Доминика
Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс Commonwealth of Dominica (Англи)
| |
---|---|
Төрийн дуулал: "Isle of Beauty, Isle of Splendour" | |
Нийслэл ба томоохон хот | Розо 15°18′N 61°23′W / 15.300°N 61.383°W |
Албан ёсны хэл | Англи хэл[2][3] |
Ардын хэл | Доминикийн Креол хэл |
Угсаатны бүлгүүд (2014[4]) | |
Шашин (2020) |
|
Ард түмний нэршил | Доминикчууд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч намын парламентын бүгд найрамдах улс |
ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан түүх: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа нь БОНХ-ын сайдын 2014 оны 1 сарын 24-ны өдрийн Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын бүтэц, орон тоо, сав газрын дүрмийг батлах тухай А/27 дугаар тушаалаар байгуулагдсан бөгөөд сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага бөгөөд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо Сав газрын захиргаадын бүтэц, орон тооны хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн А/158 тушаалын дагуу удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 2 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Сав газрын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.. Үүнд: -.Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг сав газартаа хэрэгжүүлнэ. - .сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах -сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих -.бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах - усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагад тайлагнах -.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах -ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх -.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох -.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох - .ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах -.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах -.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах -гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах -.хуульд заасан бусад бүрэн эрх -тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. -.ган , цөлжилт, хуурайшилтын үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсэл санаачлагыг дэмжиж, бүх шатны засаг дарга сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна. -.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50шоометрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга олгоно. -.ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдолыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ. 28.6.Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ. -Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас усашиглах зөвшөөрөл авна. -Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна. -Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно. .усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохилдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна Хамрах хүрээ: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 43024 км2 газар нутгийг хамарч Шарга, Хүйсийн говь, Цэцэг нуурын гадаргын ус хурах талбай, газрын доорх усны нөөц бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайн орон зайн ус хагалбараар тус тус хүрээлэгдсэн 2 аймгийн 18 сумын тодорхой нэгж талбайг хамарч байна. Говь-Алтай аймгийн: Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Цогт, Цээл, Халиун, Бугат, Тонхил, Төгрөг сумдыг хамарна. Ховд аймгийн: Мөст, Цэцэг, Дарви, Зэрэг, Манхан сумууд харьяалагдаж байна.
