Маврики
Бүгд Найрамдах Маврики Улс
| |
---|---|
Төрийн дуулал: "Motherland" Эх орон | |
Нийслэл ба томоохон хот | Порт-Луи 20°12′S 57°30′E / 20.2°S 57.5°EСолбицол: 20°12′S 57°30′E / 20.2°S 57.5°E |
Албан ёсны хэл | Байхгүй (де-юре) (де-факто)[2] |
Лингва Франка | Маврикийн Креол |
Гэртээ ярьдаг хэл |
|
Угсаатны бүлгүүд | |
Шашин (2011 тооллого)[5] | |
Ард түмний нэршил | Маврикичууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Притвиражсинг Роопун | |
Эдди Бойсезон | |
Правинд Жагнот | |
Сороождев Фокер | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал |
Тусгаар тогтнол | |
3 сарын 12, 1968 | |
• Бүгд найрамдах улс | 3 сарын 12, 1992 |
Газар нутаг | |
• Нийт | 2040 км2 (169) |
• Усны эзлэх талбай (%) | 0.07 |
Хүн ам | |
• 2019 тооцоо | 1,265,475[6] (158) |
• 2011 тооллого | 1,237,091[7] |
• Нягтаршил | 618.24/км2 (21) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $36.794 тэрбум[8] (139) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $29,164[8] (62) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $14.570 тэрбум[8] (143) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $11,548[8] (73) |
ОТББИ (2017) | 36.8[9] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.802[10] маш өндөр · 63 |
Мөнгөний нэгж | Маврики рупи (MUR) |
Цагийн бүс | UTC+4 (МВЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж (МЭ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +230 |
Домэйн нэр | .mu |
Маврики Улс (англиар [məˈɹɪʃəs], францаар Maurice [moˈʀiːs]) нь Энэтхэгийн далайн баруун урд зүгт Мадагаскараас ойролцоогоор 870 километрийн зайд орших арлын улс юм.
Маврики улсын нийслэл Порт-Луи орших үндсэн арлаас гадна Родригес, Каргадос-Карахосын Арлууд, Агалегагийн Арлууд нь тус улсын нутаг дэвсгэрт багтана. Чагос олтриг нь угтаа Маврикийн нутаг дэвсгэрт хамаардаг байсан ч тус улсыг тусгаар тогтнохын өмнөхөн буюу 1965 онд Их Британи салган авчээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Маскарены арлууд
[засварлах | кодоор засварлах]Маврики болон Родригесийн арлууд дээр Реюньон нэмэгдээд Маскарены арлууд болно. Маврики арал нь Африк тивээс дорно зүгт ойролцоогоор 1800 километрийн зайд Энэтхэгийн далайд оршдог. Маврикийн хөрш улсад баруун зүгт 200 километр орчмын зайд Францын харьяа арал болох Реюньон оршино. Умард зүгт 1750 километрийн зайд Сейшелийн арлууд орших бол зүүн хойд зүгт нь 4000 километр орчмын зайд Энэтхэг Улс оршдог.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Маврики нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст оршдог. Тиймээс умард хагасын яг эсрэг уур амьсгалтай. Халуун орны чийглэг бүсэд байрладаг тул далайн эргийн дундаж температур 23,3 °C, өндөрлөг хэсэгтээ 19,4 °C орчим байдаг. Агаарын харьцангуй чийгшил 80% хавьцаа хэлбэлздэг. Өвөл (зургаадугаар сараас аравдугаар сар) бол хамгийн хуурай, зун (арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сар) хамгийн чийглэг улирал юм. Үүнээс шалтгаалан зүүн эрэгт нь 2,5 дахин их хур тунадас ( зүүн эрэгт жилдээ 1962 мм, баруун эрэгт 782 мм) буудаг.
