухаммед одоогийн хааны ордон байрлаж буй газарт бяцхан шилтгээн барих тушаал гаргаж байжээ. Уг шилтгээнтэй хамт цайз баригдсан байна. Түүний хажуугаар урсах Мансанарес голыг араб хэлээр "Ал Мажурид" (Араб: المجريط, "усны эх" хэмээх утга) гэдэг байснаас хотын нэр үүсчээ.

1085 онд Кастилийн ван VI Альфонсо Толедо руу явах замдаа цайзыг эзэлж, мечетийг христийн шашны сүмээр сольж барьжээ. 1329 онд IV Фернандо зөвлөх үүрэтгэй парламент Cortes Generales-г тус хотод байгуулсан байна. Мадридаас иудай, исламын мөргөлтнүүдийг 15-р зууны сүүл үед хөөн зайлуулсан аж.

Сэргэн мандлын үе

[засварлах | кодоор засварлах]
Алкала хаалга. Худалдаачид Ням гаригийн зах дээр бараагаа борлуулахаар Мадридад орж ирдэг байв.

Толедод нийслэлтэй Кастилийн вант улс, Сарагосад төвлөрөх Арагоны вант улс нэгдсэний дараа 16-р зуунд Ариун Ромын Эзэнт Гүрний хаан I Карлосын удирдлагаар Испанийн хаант улс бий болжээ. 1561 онд II Фелипе өөрийн ордныг Мадридад шилжүүлсэн юм. 1601-1606 онуудад III Фелипе Вальядолидод нийслэллэж байсныг эс тооцвол Испанийн алтан үеэс эхлэн Мадрид нь шинэ тивээс цутгах баялгийн үрээр хөгжин цэцэглэжээ.

Майорын талбай

18-р зуунд V Фелипе Европын нийслэл болгохын тулд Мадрид дахь хааны ордныг шинэчлэн бариулсан ч тус хот орчин үеийн хот болон хөгжиж эхэлсэн нь III Карлосын үе юм.

1808 онд Наполеоны цэргүүд Мадридыг эзэлж, хотын иргэд эсэргүүцсэн ч бослого дарагджээ. 1814 онд Мадрид буцаж Испанийн мэдэлд орсон ч 19-р зуун бүхэлдээ либерал ба консерватив үзэлтнүүдийн тэмцлийн талбар байлаа.

Испанийн иргэний дайны үе буюу 1936-1939 онд Мадрид хотын гудамжнаа тулаан болж байлаа. Хотыг Ардын Фронтын засгийн газар мэдэлдээ байлгаж байсан боловч 1936 оны 11 сард хотын баруун талаас Франкогийн армийн давшилт эхэлж, 3 жил бүслэлтэд байсны эцэст бууж өгчээ. Тус тулалдааны үеэр Мадридад хүн төрөлхтний түүхэнд анх удаа жирийн иргэдийг агаараас бөмбөгдсөн гэдэг.

Франкогийн дэглэмийн үед Мадрид хотын өмнөд хэсэг аж үйлдвэржиж, хөдөөнөөс иргэд ихээр шилжин суурьшсан байна. Франког нас барсны дараа I Хуан Карлос хаан ширээнд сууж, ардчилсан улс болох замдаа орсноор Мадрид хот Иберийн хойгийн улс төр, эдийн засгийн төв болох байр сууриа бэхжүүлжээ.

2004 оны 3 сарын 11-нд Мадрид хотын 3 өртөөнд галт тэрэг дэлбэрсэн алан хядлага гарч, 200 гаруй хүний амь үрэгдсэн нь 3 хоногийн дараа болсон бүх нийтийн сонгуульд томоохон нөлөө үзүүлсэн юм.

Тус хот 2012, 2016 оны олимпын наадмыг зохион явуулахаар нэрээ дэвшүүлсэн ч ялагджээ.