Усны нөөц: Усны нөөцийн хувьд ерөнхийдөө жижиг гол горхи, булаг шанд, нуур тойром, болон газрын доорх ус гол нөөцийг бүрдүүлдэг гэж хэлж болно. Газрын доорх усны нөхөгдөх нөөц нь Цэцэг нуурын эргэн тойронд болон Боорж голын адаг, Шаргын цагаан нуурын хөндий, Хүйсийн говь зэрэг нам доор газар хуримтлагддаг байна. Тус сав газар дахь газрын доорх усны нийт 354 сая шоо метр нөхөн сэргээгддэг. нөөц байгаа тооцоо гарсны дотор уг нөөцийн зонхилох хэсэг нь бага буюу нэг ам км талбайд 5-10 мм/ жил нөхөн сэргээгддэг нөөцтөй болон тун бага буюу нэг ам км талбайд 0-5 мм/жил нөхөн сэргээгддэг нөөцтөй талбайд хамрагддаг. ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН УС ХУРАХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ЭЗЛЭХ ХУВЬ Д/д Аймаг хотын нэр Д/д Сум дүүргийн нэр Сумын нийт талбай(км2) Сав газарт хамрагдах талбай(км2) Сумын талбайн сав газарт эзлэх хувь 1 Говь-Алтай 1 Баян-Уул 5.917.6 5.195.6 87.8 2 Дарив 3.597.8 3.597.8 100 3 Есөнбулаг 2.345.7 1.076.9 45.9 4 Цээл 5.884.3 522.8 9.2 5 Тонхил 7.678.6 3.671.4 47.8 6 Төгрөг 5.530.6 4.282.7 78.1 7 Тайшир 3.938 200.9 5.1 8 Жаргалан 3.721.9 52.1 1.4 9 Цогт 17.391 437.8 2.6 10 Халиун 5.195.1 4.681.0 90.1 11 Шарга 5.811.9 5.782.9 99.5 12 Бугат 10.375.2 202.6 2.0 13 Хөхморьт 6.394.7 3.786.1 59.2 Говь-Алтай аймгийн нийт дүн 84.332.4 33.490.6 39.7 2 Ховд аймаг 1 Мөст 4.075.6 2.796.3 68.6 2 Зэрэг 2.581.4 62.0 2.4 3 Манхан 4.426.8 26.6 0.6 4 Цэцэг 3.559.3 2.449.2 68.8 5 Дарви 5.644.3 4.199.5 74.4 Ховд аймгийн нийт дүн 20.287.4 9.533.6 46.9 Сав газрын дүн 104.619.8 43.024.0 41.1 ТАЙЛБАР: Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 2 аймгийн 18 сумын 43024,0 км2 талбай хамрагддаг. Энэ нь сав газарт хамрагдах сумдын нутаг дэвсгэрийн 41,1 хувийг эзэлдэг юм. Үүнд: Говь-алтай аймгийн 13 сумын 33490,3 км2, Ховд аймгийн 5сумын 9533,6км2 нутаг хамрагдаж байна. Байгууллагын хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг Хантайширын гудамж 212 тоот Байгууллагын утасны дугаар-70484890 цахим хаяг-khuisiingovi@gmail.com | |
Хууль тогтоох байгууллага | Доминикийн Хурлын танхим |
Тусгаар тогтнол | |

Газар нутаг | |
• Нийт | 750 км2 (174) |
• Усны эзлэх талбай (%) | 1.6 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 72,412[6][7] (186) |
• 2011 тооллого | 72,000[8] |
• Нягтаршил | 105/км2 (95) |
ДНБ (ХАЧП) | 2018 тооцоо |
• Нийт | $688 сая[9] |
• Нэг хүнд ноогдох | $9,726[9] |
ДНБ (нэрлэсэн) | 2018 тооцоо |
• Нийт | $485 сая[9] |
• Нэг хүнд ноогдох | $7,860[9] |
ХХИ (2019) | ▲ 0.742[10] өндөр · 94 |
Мөнгөний нэгж | Зүүн Карибын доллар (XCD) |
Цагийн бүс | UTC–4 (АСЦ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +1-767 |
Домэйн нэр | .dm |
Доминика Улс нь зүүн Карибын Бага Антил дахь арлын улс юм. Энэ улс нь ижил нэртэй арал дээр орших ба Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн улс болно.
Албан ёсны англи хэлний хажуугаар Патва (Патойс) хэмээн нэрлэгдэх оршин суугчид нь антилын креоль хэлийг ярианы хэлээр түгээмэл хэрэглэдэг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Доминика нь Францын Карибын арлуудын хооронд буюу далайн чанад дахь департмент Гваделупа умард талд нь, өмнө зүгт нь 25 км-н зайтай департмент Мартиникийн дунд оршдог. Ойролцоогоор баруун зүгт нь 250 км-н зайд Венесуэлийн оршин суугчгүй арал болох Авес арал бий.
Энэ арлын хойд талын арлуудын бүлэг нь британийн хэллэгээр „Leeward Islands“-салхины нөмөр талын арлуудад харьяалагдах ч, герман болон бусад хэлнүүдэд салхин талын арал хэмээн нэрлэдэг.
Доминикаг албан бусаар „the nature island“ (байгалийн арал) хэмээн нэрлэдэг бөгөөд учир нь энэ арал амьтан, ургамлын төрөл зүйлээр баялаг аж. Бага Антилын нэлээд хэдэн өндөр уулууд, 300 гаран гол, горхи мөн түүнчлэн олон тооны нуурууд нь энэ арал дээр байдаг. Уулс нь галт уулын гаралтай. Доминикагийн хамгийн өндөр уул Морн Дяблотен 1447 метрийн өндөртэй бөгөөд Бага Антилдаа өндрөөрөө хоёрт ордог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Морн Труа Питонд тус улсын үзэсгэлэнт газрууд байх учир 1997 онд дэлхийн өвд бүртгэн авчээ.
Том хотуудын тоонд:
- Розо: 16.074 оршин суугчтай
- Портсмут: 3.633 оршин суугчтай
- Берекуа: 3.195 оршин суугчтай
- Мэригот: 2.669 оршин суугчтай
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Халуун орны уур амьсгалтай, зүүн хойд зүгээс салхилах зөөлөн салхитай, их хэмжээгээр бороо орох ба энэ нь хар салхины улиралд буюу тавдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд орох бөгөөд үер болон хөрс нураах онцгой аюултай.
Хуй салхи
[засварлах | кодоор засварлах]- 1999 оны арваннэгдүгээр сард хар салхи Ленни баруун эрэгт нь их хэмжээний хохирол учруулсан.