Геологи
[засварлах | кодоор засварлах]Маврики нь Африкийн тектоник хавтан дээр орших ба галт уулын гаралтай. Үүнийг гурван үе болгон ялгана. Хамгийн эртний үе нь арван сая жилийн өмнө эхлэн таван сая жилийн өмнө дуусчээ. Дунд үе нь 3,5 сая жилийн өмнө эхлээд 1,7 сая жилийн өмнө төгсгөл болов. Хамгийн сүүлийн шат нь 700.000 жилийн өмнө эхлэн хамгийн багадаа 20.000 жилийн өмнөх хугацааг хүрсэн гэж үздэг. Галт уулын тэсрэлтээр голчлон базальтын хайлмаг дээш гарсан байна. Родригес арал нь мөн л базальтаас бүрдэх бөгөөд радио изотопын огноо тодорхойлолтоор 1,5 сая жилийн настай болохыг тогтоожээ.
Уул
[засварлах | кодоор засварлах]Тус улсын хамгийн өндөр ууланд Ривьер Нуар тооцогдох бөгөөд 828 метрийн өндөртэй. Үүний дараа Питер Бот (820 м), Ле Пус (811 м) зэрэг орно.
Хотууд
[засварлах | кодоор засварлах]Хамгийн том хотуудын тоонд: (мэдээ: 2016 оны долоодугаар сарын 1)[11]:
- Порт-Луи: 148.870 оршин суугчтай
- Вакоа-Финикс: 106.253 оршин суугчтай
- Бо Бассен-Роз Хилл: 104.544 оршин суугчтай
- Курепипе: 79.001 оршин суугчтай
- Катр Борн: 77.492 оршин суугчтай
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тус арлыг Арабчууд ба Малайчууд бүр 10-р зуунаас эхлэн мэддэг байв.
Португалийн үе (1505–1598 он)
[засварлах | кодоор засварлах]Арлыг европчуудаас хамгийн анх 1505 онд (өөр эх сурвалжуудад 1507 эсвэл 1510 он гэсэн байх) португалийн аялагч Педро Маскарена нээв. Түүний нэр нь өнөөдөр Маскарены арлуудын нэр болон мөнхөрчээ. Португаличууд арлыг колони бус өөрсдийн бааз болгон ашигладаг байжээ.
Нидерландын үе (1598-1710 он)
[засварлах | кодоор засварлах]Нидерландын адмирал Вейбранд ван Варвик 1598 онд арлыг эрхэндээ оруулаад хунтайж Морицын (нид. Maurits, лат. Mauritius) нэрээр арлыг нэрлэв. 1598 оноос 1710 оныг хүртэл Маврики ийнхүү нидерландын мэдэлд байв. 1698 онд Нидерландчууд суурьшиж эхлэв. Яг тэр жил нь Франц зэргэлдээ орших Родригес, Реюньон арлуудыг эрхшээлдээ авав. Олон тооны амбан захирагчдыг арлын захирагчаар томилж байсан боловч циклон, ган, хортон шавжны хөнөөл, хүнсний хомсдол, өвчин зэргээс үүдэн 1710 онд нидерландчууд Маврикийг орхин одов. Үүний дараа хэсэг хугацаанд далайн дээрэмчид Маврикийг мэдэлдээ авсан байлаа. Тэд энэтхэгийн далайд гарч худалдааны усан онгоцыг тонон дээрэмдэх нь хэрээс хэтрэв. Энэ үед хамгийн ихээр далайн тээвэр хийдэг байсан Франц улс ихээхэн зохион байгуулалтад орсон байсан дээрэмчидтэй тэмцэж эхэлжээ. Арлын модыг бараг бүрэн устгаснаас гадна, ан амьтад нь устаж үгүй болох (жишээ нь дронт) буюу мөхлийн ирмэгт тулан ирсэн байдаг.
Францын үе (1715-1810 он)
[засварлах | кодоор засварлах]1715 онд энэ арлыг францчууд эзэлж, «Ил де Франс» хэмээн нэрийг нь өөрчлөв. 1734 оноос 1746 оны хооронд францын адмирал Бертран де Лабурдонне арлын амбан захирагч байсан бөгөөд 1735 онд Порт-Луиг байгуулан, тэндээ амбан захирагчийн суух төвийг барив. Арлыг 1767 онд дампуурал зарлах хүртлээ Францын Зүүн Энэтхэгийн компани эзэмшиж байв. Тэд Дорнод Африк болон Мадагаскараас боолууд авчран, чихрийн нишингийн тариалан эрхэлдэг байв. 1767 оноос арал францын титэмт колони болжээ.
