Ангол
Ангол Улс, албан ёсоор Бүгд Найрамдах Ангол Улс (порт. República de Angola, Конго хэл: Repubilika ya Ngola) нь баруун өмнөдАфрикт оршдог улс. Өмнө талаараа Намиби, хойд талаараа Ардчилсан Конго, зүүн талаараа Замби улсуудтай хиллэнэ. Баруун хэсгээр нь Атлантын далай хүрээлдэг байна. Тус улсын тасархай нутаг дэвсгэр болох Кабинда нь Конго болон Ардчилсан Конго Улстай хиллэдэг. Ангол нь 16-р зуунаас эхлэн 1975 он хүртэл Португалын далайн чанадын нутаг дэвсгэр гэж нэрлэгдэж байлаа. 1975 онд тусгаар тогтнолоо зарлаж 1976 оны 12-р срын 1-нд НҮБ-ын гишүүн орон болжээ. 2021 оны долдугаар сарын байдлаар - 33,642,646 хүн амтай улс юм.
Төрийн тогтолцоо[засварлах | edit source]
Ангол бол Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч. 1979 оноос хойш энэ албан тушаалыг Хосе Эдуардо дос Сантос (порт. José Eduardo dos Santos, 1942 онд төрсөн) хашиж байгаад 2017 оны есдүгээр сарын 26-нд түүнийг Хуан Мануэль Гонсалвес Лоуренчо (порт. João Manuel Gonçalves Lourenço; 1954 онд төрсөн) сольсон байна. Засгийн газрыг ерөнхийлөгчийн томилсон дэд ерөнхийлөгч удирддаг байна.
Хууль тогтоох байгууллага нь 4 жилээр сонгогддог 220 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент (Ардын Их Хурал) юм.
Ангол улс нь Сахараас урагш Африкийн орнууд дунд газрын тос, алмааз олборлолтоороо 2-рт ордог. Олон Улсын Валютын Сангийн судалгаагаар 2000-аад онд Анголын эрдэнэсийн сангаас 4 тэрбум долларын газрын тосны орлого алга болсон гэдэг. 2006 оны 8 сард Кабиндаг Анголоос салган тусгаарлах зорилго бүхий Кабиндагийн Анклавыг Чөлөөлөх Фронтын жигүүртэй энхтайвны гэрээ байгуулагдсан[6]. Ангол улсын газрын тос олборлолтын орлогын 65%-ийг тус бүс нутаг бүрдүүлдэг байна.
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Анголын хүн амын хамгийн сүүлчийн тооллогын үр дүн. Хандсан 2021 оны нэгдүгээр сарын 15 (германаар)
- ↑ Population growth (annual %). In: World Economic Outlook Database. World Bank, 2020, хандсан 2021 оны гуравдугаар сарын 14 (англиар)
- ↑ World Economic Outlook Database Oktober 2020. World Economic Outlook Database. International Monetary Fund, хандсан 2021 оны гуравдугаар сарын 14 (англиар)
- ↑ Table: Human Development Index and its components. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр: Human Development Report 2020. United Nations Development Programme, New York 2020, ISBN 978-92-1126442-5, S. 345 (англиар, undp.org [PDF]).
- ↑ Chamwe Kaira: Trade in kwanza may extend beyond Oshikango. namibian.com.na.
- ↑ Angola mantém presença militar reforçada em Cabinda, UOL.com.br (2008 оны 6 сарын 4, португал хэлээр)