- 2007 оны наймдугаар сард хар салхи Дин мөн л ихээхэн хохирол учруулснаас гадна хамгийн багадаа хоёр хүний амь нас хохирчээ.[11]
- 2015 оны наймдугаар сард халуун орны хуй салхи Эрика 39 хүний аминд хүрчээ. Эрика хуй салхинаас үүссэн материалын хохирол түрүү жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90% тэнцэх хэмжээнд хүрсэн байна.[12]
- 2017 оны есдүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө хар салхи Мариа Доминика дээгүүр өнгөрөхдөө ихээхэн сүйрэл учруулав.[13] Нийт 31 хүн энэ хар салхины улмаас амь насаа алдсан бол одоогийн байдлаар 34 хүн (2017 оны 11 сарын 19-ий мэдээлэл) сураггүй алга болсон байна.[14] Хар шуурга дөнгөж өнгөрөнгүүт олон хотуудад хулгай, тонуул гарсан байдаг ба үүнд цагдаагийн ажилтнууд ч бас оролцсон байна[15].
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Доминика улс ойролцоогор 72.000 оршин суугчтай (2007 оны мэдээ).[16] Хүн амын хүчтэй шилжих хөдөлгөөний (ихэвчлэн Карибын арлын улсууд, АНУ, Канад руу) улмаас хүн амын өсөлтийн хувь ердөө 0,184 % байна. Хүн амын 80 % нь ромын католик,[17] 15 % нь протестант, 5 % нь методист, 3 % нь пентекост, 3 % нь адвентистууд, 2 % нь баптистууд, 2 % нь бусад шашин шүтдэг.
Доминикагийн хүн ам дараах бүлгүүдээс бүрдэнэ: 86,8 % харууд, 8,9 % мулатууд, 2,9 % карибчууд, 0,8 % европчууд.
Доминика улсын харьяат иргэдийг „Доминикачууд“, харин Доминикан улсын харьяат иргэдийг „Доминиканчууд“ гэж нэрлэнэ.
Хүн амын өсөлт
[засварлах | кодоор засварлах]Он | Хүн амын тоо |
---|---|
1950 | 51.100 |
1960 | 60.011 |
1970 | 71.073 |
1980 | 75.314 |
1990 | 70.926 |
2000 | 69.676 |
2010 | 71.440 |
2017 | 73.925 |
Эх сурвалж: НҮБ[18]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Энэ улсын нутаг дэвсгэрт МЭӨ 5000-3100 оны хооронд хүн амьдарч байсан ул мөрийг нотлох баримтаар баталгаажуулсан байна. Удаан хугацааны туршид эхлээд Сибонеичүүд энэ арал дээр амьдарч байгаад, дараа нь ихэд амгалан Аравакчууд гарч ирснийг Карибын дайчид хөнөөн устгасан гэж үзсээр ирсэн байна.
Доминикаг 1493 оны арваннэгдүгээр сарын 3-нд аялагч Колумб хоёр дахь аяллаараа нээсэн ч, арал дээр буудаллаагүй ажээ. Колумб энэхүү арлыг долоо хоногийн өдрийн нэр болох ням гаргийн нэрээр нэрлэжээ (латинаар Доминика). Нутгийн уугуул иргэд нь Кариб эсвэл Канибаас ирсэн эдгээр хүмүүсээс ихэд айж байсан ба эндээс Каниба, Каннибал гэх үг нь эхлээд испани хэлэнд, дараа нь өөр хэлнүүдэд нэвтрэн оржээ. Эх газарт амьдрах Карибчуудыг угсаатан судлаачид одоо ч ийнхүү нэрших ба бусад бүлгүүд нь Арлын-Карибчууд гэх нэртэй болжээ. Арлын Карибчууд өөрсдийгөө Калинаго хэмээн нэрлэх ба тэд 1400 оноос 1700 оны хооронд тус арлыг хянаж байв. Тэдний тухай Каннибалчуудын дээрэм хэмээн домог болгон ярих айдас нь угтаа эмэгтэйчүүдийн хулгай байсан аж. 1796 онд Британичууд Сент Винсентийг эзлэн, нутгийн иргэдийг хөөн зайлуулсны дараа тэдний дутаан орогнох газар нь Доминика байсан байна.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Доминика нь 1978 оны арваннэгдүгээр сарын 3-нд Их Британиас салан тусгаар тогтнов. Энэ улс нь нэг танхимын систем бүхий парламентын бүгд найрамдах засаглалтай ба нийт 30 гишүүн, таван жилийн сонгуулийн хугацаатай юм. Гишүүдийн 21 нь сонгуулиар, 5 нь засгийн газрын тэргүүнээр, 4 нь сөрөг хүчнээс томилогдоно. Сонгууль өгөх эрх нь 18 насанд хүрсэн бүх иргэдэд байна.
