Бүгд Найрамдах Конго Улс
Бүгд Найрамдах Конго Улс | |
|---|---|
Уриа: "Unité, Travail, Progrès" (Франц) ("Эв нэгдэл, ажил хөдөлмөр, хөгжил дэвшил") | |
| Төрийн дуулал: "La Congolaise" (Франц) Besi Kôngo (Конго) (Монгол: "Конгогийн Дуулал") | |
| Нийслэл ба томоохон хот | Браззавил 4°16′S 15°17′E / 4.267°S 15.283°E |
| Албан ёсны хэл | Франц хэл |
| Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | |
| Шашин (2020)[2] |
|
| Ард түмний нэршил | Congolese |
| Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
| Дэнис Сассу Нгэссо | |
| Анатоль Макоссо | |
| Хууль тогтоох байгууллага | Парламент |
| Сенат | |
| Үндэсний Ассамблей | |
| Тусгаар тогтнол | |
• Бүгд найрамдах улс байгуулагдсан | 11 сарын 28, 1958 |
• Францаас тунхагласан | 8 сарын 15, 1960 |
| Газар нутаг | |
• Нийт | 342,000 км2 (132,000 бээр2) (64) |
• Усны эзлэх талбай (%) | 3.3 |
| Хүн ам | |
• 2023 тооцоо | 5,677,493[3] (116) |
• Нягтаршил | 17/км2 |
| ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▼$23.0 тэрбум [4] (150) |
• Нэг хүнд ноогдох | ▼$4,682 [4] (149) |
| ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$14.4 тэрбум [4] (142) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $2,945[4] (138) |
| ОТББИ (2011) | 40.2[5] дундаж |
| ХХИ (2021) | ▼ 0.571[6] дундаж · 153 |
| Мөнгөний нэгж | Төв Африкийн франк (XAF) |
| Цагийн бүс | UTC+1 (БАЦ) |
| Огнооны формат | өө/сс/жжжж |
| Жолооны тал | баруун |
| Утасны томьёо | +242 |
| Домэйн нэр | .cg |
Бүгд Найрамдах Конго Улс (Франц: République du Congo, конго. Repubilika ya Kongo, лингала Republíki ya Kongó), мөн Конго-Браззавил[7][8] эсвэл энгийнээр Конго, нь Төв Африкийн баруун эрэг дээр оршдог улс юм. Баруун талаараа Габон, баруун хойд талаараа Камерун мөн зүүн хойд талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, зүүн өмнөд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, өмнөд талаараа Анголын эксклав Кабинда хиллэж зүүн өмнөд талаараа Атлантын далайгаар хүрээлүүлдэг байна.
Албан ёсны хэл нь- франц хэл юм. Хүн ам нь 2024 оны байдлаар 6.2 сая. Нийслэл хот нь — Браззавиль.
3000 орчим жилийн өмнө тус бүс нутагт банту хэлтэй овог аймгууд ноёрхож байжээ. Эдгээр овог аймгууд Конго мөрний сав газар руу хөтөлдөг худалдааны холбоо тогтоожээ. Конго өмнө нь Экваторын Африк хэмээх Францын колони байсан. Бүгд Найрамдах Конго Улс 1958 оны 11-р сарын 28-нд байгуулагдаж, 1960 онд Францаас тусгаар тогтносон. 1969-1992 онуудад тус улсыг Бүгд найрамдах Конго Ард Улс гэж нэрлэж, "социализм байгуулах" бодлогыг баримталж байв. 1992 онд тус улс олон намын сонгууль явуулсан боловч 1997 онд Конгогийн иргэний дайнд ардчилсан замаар сонгогдсон засгийн газрыг түлхэн унагаж, 1979 онд анх засгийн эрхэнд гарсан Ерөнхийлөгч Денис Сассу Нгессо 40 гаруй жил захирч байна.
Бүгд Найрамдах Конго улс нь Африкийн Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Франц хэлтэй орнуудын холбоо, Төв Африкийн Улсуудын Эдийн Засгийн Нийгэмлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн юм. Энэ нь Гвинейн булангийн 4 дэх том газрын тос олборлогч болж, зарим бүс нутагт улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, улс даяар газрын тосны орлогын жигд бус хуваарилалт байгаа хэдий ч тус улсад тодорхой хэмжээний хөгжил цэцэглэлтийг авчирсан. Конго улсын эдийн засаг нь газрын тосны салбараас ихээхэн хамааралтай бөгөөд газрын тосны үнэ буурахад эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц удааширдаг. Хүн ам нь 6.2 сая бөгөөд тэдний 88.5% нь Христийн шашинтнууд юм.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн ам нь 2024 оны байдлаар -6 сая 236 мянга 308.