Их Британийн үе (1810-1968 он)
[засварлах | кодоор засварлах]1810 онд Британичууд коммодор Жосайас Роулигаар удирдуулан Маврикийн тулаан хэмээн нэрлэгдэх байлдааны ажиллагааг Францын эсрэг явуулан, амжилт олсноор өөрийн мэдэлд аваад, арлыг буцаан Маврики хэмээн нэрийдэв. Родригес арал ч британичуудын гарт орсон ба тулааны үеэр мөн эзлэн авсан байсан Реюньоныг дайны дараа нь Францад буцаан өгчээ. 1814 оноос Маврики британийн титэмт колони болж, Британийн эзэнт гүрэнд харьяалагдах болов. Хэдийгээр британичууд мэдэлдээ авсан байсан ч, тэдний нийгэмд үзүүлэх нөлөө нь францаас харьцангуй бага байсан юм.
19-р зуунд Британичууд энэтхэгээс бөөн бөөнөр нь цагаачдыг оруулав. Учир нь 1835 онд колонийн эзэн Их Британи боолчлолыг хориглосон бөгөөд эрх чөлөөтэй болсон боолуудын дийлэнх нь колоничлогч эздийнхээ талбайд эргэж ажиллахыг хүсээгүй аж. Тариалангийн талбай дээр ажиллаж байсан энэтхэгчүүд нийт хүн амын 60 хувийг эзлэх үед буюу 1871 оноос эхлэн «гэрээт ажилчид» хэмээх нэрийн дор цагаач оруулах асуудалд хориг тавьсан байна.
Монокультурээс шалтгаалан арлын эдийн засаг нь чихрийн нишингийн дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай байв. 19-р зууны сүүлээр Маврикид гарсан чихрийн нишингийн үйлдвэрлэлийн хямрал нь хүн амын нэлээд хэсгийг цагаачлахад хүргэжээ.
Хэдийгээр британийн ноёрхол 150 гаруй жил үргэлжилсэн боловч эрх баригч дээд давхаргынхны гарал нь өнөөг хүртэл францчууд хэвээр үлдсэн байна.
Британийн колони арал Маврикид 1947 оны үндсэн хуулиар 21-ээс дээш насны уншиж, бичиж чаддаг бүх эмэгтэйчүүд ба эрчүүдэд санал өгөх эрх олгон өргөтгөх хүртэл зөвхөн элитүүдийн төлөөллөөр хязгаарлагдаж байв. Үүгээр эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг нэвтрүүлэв. 1959 оны шинэ үндсэн хуульд бүх насанд хүрэгчид сонгох эрхтэй хэмээх заалт оруулжээ.[12]
Тусгаар тогтнолоос хойш үе (1968 он)
[засварлах | кодоор засварлах]1958 оноос эхлэн Их Британи Маврикийг Родригес арлын хамтаар тусгаар улс болгохоор бэлдэв. Бүх нийтийн сонгуулийн эрх болон улс төрийн бие даасан эрхийг олгов. Ингээд 150 жилийн британийн ноёрхлын дараа Маврики 1968 оны гуравдугаар сарын 12-нд тусгаар тогтносон улс болж, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлд гишүүнээр элсэв. Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав.[13]
Ажилчны намын удирдагч Сивусагур Рамгулам анхны ерөнхий сайдаар томилогдон, Маврики улсыг тусгаар тогтносноос хойш 14 жил удирдав.
