Никарагуа
Бүгд Найрамдах Никарагуа Улс República de Nicaragua (Испани)
| |
---|---|
Төрийн дуулал: Salve a ti, Nicaragua (Испани) "Танд мэнд хүргэе, Никарагуа" | |
Нийслэл ба томоохон хот | Манагуа 12°6′N 86°14′W / 12.100°N 86.233°W |
Албан ёсны хэл | Испани хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Угсаатны бүлгүүд (2023[2]) | |
Шашин |
|
Ард түмний нэршил | |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (авторитар ноёрхогч-намын дэглэм)[5][6][7] |
Даниэл Ортега | |
Росарио Мурильо | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Тусгаар тогтнол (Испани, Мексик ба Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах Улсаас) | |
• Тунхагласан | 9 сарын 15, 1821 |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 7 сарын 25, 1850 |
7 сарын 1, 1823 | |
5 сарын 31, 1838 | |
• Хувьсгал | 7 сарын 19, 1979 |
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 9, 1987[8] |
Газар нутаг | |
• Нийт | 130,375 км2 (96) |
• Усны эзлэх талбай (%) | 7.14 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 6,359,689[9] (110) |
• Нягтаршил | 51/км2 (155) |
ДНБ (ХАЧП) | 2018 тооцоо |
• Нийт | $35.757 тэрбум[10] (115) |
• Нэг хүнд ноогдох | $5,683[10] (129) |
ДНБ (нэрлэсэн) | 2018 тооцоо |
• Нийт | $13.380 тэрбум[10] (127) |
• Нэг хүнд ноогдох | $2,126[10] (134) |
ОТББИ (2014) | 46.2[11] өндөр |
ХХИ (2021) | ▲ 0.667[12] дундаж · 126 |
Мөнгөний нэгж | Кордоба (NIO) |
Цагийн бүс | UTC−6 (ТЦБ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +505 |
Домэйн нэр | .ni |
Никарагуа (Испани: Nicaragua), албан ёсоор Бүгд Найрамдах Никарагуа Улс (Испани: República de Nicaragua) нь төлөөллийн ардчилал бүхий бүгд найрамдах улс юм. 130,373 км2 газар нутагтай, Төв Америкийн хамгийн том улс болно. Хойд талаараа Хондурас, өмнө талаараа Коста-Рика улстай хиллэдэг. Баруун талд нь Номхон далай, зүүн талд нь Карибын тэнгис оршдог. Тус улсын Карибын тэнгисийн эрэг нь Баруун Карибын бүст багтдаг байна. Хойд хагас бөмбөрцөгт, экватороос хойш 11-14-р өргөргийн хооронд орших Никарагуа улс тропик буюу халуун орны уур амьсгалтай. Никарагуа орон нь биологийн өвөрмөц, содон экосистемээр баялаг бөгөөд Мезоамерикийн онгон дагшин байдлыг хадгалсан, үзэсгэлэнтэй нутаг билээ. Нийслэл хот нь Манагуа юм, энд нийт хүн амын 4/1 орчим нь төвлөрсөн байдаг ажээ. Ийнхүү Никарагуагийн нийслэл нь Төв Америкт Гватемал хотын дараа 2-т орох том хот юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Европчууд 1502 онд Никарагуагийн Атлантын далайн эргийг нээсэн (Христофер Колумбын дөрөв дэх экспедиц). Тус нутгийн Испанийн эзлэн түрэмгийлэл 1522 онд эхэлсэн (Гил Гонзалес Давила) байна.
