Jump to content

Атлетико Мадрид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Файл:Atletico Madrid Logo 2024.png
Атлетико Мадрид клубын сүлд

Атлетико Мадрид (испани. Club Atlético de Madrid, S.A.D.) —Испаний нийслэл Мадрид хотын мэргэжлийн хөлбөмбөгийн клуб. Клуб 1903 оны 4-р сарын 26-нд байгуулагдсан, 2017 оноос гэрийн цэнгэлдэх хүрээлэн бол 67 мянган суудалтай «Рияд Эйр Метрополитано» (испан. Riyadh Air Metropolitano) буюу «Пейнета» (испан. La Peineta, орч."самны шүд") гэж олон түмэн нэрэлдэг.

Атлетико Мадрид бол Испанийн хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгийн клубуудын нэг юм. Тэд 2009/10, 2011/12, 2017/18 оны улиралд Испанийн арван нэгэн удаагийн аварга, Испанийн цомын 10 удаагийн аварга, УЕФА-гийн Европын лигийн гурван удаагийн аварга клуб юм. Нэмж дурдахад тус баг цом/Аваргуудын лигийн финалд гурван удаа тоглож, үндсэн цагт тэнцсэн. Гэсэн хэдий ч дахин тоглолт, нэмэлт цаг, торгуулийн цохилтоор өрсөлдөгчдөөсөө дутуу байжээ.