Цаг уурын мэдээлэл: Мадрид (667 м), (1991–2020) Нар (1981–2010), туйлын үе (1920-одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 19.9
(67.8)
22.0
(71.6)
26.7
(80.1)
30.9
(87.6)
35.5
(95.9)
40.7
(105.3)
40.7
(105.3)
40.7
(105.3)
38.9
(102.0)
30.1
(86.2)
22.7
(72.9)
18.6
(65.5)
40.7
(105.3)
Дундаж дээд °C (°F) 10.0
(50.0)
12.2
(54.0)
16.2
(61.2)
18.9
(66.0)
23.2
(73.8)
28.9
(84.0)
32.8
(91.0)
32.0
(89.6)
26.5
(79.7)
19.7
(67.5)
13.5
(56.3)
10.3
(50.5)
20.3
(68.6)
Өдрийн дундаж °C (°F) 6.5
(43.7)
8.0
(46.4)
11.3
(52.3)
13.6
(56.5)
17.5
(63.5)
22.8
(73.0)
26.2
(79.2)
25.7
(78.3)
21.0
(69.8)
15.4
(59.7)
10.0
(50.0)
7.0
(44.6)
15.4
(59.8)
Дундаж доод °C (°F) 3.0
(37.4)
3.7
(38.7)
6.3
(43.3)
8.2
(46.8)
11.9
(53.4)
16.5
(61.7)
19.5
(67.1)
19.3
(66.7)
15.5
(59.9)
11.1
(52.0)
6.4
(43.5)
3.7
(38.7)
10.4
(50.8)
Мин. температур °C (°F) −10.1
(13.8)
−9.1
(15.6)
−5.1
(22.8)
−1.6
(29.1)
0.6
(33.1)
4.4
(39.9)
8.5
(47.3)
9.2
(48.6)
4.0
(39.2)
−0.4
(31.3)
−3.4
(25.9)
−9.2
(15.4)
−10.1
(13.8)
Дундаж хур дунадас см (инч) 32.0
(1.26)
34.0
(1.34)
35.0
(1.38)
46.0
(1.81)
48.0
(1.89)
20.0
(0.79)
9.0
(0.35)
10.0
(0.39)
24.0
(0.94)
64.0
(2.52)
52.0
(2.05)
42.0
(1.65)
416
(16.37)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1 мм) 5.5 5.1 5.4 6.7 6.8 3.3 1.5 1.5 3.5 7.2 6.7 5.9 59.1
Дундаж харьцангуй чийгшил (%) (daily average) 72.0 64.0 57.0 56.0 54.0 45.0 39.0 42.0 51.0 66.0 72.0 75.0 57.8
Сарын дундаж нартай цаг 149 158 211 230 268 315 355 332 259 199 144 124 2,744
Эх сурвалж: Улсын Цаг Уурын Агентлаг[8][9]
де сол Мадрид

Мадрид нь Испанидаа хамгийн их жуулчид очдог газар юм.

Реал Мадрид, Атлетико Мадрид нь ФЦ Барселонатай хамтдаа дэлхийд алдартай клубүүд гэгддэг билээ.

  1. "Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población" [Geographical Nomenclature of Municipalities and Population Entities] (Испани хэлээр). National Center for Geographic Information (CNIG). Архивласан огноо 22 February 2025. Татаж авсан: 5 December 2025.
  2. "Annual population census 2021-2025". INE. Архивласан огноо 2025-10-06. Татаж авсан: 2026-04-23.
  3. "Demographia World Urban Areas". Demographia. 2022. Архивласан (PDF) огноо 2011-08-05. Татаж авсан: 2026-04-23.
  4. "Population on 1 January by age groups and sex – functional urban areas". Евростат. Архивласан огноо 2015-09-03. Татаж авсан: 2026-04-23.
  5. "Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) зах зээлийн өнөөгийн үнээр хот суурин газруудаар". ec.europa.eu. Архивласан огноо 2023-02-15.
  6. "INEbase / Economía /Cuentas económicas /Contabilidad regional de España / Resultados". INE (Испани хэлээр). Архивласан огноо 2025-12-12. Татаж авсан: 2026-04-23.
  7. "Sub-national HDI – Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Архивласан огноо 2018-09-23. Татаж авсан: 2024-10-23.
  8. "AEMET OpenData". Улсын Цаг Уурын Агентлаг. Архивласан огноо 2024-05-16. Татаж авсан: 2026-04-23.
  9. "Extremos Climatológicos. Madrid, Retiro". Архивласан огноо 2023-12-18. Татаж авсан: 2026-04-23.
 Commons: Мадрид – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Албан ёсны
Бусад
  • Madrid 2016 - 2016 оны олимпыг Мадридад