Ботсвана
Бүгд Найрамдах Ботсвана Улс Republic of Botswana Lefatshe la Botswana | |
---|---|
Уриа: тсвана. Pula «Хур бороо» | |
Төрийн дуулал: тсвана. Fatshe leno la rona «Адист дээдийн нутаг» | |
Нийслэл | Габороне |
Албан ёсны хэл | Англи, Тсвана |
Төр засаг | Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Ян Кхама |
Тусгаар тогтносон нь | |
1966 оны 9 сарын 30 | |
Газар нутаг | |
• Нийт | 581,730 км2 (47) |
• Усны эзлэх талбай (%) | 2.6 |
Хүн ам | |
• 2010 тооцоо | 2,029,307[1] (144) |
• Тооллого | 1,680,863 |
• Нягтаршил | 3.4/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2010 тооцоо |
• Нийт | $28.491 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $15,489[2] |
ДНБ (нэрлэсэн) | 2010 тооцоо |
• Нийт | $14.030 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $7,627[2] |
ОТББИ (1993) | 63[3] Error: Invalid Gini value |
ХХИ (2010) | ▲ 0.633[4] Error: Invalid HDI value · 98 |
Мөнгөний нэгж | Пула (BWP) |
Цагийн бүс | +2 |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +267 |
Домэйн нэр | .bw |
Бүгд Найрамдах Ботсвана Улс (англ. Republic of Botswana; тсвана. Lefatshe la Botswana; "ботсвана" гэдэг нь «тсвана улс» гэх утгатай)[5] — Өмнөд Африкт орших улс. Ботсвана урд талаараа Өмнөд Африк, баруун хойд талаараа Намиби, зүүн хойд талаараа Замби, зүүн талаараа Зимбабве гэх дөрвөн улстай газраар хиллэдэг далайд гарцгүй орон юм. Нутгийн 70% нь Калахарын цөлд оршино.
Дэлхийн 47-р том газар нутаг болох 581,730 км² талбайт нутагт 2,029,307 хүн амьдран суудаг. Хүн амын нягтрал - 3.4 хүн/км². Хүн амын олонх Тсвана хүмүүс, иргэнээ нэрлэхдээ "Мотсвана" (о.т. "Батсвана"), хэлээ нэрлэхдээ "Сэтсвана" гэдгээс тэдний хэлэнд угтвар үг чухал гэдгийг харж болно. Албан ёсны хэл нь Англи, Тсвана хоёр болно. Хүн амаас 71% нь Христийн шашинтан бол 21% нь шашин шүтдэггүй.
Ботсвана 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс (Нэг хүнд оногдох ДНБ - $70) байсан бол хурдтайгаар хөгжин өдгөө дэлхийн дунджаас илүү дээгүүр эдийн засагтай ($14,000) хөгжиж буй улс болжээ.
Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]
- ↑ Central Intelligence Agency (2009). "Botswana". The World Factbook. Retrieved 3 February 2010.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 "Botswana". International Monetary Fund. Retrieved 2011-04-21.
- ↑ "Distribution of family income – Gini index". The World Factbook. CIA. Retrieved 2009-09-01.
- ↑ "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.
- ↑ Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохисон "Орос-Монгол толь" (1982)-д Ботсвана гэдэг үгийг Ботсван улс гэж орчуулснаас ч тэр үү улсын нэрийг Ботсван гэж бичих нь байдаг. Гэвч өөрсдийн нэрийдэл Botswana нь бо+тсвана (улс+тсвана) хэмээх нийлэмж тул төгсгөлийн "а" үсгийг хаяж болмооргүй байна.