Тринидад ба Тобаго
Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс Republic of Trinidad and Tobago
| |
---|---|
Уриа: „Together we aspire, together we achieve“ Бид хамтдаа тэмүүлж, хамтдаа цэцэглэн хөгжинө. | |
Төрийн дуулал: Тринидад ба Тобагогийн төрийн дуулал | |
Нийслэл | Порт-оф-Спейн |
Албан ёсны хэл | Англи хэл |
Төр засаг | Парламентын Бүгд Найрамдах Улс Парламентын ардчилсан |
• Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч Пола Мэй Уикс |
• Засгийн тэргүүн | Ерөнхий Сайд Кит Роули |
Байгуулагдсан | |
• Үйл | 1962 оны 8 сарын 31 (Их Британиас) |
Газар нутаг | |
• Нийт | 5.128 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 1.218.208 (2017 он)[1] |
• Өсөлт | ▼ −0,2 % (2017 он)[1] |
• Нягтаршил | 259/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2016 он[2] |
ХХИ | ▲ 0,780 (65.) (2016)[3] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Тринидад ба Тобагогийн доллар (TTD) |
Цагийн бүс | UTC−4 |
Утасны томьёо | +1 (868) |
ISO 3166 код | TT, TTO, 780 |
Домэйн нэр | .tt |
Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс (англ. Republic of Trinidad and Tobago, Тринидад ба Тобаго) Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших Тринидад, Тобаго хэмээх хоёр арал дээр орших улс юм.
Нэршил[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны нэр нь Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс, англ. Republic of Trinidad and Tobago, бөгөөд товчоор Тринидад ба Тобаго гэж нэрлэгддэг. Тус улсын нэр нь гол хоёр арлын нэрнээс үүдэлтэй.
Тринидад арал дээр байх гурван уул нь Христийн шашны Тринити (ертөнцийн эзэн, Есүс Христ, ариун сүнс гурав) хэмээх сургаалийг бэлгэдэж, испаничуудын өгсөн нэр юм.
Тобаго арлын нэршил нь уугуул иргэд нь тамхи татдаг байснаас үүдэлтэй.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Улс төр[засварлах | кодоор засварлах]
Бүгд Найрамдах засаглалтай, хоёр танхим бүхий парламенттай.
Тобаго арал нь өөртөө засан тохинох эрхтэй бөгөөд өөрийн гэсэн парламенттай.
Засаг захиргааны нэгж[засварлах | кодоор засварлах]
Тринидад ба Тобаго нь 8 муж, 30 дүүрэгт хуваагддаг.
- Карони муж (Caroni)
- Нарива муж (Nariva)
- Мажаро муж (Mayaro)
- Викториа муж (Victoria)
- Сент-Эндрью муж (Saint Andrew)
- Сент-Дэвид муж (Saint David)
- Сент-Жорж муж (Saint George)
- Сент-Патрик муж (Saint Patrick)
- Тобаго арал нь 1987 онд өөртөө засан тохинох эрхтэй болсон.
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Тринидад арал нь 4827км2 талбайтай, уулархаг арал бөгөөд хамгийн өндөр цэг нь д.т.дээш 981м өргөгдсөн Арибо уул юм. Тус арал нь Венесуэлийн эргээс 11-хэн км-ийн зайд оршдог. Тобаго арал нь Тринидад арлаас зүүн хойш ойролцоогоор 34км зайд орших, 301км2 талбайтай, мөн л уулархаг арал юм.
Нийслэл Порт-оф-Спейн нь Тринидад арлын баруун хэсэгт Париагийн булангийн эрэг дээр оршино.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Вест Индийн арлууд дундаас газрын тос, шатдаг хийн арвин нөөцтэйгээрээ ялгардаг. Газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын нэг юм.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
- Хүн ам: Африк гаралтай (41%), Энэтхэг гаралтай (41%), холимог цустай (16%), европ гаралтай (1%), бусад (2%)
Тобаго арал нь африк гаралтай иргэд олонтой.
- Хэл: Албан ёсны хэл нь англи хэл. Түүнчлэн Хинди хэл, франц хэл, испани хэл, хятад хэл өргөн тархсан.
- Шашин шүтлэг: Католик, протестант, хинду, исламын шашинтнууд бий.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Тринидад ба Тобагогийн засгийн газар (англи хэлээр)
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 1.0 1.1 1.2 CIA.gov: The World Factbook – Trinidad and Tobago. Abgerufen am 24. Mai 2018.
- ↑ www.imf.org
- ↑ [1] United Nations Development Programme (UNDP),