Испани хэл

Испани хэл, Кастиль хэл
Өөрийн нэр[español, castellano] Error: {{Lang}}: text has italic markup (help)
«espaˈɲol», «kasteˈʎano»
ТархалтИспани, Латин Америк
Төрөлх хэлтний тооТөрөлх: 400 сая[1][2][3]
Бүгд: 500 сая[4]
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
  • Итали
    • Роман
      • Өрнөд Роман
        • Галл-Ибер
          • Ибер-Роман
            • Өрнөд Ибер
              • Испани хэл, Кастиль хэл
Бичиг үсэгЛатин үсэг (Испани хувилбар)
Албан ёсны хэрэглээ
УлсБүгд 21 улсад:

Хуулинд заан баталгаажсан:
 Боливи
 Колумб
 Коста Рика
 Куба
 Доминикан
 Эквадор
 Сальвадор
 Экваторын Гвиней
 Галис улс
 Гватемал
 Гондурас
 Панам
 Парагвай
 Перу
 Испани
 Венесуэл
Хуулинд бичсэнгүй, гэвч угаас мөн:
 Аргентин
 Чили
 Мексик
 Никарагуа
 Уругвай

Олон улсын байгууллага:
 НҮБ
Загвар:Country data Andean Community
Европын ХолбооЕвропын Холбоо Европын Холбоо
 Mercosur
 Organization of American States

Загвар:Country data Union of South American Nations
Орон нутаг Пуэрто-Рико (АНУ)
Баруун Сахар (Марокко)
Тохируулагч байгууллагаИспани Хэлний Академиудын Холбоо
(Real Academia Española болон бусад 21 үндэсний испани хэлний академи)
Томьёолбор
ISO 639-1es
ISO 639-2spa
ISO 639-3spa
  Испани хэл албан ёсны статустай улсууд.
  Испани хэл бусад хэлтэй албан ёсны статустай улсууд.
  Албан ёсны статусгүй боловч хүн амын нь 20%-с дээш нь ярьдаг улсууд болон АНУ-ын мужууд.

Испани хэл буюу Кастиль хэл (испани. el español, el castellano) нь дэлхийн 540 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг. Хамгийн ихээр испани хэлээр ярьдаг улс бол Мексик (120 гаруй сая хүн амтай).

"Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Español). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.

НҮБ-ын шийдвэрээр 2010 оноос жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг испани хэлний Өдөр гэж тэмдэглэх болсон.

Аялга[засварлах | кодоор засварлах]

Түүх[засварлах | кодоор засварлах]

Испани хэл нь Иберийн хойгийг захирч байсан Ромын эзэнт гүрний иргэдийн ярилцдаг хэл болох латин хэлэнд үндэслэсэн бөгөөд хожим Уммайяадын Халифатын нөлөөлөл дор орших үедээ араб хэлний нөлөөнд автаж хөгжсөн хэл юм. Өнөөгийн испани хэлнээ араб хэлнээс дамжин орж ирсэн 4000-5000 орчим үгс бий гэсэн судалгаа бий.

Тархалт[засварлах | кодоор засварлах]

  Испани хэл (Кастиль хэл), Испани улсын албан ёсны хэл
  Каталан хэл, бүс нутгийн албан ёсны хэл
  Баск хэл, бүс нутгийн албан ёсны хэл
  Галис хэл, бүс нутгийн албан ёсны хэл

Испани хэл нь НҮБ-ийн албан ёсны 6 хэлний нэг (Бусад нь англи хэл, франц хэл, орос хэл, хятад хэл, араб хэл) бөгөөд Испани болон Латин Америкийн 18, Африкийн 1, нийт 20 улсын албан ёсны хэл болно. Испани хэлийг албан ёсны хэлээ болгосон улсуудыг дор жагсаав.

Сервантес институт ( испани. Instituto Cervantes ) нь 1991 онд тус улсын Гадаад хэргийн яамны харьяанд Испани хэл заах, Испанийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан Испанийн Засгийн газрын байгууллага юм. Гол төв нь Мадрид болон зохиолч Мигель Сервантесийн төрсөн нутаг Алкала де Хенарес хотод байрладаг. Үүний зэрэгцээ Сервантес институт нь таван тивд төлөөлөлтэй бөгөөд нийт хилийн чандад 77 төв үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Сервантес институт нь испани хэлний Олон улсын конгрессыг тогтмол зохион байгуулагч юм.

Өмнөх Конгрессууд: Сакатекас (Мексик) 1997 онд, Вальядолид (Испани) 2001 онд, Росарио (Аргентин) 2004 онд, Картахена-де-Индиас (Колумб) 2007 онд, Вальпараисо (Чили) 2010 онд, Кордоба (Аргентин) 2019 оны 3 дугаар сард болж байжээ.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Demografía de la lengua española (page 38). 359.5 million people where Spanish is official and 40.5 where it is not official with native knowladges of Spanish, and another 40 million with limited knowladges. The figures of the census used are from 2000 to 2005.
  2. http://congresosdelalengua.es/cartagena/ponencias/seccion_3/36/vivanco_hiram.htm
  3. elcastellano.org.
  4. krysstal.com, 5th International Congress on Spanish Language (la-moncloa.es), uis.edu, Antonio Molina, director of the Instituto Cervantes in 2006 (terranoticias.es, elmundo.es, fundeu.es), Luis María Anson of the Real Academia Española (elcultural.es), International Congress about Spanish, 2008, Mario Melgar of the México University (lllf.uam.es), Enrique Díaz de Liaño Argüelles, director of Celer Solutions multilingual translation network (elintercultural.net) ,Feu Rosa - Spanish in Mercosur (congresosdelalengua.es), elpais.com, eumed.net, efeamerica.com,babel-linguistics.com.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Wikipedia
Wikipedia
Википедиа: Испани хэлээр