Jump to content

Луанда

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Луанда
Луанда, Ангол
Луанда
Луанда
Ангол дахь Луандагийн байршил
Луанда, Африк
Луанда
Луанда
Луанда (Африк)
Солбицол: 8°50′18″S 13°14′4″E / 8.83833°S 13.23444°E / -8.83833; 13.23444
Улс Ангол
МужЛуанда
Байгуулагдсан1 сарын 25, 1576
Газар нутаг
  Нийслэл
1,645 км2 (635 бээр2)
Өндөр
6 м (20 фут)
Хүн ам
 (2024)[1]
  Нийслэл8,816,297[2]
  Бөөгнөрөл
11,370,000
Иргэдийн нэршилЛуандачууд; luandense (Portuguese)
Цагийн бүсUTC+01:00 (WAT)
ХХИ (2023)0.733[3]
өндөр

Солбицол: 8°50′18″S 13°14′04″E / 8.83833°S 13.23444°E / -8.83833; 13.23444 Луанда (порт. Luanda) - Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл, тус улсын улс төр, соёл, санхүү аж үйлдвэрийн төв.

Луанда хот

Луанда хотыг 1575 онд португалын колоничлогчид үүсгэн суурийг тавьсан бөгөөд түүнийг анх Сан Пауло де Луанда гэж нэрлэсэн байна. Анголын нэг овгийн хэлээр "Луанда дахь Гэгээн Пауло" (Луанда гэж нутгийн газрын нэр). Энэ нэр нь хотын ойролцоох наран шарлагын газруудад иргэд төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байсан каури хясаа олборлодог газар байсантай холбоотой юм.

Энэхүү сууринг 1575 онд португал колоничлогч Пауло Диас де Новаис (алдарт аялагч Бартоломеу Диасын ач хүү) үүсгэн байгуулж, Сан Пауло де Луанда (1975 онд Луанда нэртэй болсон) нэртэй болжээ.

Сан Пауло де Луанда 1605 онд хотын статустай болсон бөгөөд 16-р зууны төгсгөлд шинэ хот нь Португалын колоничлолын засаг захиргааны төв, Ангол дахь эзлэн түрэмгийлэгчдийн гол бааз болж байжээ.

1641 онд португалчууд Атлантын далайн зүүн эрэг дэх суурингаа Нидерландад өгөхөөс өөр аргагүй болсон боловч 7 жилийн дараа тэд хотоо буцааж авчээ. 17-19-р зууны хооронд Луанда боолын худалдааны хамгийн том төвүүдийн нэг байсан бөгөөд уг боомтоор португалчуудын хяналт дор байгаа нутгаас 3 сая орчим хар арьстныг экспортолон заржээ.

1961 онд Анголын Ард түмнийг чөлөөлөх хөдөлгөөний удирдлага Луанда хотын оршин суугчдыг бослогод уриалан дууджээ. Нийслэлийн оршин суугчдын зэвсэгт бослого нь иргэний дайн эхлэх дохио болж байжээ.

1974 оны 4-р сард хэд хэдэн хувьсгалт бослогын дараа Португалын Засгийн газар Ангол улсад тусгаар тогтнол олгосон байна. 1975 оны 11 дүгээр сард дэлхийн улс төрийн газрын зураг дээр Луанда нийслэлтэй шинэ улс Бүгд Найрамдах Ангол Улс бий болжээ.

Луанда бол Анголын хамгийн том хот бөгөөд хотын орчин тойронтой нийлээд 4,5 сая хүн амтай ажээ. Энд африкийн овимбунду, мбунда, баконго, лунда, чокве үндэстнүүд амьдардаг байна. Хоорондоо албан ёсны зүйлээ португал хэлээр ярьдаг боловч энгийн яриандаа өөрийн хэлээ ашигладаг байна.

Цаг уурын мэдээлэл: Луанда (1961–1990, туйлын үе 1879–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 33.9
(93.0)
34.1
(93.4)
37.2
(99.0)
36.1
(97.0)
36.1
(97.0)
35.0
(95.0)
28.9
(84.0)
28.3
(82.9)
31.0
(87.8)
31.2
(88.2)
36.1
(97.0)
33.6
(92.5)
37.2
(99.0)
Дундаж дээд °C (°F) 29.5
(85.1)
30.5
(86.9)
30.7
(87.3)
30.2
(86.4)
28.8
(83.8)
25.7
(78.3)
23.9
(75.0)
24.0
(75.2)
25.4
(77.7)
26.8
(80.2)
28.4
(83.1)
28.6
(83.5)
27.7
(81.9)
Өдрийн дундаж °C (°F) 26.7
(80.1)
28.5
(83.3)
28.6
(83.5)
28.2
(82.8)
27.0
(80.6)
23.9
(75.0)
22.1
(71.8)
22.1
(71.8)
23.5
(74.3)
25.2
(77.4)
26.7
(80.1)
26.9
(80.4)
25.8
(78.4)
Дундаж доод °C (°F) 23.9
(75.0)
24.7
(76.5)
24.6
(76.3)
24.3
(75.7)
23.3
(73.9)
20.3
(68.5)
18.7
(65.7)
18.8
(65.8)
20.2
(68.4)
22.0
(71.6)
23.3
(73.9)
23.5
(74.3)
22.3
(72.1)
Мин. температур °C (°F) 18.0
(64.4)
16.1
(61.0)
20.0
(68.0)
17.8
(64.0)
17.8
(64.0)
12.8
(55.0)
11.0
(51.8)
12.2
(54.0)
15.0
(59.0)
17.8
(64.0)
17.2
(63.0)
17.8
(64.0)
11.0
(51.8)
Тунадас мм (инч) 30
(1.2)
36
(1.4)
114
(4.5)
136
(5.4)
16
(0.6)
0
(0)
0
(0)
1
(0.0)
2
(0.1)
7
(0.3)
32
(1.3)
31
(1.2)
405
(16)
Бороотой өдөр (≥ 0.1 мм) 4 5 9 11 2 0 0 1 3 5 8 5 53
Дундаж харьцангуй чийгшил (%) 80 78 80 83 83 82 83 85 84 81 82 81 82
Сарын дундаж нартай цаг 217.0 203.4 207.7 192.0 229.4 207.0 167.4 148.8 150.0 167.4 186.0 201.5 2,277.6
Өдрийн дундаж нартай цаг 7.0 7.2 6.7 6.4 7.4 6.9 5.4 4.8 5.0 5.4 6.2 6.5 6.2
Эх сурвалж 1: Deutscher Wetterdienst[4]
Эх сурвалж 2: Meteo Climat (хамгийн их, бага)[5]
 Commons: Луанда – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Луанда – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "Angola: Administrative Division (Provinces and Municipalities) - Population Statistics, Charts and Map". Архивласан огноо 2018-02-12. Татаж авсан: 2026-06-21. Citypopulation reporting on Instituto Nacional de Estatística, República de Angola (web) projection July 2019
  2. Instituto Nacional de Estatística, República de Angola.
  3. "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-06-21.
  4. "Klimatafel von Luanda, Prov. Luanda / Angola" (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (Герман хэлээр). Deutscher Wetterdienst. Архивласан (PDF) огноо 2019-05-12. Татаж авсан: 2026-06-21.
  5. "Station Luanda" (Франц хэлээр). Meteo Climat. Татаж авсан: 2026-06-21.