Маврики улс 1992 оны гуравдугаар сарын 12-нд баталсан шинэ үндсэн хуулиар Бүгд Найрамдах Улс болжээ.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Улс төрийн систем
[засварлах | кодоор засварлах]Төлөөллийн ардчилал
[засварлах | кодоор засварлах]Маврики нь тусгаар тогтносон улс болсноос хойш улс дотроо хүний эрх ба сонгуулийн эрх чөлөөг дээдэлсэн, Африк тив дэх төлөөллийн ардчилал бүхий цөөн улсуудын нэг болсон юм. 2019 оны ардчиллын илтгэцүүрт Маврики 167 улсаас 18-р байрт орсон бөгөөд үүгээр «бүрэн ардчилал»-тай улсад тооцогддог.[14]
Үндэсний Чуулган
[засварлах | кодоор засварлах]Маврикийн Үндэсний Чуулган нь хамгийн багадаа 62, хамгийн ихдээ 70 гишүүнтэй. Эдгээр гишүүд нь таван жил тутамд 21 сонгуулийн тойргоос сонгогдоно. Сонгуулийн тойрог бүрээс гурван гишүүн сонгогдох бөгөөд ганцхан Родригес арлаас хоёр гишүүн сонгогдох эрхтэй.
Ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд Үндэсний Чуулганы сонгуулийн дараа парламентаас сонгодог. Ерөнхийлөгч нь парламентын гишүүдээс ерөнхий сайдыг сонгох ба сонгогдсон ерөнхий сайд засгийн газрын сайд нарыг ерөнхийлөгчид санал болгосны дагуу ерөнхийлөгч тэднийг томилдог.
Хүний эрх
[засварлах | кодоор засварлах]Маврики тогтвортой ардчиллын хүрээнд хүний эрхийн байдал сайн байгаа боловч хүний эрхийн үндэсний комиссоос цагдаа нар хүний эрхийг зөрчдөг болохыг тогтоожээ. Эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа маш удаан. Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулж чадсан.[15]
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Он | 1767 | 1807 | 1851 | 1911 | 1950 | 1980 | 2000 | 2019 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Хүн ам | 18.777 | 77.768 | 180.823 | 368.791 | 493.000 | 966.000 | 1.185.000 | 1.270.000 |
Эх сурвалж[16] |
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Маврики – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Government Information Service – Coat of Arms". govmu.org. Эх хувилбараас архивласан: 12 June 2020. Татаж авсан: 29 July 2019.
- ↑ Маврикийн үндсэн хуульд албан ёсны хэлний тухай огт дурдаагүй. Үндсэн хуульд Үндэсний Хурлын албан ёсны хэл нь англи хэл гэдгийг л дурдсан; гэсэн хэдий ч ямар ч гишүүн франц хэлээр хандаж болно
- ↑ "Africa :: MAURITIUS". CIA The World Factbook. 22 September 2022.
- ↑ "Mauritius – the World Factbook". 27 December 2021.
- ↑ "Population and Housing Census 2010 Report" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 14 May 2014. Татаж авсан: 26 April 2015.
- ↑ "Population and Vital Statistics – Year 2019". Statistics Mauritius. March 2020. Татаж авсан: 6 May 2020.
- ↑ "2011 Population Census – Main Results" (PDF). Statistics Mauritius. Эх хувилбараас (PDF) архивласан: 11 November 2017. Татаж авсан: 11 November 2017.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 20 July 2023.
- ↑ "GINI index (World Bank estimate) – Mauritius". World Bank. Татаж авсан: 1 July 2020.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Mauritius: Distrikte, Städte & Orte - Einwohnerzahlen, Karten, Grafiken, Wetter und Web-Informationen. Abgerufen am 5. April 2018.
- ↑ June Hannam, Mitzi Auchterlonie, Katherine Holden: International Encyclopedia of Women’s Suffrage. ABC-Clio, Santa Barbara, Denver, Oxford 2000, ISBN 1-57607-064-6, S. 7.
- ↑ New Parline: the IPU’s Open Data Platform (beta). (Memento 25. Аравдугаар сар 2020 цахим архивт) data.ipu.org.
- ↑ economist.com: 2019 оны ардчиллын илтгэцүүрийг харьцуулсан тойм хүснэгт
- ↑ Auswärtiges Amt, 2009
- ↑ Daten ab 1950: Total population (both sexes combined) by region, subregion and country, annually for 1950-2100 (thousands) (xls, 2,5 MB). United Nations. Department of Economic and Social Affairs Population Dynamics.