Хондурас
República de Honduras Бүгд Найрамдах Хондурас Улс ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠾᠣᠨ᠋ᠳ᠋᠋ᠦ᠋ᠷᠠᠰ ᠤᠯᠤᠰ | |||||
| |||||
Уриа: „Libre, Soberana e Independiente“ (испаниар: „Чөлөөт, бүрэн эрхт ба тусгаар“) | |||||
Албан хэл | Испани | ||||
Нийслэл | Тегусигальпа | ||||
Төрийн хэлбэр | Бүгд Найрамдах Улс | ||||
Засаглалын хэлбэр | Ерөнхийлөгчийн засаглал | ||||
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн | Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес | ||||
Газар нутгийн талбай | 112.090 км² | ||||
Хүн ам | 8.893.259 2016 оны 7 сар орчим[1] | ||||
Хүн амын нягтрал | 79 хүн/км² | ||||
Хүн амын өсөлт | ▲ +1,64 %[2] (2016) | ||||
ДНБ
|
2016[3] | ||||
ДНБ хүн тутамд | 2016[3] | ||||
Хүний хөгжлийн илтгэцүүр | 0,625 (129.) (2016)[4] | ||||
Мөнгөн тэмдэгт | Хондурасын лемпир (HNL) | ||||
Тусгаар тогтносон | 1821 оны 9 сарын 15 (Испаниас) | ||||
Төрийн дуулал | Хондурасын төрийн дуулал | ||||
Үндэсний баярын өдөр | Есдүгээр сарын 15 (Тусгаар тогтнолын өдөр) | ||||
Цагийн бүс | UTC−6 | ||||
ТХ-н дугаар | HN | ||||
ISO 3166 | HN, HND, 340 | ||||
Домэйн нэр | .hn | ||||
Утасны бүсчлэлийн дугаар | +504 | ||||
![]() | |||||
![]() |
Хондурас ([hɔnˈduːras], испани дуудлага [onˈduɾas], албан ёсны бүтэн нэр Бүгд Найрамдах Хондурас Улс, испаниар República de Honduras) улс Төв Америкт хойгуураа Гватемал, баруун урдаараа Сальвадор, зүүн урдаараа Никарагуатай хиллэн оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөрлөг, халуун, чийглэг уур амьсгалтай. Уулархаг газраараа 5000 м хүртэл тунадас унадаг. Нутгийн 45 хувийг халуун орны карибын нарс, эбен зэрэг үнэт мод бүхий ой эзлэнэ. Улуа, Агуан зэрэг хэд хэдэн голтой. Ашигт малтмалаас мөнгө, алт, өнгөт металлын болон төмрийн хүдэр бий.
Хондурас бол Латин Америкийн хоцрогдол орон юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйд хүн амын гуравны хоёр нь ажилладаг. Гол таримал нь кофе, эрдэнэ шиш, гадил, жүрж. Экспортын 40 хувийг гадил, кофе эзлэнэ. Аж үйлдвэрээс нэхмэл, хүнсний үйлдвэрүүдтэй. Эдийн засагт нь гадаадын, гол нь Америкийн капитал нэвтэрчээ. Авто болон төмөр замын тээвэр сул хөгжсөн. Олон улсын чанартай нисэх онгоцны буудал хэд хэд бий. Хүн амын 90 шахам хувь нь испани-индианы эрлийз юм. Хүн амд ногдох жилийн дундаж орлогоор Хондурас Латин Америкт сүүлчийн байранд ордог. Албан ёсны хэл нь испани.[5]
МЭӨ нэгдэх мянган жилд Хондурасын нутаг дэвсгэрт эртний түүхт майя аймгийн индиануудын соёл цэцэглэн хөгжиж байжээ. Тэр соёлын гол төв нь Копан хот байв. Майячуудын урлагийн уламжлалт шинж одоогийн индиан аймгийн өнгө алаглан будсан баг, сав суулганы хээнд хадгалагдан үлдсэн байна. XVI зууны эхэн хүртэл уугуул хүн ам болох индианууд нь Хондурасын нутаг дэвсгэрийг «Игуэрас» буюу «Ибуэрас» гэж нэрлэдэг байв.
Хондурасын эрэг орчим газрыг Х. Колумб 1502 онд нээсэн бөгөөд испаничууд энэ орныг эрэг орчимдоо их гүнзгий учраас Хондурас (испаниар «хондура» гэдэг нь гүнзгий гэсэн утгатай үг) гэж нэрлэсэн ажээ. Испаничууд 1525 оноос Хондурасыг байлдан эзэлж эхэлсэн байна. Хондурасчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсэний дүнд 1821 онд Испаниас тусгаарлан салжээ. Хондурас 1838 оноос бие даасан улс болсон байна.
Мөнгөний нэгж нь лемпира.
Зургийн цомог[засварлах | edit source]
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Хондурас – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- general Website
- Utila'sWebsite
- Honduras Tips Travel Info (English)
- Travel and Tourism Info on Honduras (English)
- Humanitarian Aid in Honduras
- Honduran English Language weekly newspaper