Дундаж урьдчилсан мэдээгээр тус улсын хүн ам 2100 он гэхэд 18.6 саяд хүрэх тооцоо байдаг.
Хүн амын жилийн өсөлтийн хурд: 2.26%.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60, эмэгтэйчүүдийнх 63 жил байна.
ХДХВ-ийн тархалт 2.6% байна (2018 оны тооцоо).
Хотын хүн ам: 67.8%
Бичиг үсэг тайлалт: 80.3% (2018 оны тооцоо).
Үндэстний бүрэлдэхүүн: Конго 48%, Санга 5.6%, Мбоши 12%, Теке 17%, Пигмей 10%, Европ болон бусад 3%.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Эдийн засаг нь газрын тосны олборлолт, экспортод суурилдаг (2013 онд 14.5 сая тонн). Нэг хүнд ногдох ДНБ нь 2009 онд 4,100 ам.доллар байжээ.
Аж үйлдвэр (ДНБ-ий 68.7%) нь газрын тосны үйлдвэрлэл, цементийн үйлдвэрлэл, мод, шар айраг исгэх, элсэн чихэр, далдуу модны тос, саван, тамхи зэрэг орно.
Хөдөө аж ахуй (ДНБ-ий 4%) нь кассава (тапиока), чихрийн нишингэ, будаа, эрдэнэ шиш, газрын самар, хүнсний ногоо, кофе, какао зэрэг орно.

Засаг захиргааны хуваарилалт
[засварлах | кодоор засварлах]| № | Департамент (монгол.) | Департамент (Франц.) | Төв | Талбай,
км² |
Хүн ам:
(2010) |
link=|alt=Департаменты Республики Конго|center|300x300px |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | Браззавиль | Brazzaville | Браззавиль | 100 | 1 408 150 | |
| 2 | Буэнза | Bouenza | Мадингу | 12 265 | 319 570 | |
| 3 | Баруун Куветт | Cuvette-Ouest | Эво | 26 600 | 59 728 | |
| 4 | Куилу | Kouilou | Лоанго | 13 650 | 84 165 | |
| 5 | Куветт | Cuvette | Овандо | 48 250 | 152 433 | |
| 6 | Лекуму | Lékoumou | Сибити | 20 950 | 85 617 | |
| 7 | Ликуала | Likouala | Импфондо | 66 044 | 97 206 | |
| 8 | Ниари | Niari | Лубомо | 25 942 | 255 120 | |
| 9 | Плато | Plateaux | Жамбала | 38 400 | 192 596 | |
| 10 | Пул | Pool | Кинкала | 33 955 | 436 786 | |
| 11 | Пуант-Нуар | Pointe-Noire | Пуэнт-Нуар | 44 | 829 134 | |
| 12 | Санга | Sangha | Весо | 55 800 | 81 326 | |
| Нийт | 342 000 | 4 001 831 |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Constitution de 2015". Digithèque matériaux juridiques et politiques, Jean-Pierre Maury, Université de Perpignan (Франц хэлээр). Архивласан огноо 13 March 2016. Татаж авсан: 2 January 2021.
- ↑ "Religions in Republic of the Congo | PEW-GRF". Эх хувилбараас архивласан: 2022-10-10. Татаж авсан: 2023-08-27.
- ↑ "Congo, Republic of the". The World Factbook (2026 хэвлэл). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023. (Archived 2023 edition)
- 1 2 3 4 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "GINI index". World Bank. Архивласан огноо 9 February 2015. Татаж авсан: 12 September 2015.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. х. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Архивласан (PDF) огноо 15 December 2020. Татаж авсан: 16 December 2020.
- ↑ SEWELL CHAN, MADELEINE KRUHLY & HANNAH OLIVENNES (12 May 2016). "Congo Republic". Архивласан огноо 7 January 2014. Татаж авсан: 6 January 2014.
- ↑ "Le congo". Архивласан огноо 3 June 2020. Татаж авсан: 3 June 2020.