Сүүлийн сонгууль 2009 оны арванхоёрдугаар сарын 18-нд явагдсан бөгөөд үр дүн нь Dominica Labour Party 18 (2005 онд тус намаас 12 суудал авч байв), United Workers Party 3 (8), нам бус 0 (1), Dominica Freedom Party 0 (0) байв (мэдээ: 2009 оны 12 сарын 20).[19]
Доминика нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Карибын нийгэмлэг, Зүүн Карибын улсуудын байгууллага, Америкийн улсуудын байгууллага, Латин Америкийн ба Карибын улсуудын нийгэмлэг, жижиг арлын улсуудын холбооны гишүүнээс гадна Америкийн Боливариа холбоо гэх эдийн засгийн холбооны гишүүн улс юм.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Доминика нь арван засаг захиргааны дүүрэгт хуваагдана. Дараах хүснэгтэд байгаа оршин суугчдын тоо нь 2001 оны тавдугаар сарын 12-ны хүн амын тооллогын тоо болно.
Д/д | Дүүрэг | Төв суурин | Талбай км² |
Оршин суугч нийт |
Оршин суугч/ км² |
---|---|---|---|---|---|
1 | Сент Андру | Уэсли | 179,6 | 10.240 | 57 |
2 | Сент Дэвид | Розали | 126,8 | 6.758 | 53 |
3 | Сент Жорж | Розо | 53,5 | 19.825 | 371 |
4 | Сент Жон | Портсмут | 58,5 | 5.327 | 91 |
5 | Сент Жозеф | Сент Жозеф | 120,1 | 5.765 | 48 |
6 | Сент Люк | Поинт-Мишель | 11,1 | 1.571 | 142 |
7 | Сент Марк | Суфьер | 9,9 | 1.907 | 193 |
8 | Сент Патрик | Берекуа | 84,4 | 8.383 | 99 |
9 | Сент Пол | Понт Гасс | 67,4 | 8.397 | 125 |
10 | Сент Петер | Колиот | 27,7 | 1.452 | 52 |
Доминика | Розо | 739 | 71.474 | 97 |
Эх сурвалж: Central Statistical Office of Dominica
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Доминика – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Coat of Arms – Government of the State of Dominica". www.dominica.gov.dm.
- ↑ CIA. ""Dominica"". Татаж авсан: 7 July 2023.
- ↑ Government of Dominica. ""Constitution of Dominica"" (PDF). Татаж авсан: 7 July 2023.
"Chapter 1:01 Section 8.2 "Every petition shall be in the English Language (p.22 of pdf)
- ↑ "DOMINICA NATIONAL CENSUS REPORT 2000 ROUND OF POPULATION AND HOUSING CENSUS SUB-PROJECT" (PDF). Caricomstats.org. Эх хувилбараас (PDF) архивласан: 5 February 2018. Татаж авсан: 29 August 2017.
- ↑ "Religions in Dominica | PEW-GRF".
- ↑ "World Population Prospects 2022". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ "World Population Prospects 2022: Demographic indicators by region, subregion and country, annually for 1950-2100" (XSLX). population.un.org ("Total Population, as of 1 July (thousands)"). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ "2011 POPULATION AND HOUSING CENSUS" (PDF). Dominica.gov.dm. Эх хувилбараас (PDF) архивласан: 8 June 2019. Татаж авсан: 29 August 2017.
- ↑ 9.0 9.1 9.2 9.3 "Dominica". International Monetary Fund.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Татаж авсан: 16 December 2020.
- ↑ Dominica Begins to Recover from Hurricane Dean, thedominican.net, Meldung vom 18. August 2007, abgerufen am 21. Oktober 2017.
- ↑ Erlassjahr.de: Grenada im Pariser Club (Memento 8. Арванхоёрдугаар сар 2015 цахим архивт), abgerufen am 4. Dezember 2015.
- ↑ International Federation of Red Cross and Red Crescent Societies: Dominica: Hurricane Maria − Information Bulletin no. 2, 25. September 2017, abgerufen am 21. Oktober 2017 (PDF).
- ↑ Hurricane Maria: The missing and the dead, The Sun Dominica, Meldung vom 28. November 2017, abgerufen am 12. Dezember 2017.
- ↑ Looting. The Sun Dominica, 19. Dezember 2017, abgerufen am 3. Mai 2018 (englisch).
- ↑ "CIA World Factbook: Dominica (англиар)". Эх хувилбараас архивласан: 2012-05-04. Татаж авсан: 2018-09-28.
- ↑ Länderinformationen des Auswärtigen Amtes zu Dominica
- ↑ World Population Prospects - Population Division - United Nations. (Memento 15. Зургаадугаар сар 2020 цахим архивт) Abgerufen am 28. Juli 2017.
- ↑ Dominica’s Opposition Leader Ron Green looses seat in ballot recount In: The Dominican.net. 19. Dezember 2009, abgerufen am 20. Dezember 2009 (englisch).