Одоогийн Никарагуагийн нутгийг Шинэ Испанийн дэд ханлиг, хожим Гватемалын вант улсын бүрэлдэхүүнд багтааж байв. Испаничууд Шинэ Гранадагийн дэд ханлигийг зүүн эрэгт нь байгуулснаас ойролцоогоор хоёр зууны дараа тэдний хажуугаар Британичууд 17-р зууны дундаас зүүн эргээр өөрийн ивээлийн захиргааг байгуулж эхэлсэн юм. Ийнхүү зүүн эргийн нутаг нь колонийн өв соёл болох англи, Ямайкын креол хэлээр голчлон ярилцаж, Атлантын бүстээ Карибын гэх онцлогоо хадгалж үлджээ. 1821 онд Никарагуа улс Испаниас тусгаар тогтнож, 1823 онд Төв Америкийн Холбооны Улсын бүрэлдэхүүнд ороод 1838 онд түүнээсээ тусгаарлажээ[13]. Тэр үед Салхит хоолойг дайрсан усан зам бий болгоход тохиромжтой газарзүйн байрлалтай байсан тул Никарагуагийн суваг татах тухай яриа гарч байлаа[14]. Гэсэн ч зуугаад жилийн дараа Панамын суваг нээгдсэнээр зогсонги байдалд орсон уг асуудлыг 185 жилийн дараа Никарагуагийн засгийн газар сэргээн тавьж, суваг татах их ажлыг өрнүүлж байна[15][16][17][18]. Никарагуа улс тусгаар тогтносноосоо хойш улс төрийн олон тогтворгүй үеүүдийг даван туулж иржээ. АНУ-ын цэрэг нэвтэрч, дарангуйлал тогтож, санхүүгийн хямрал нүүрлэсэн нь Никарагуагийн хувьсгал гарах гол шалтгаан болсон юм. Сомозагийн гэр бүлийнхэн тус орныг дөчин жил дарангуйлсан, гэхдээ Никарагуа нь 1945 онд НҮБ-ийн дүрэмд гарын үсэг зурсан анхны орон болон түүхэнд үлджээ[19]. Хувьсгалаас өмнө Никарагуа улс Төв Америкийн хамгийн баян, өндөр хөгжилтэй улс байлаа. Дотоодын зөрчил мөргөлдөөн, мөн 1972 оны газар хөдлөлт тус орны эдийн засгийг хөмөрч орхисон юм. Гэхдээ хувьсгалын дараа Никарагуа улс ардчилсан байдлаа хадгалж, эдийн засаг, улс төрөө тогтворжуулах үйлсийг амжилттай хэрэгжүүлсээр байна. 1990 онд Никарагуа улс Виолета Чаморрог ерөнхийлөгчөөрөө сонгож, Америк, Латин Америкийн түүхэнд эмэгтэй төрийн тэргүүнтэй анхны улс болон бичигджээ[20].
2021 онд Никарагуа улсын одоогийн Ерөнхийлөгч Даниэль Ортега ерөнхийлөгчийн сонгуульд бараг 75 хувийн санал авч ялалт байгуулсан байна.
Никарагуагийн 6 сая орчим хүн ам олон үндэстэн ястнаас бүрдэнэ. Нутгийн уугуул индианы овог аймгаас эхлээд Москито эрэг орчимд Европ, Африк, Ази, Ойрх Дорнод гаралтай хүмүүс ч олон. Албан ёсны бөгөөд гол хэл нь испани боловч уугуул овог аймгууд, зүүн эргийнхэн Мискито, Сумо ба Рама, Англи Креол зэрэг өөрсдийн хэлээрээ ярилцана. Олон соёл, уламжлал холилдсон тул урлаг, хоол, утга зохиол, дуу хөгжим нь ихэд баялаг.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Никарагуа бол хөдөө аж ахуйн гол төлөв эдийн засагтай, бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн ядуу улсуудын нэг (Төв Америкт зөвхөн Гондурас, Гаити улсууд түүнээс ядуу). 2009 оны нэг хүнд ногдох ДНБ 4800 доллар (дэлхийд 168-р байр) байв. Албан ёсны ядуурлын түвшнээс доогуур хүн амын эзлэх хувь 48% (2005 онд). Ажилгүйдэл - 8.2% (2009 онд). Улсын өр - ДНБ-ий 17%. НҮБ-ын мэдээлснээр Никарагуа улсын хүн амын 79 хувь нь өдөрт 2 доллараас бага орлоготой байна.
Хөдөө аж ахуй (ДНБ-ий 17.5%, ажилчдын 29%) нь кофе, банан, нишингийн элсэн чихэр, хөвөн, будаа, эрдэнэ шиш, тамхи, шар буурцаг тарьдаг.
Аж үйлдвэр (ДНБ-ий 26.5%, ажилчдын 19%) - хөдөө аж ахуйн боловсруулах, ундаа үйлдвэрлэл, нэхмэл эдлэл, гутал үйлдвэрлэл, газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, хөрөө тээрэм.
Үйлчилгээний салбар нь ДНБ-ий 56%, ажилчдын 52% -ийг бүрдүүлдэг байна.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Banco Central de Nicaragua Архивлагдсан 24 Есдүгээр сар 2010 at the Wayback Machine
- ↑ "Nicaragua". The World Factbook (англи хэлээр). Central Intelligence Agency. 19 June 2023. Татаж авсан: 4 July 2023.
- ↑ The Latin American Socio-Religious Studies Program / Programa Latinoamericano de Estudios Sociorreligiosos (PROLADES) Архивлагдсан 12 Нэгдүгээр сар 2018 at the Wayback Machine PROLADES Religion in America by country
- ↑ "CENSO DE POBLACIÓN 2005" (PDF). 2015. Татаж авсан: 4 April 2015.[permanent dead link]
- ↑ Awadalla, Cristina (March 23, 2023). "Authoritarian Populism and Patriarchal Logics: Nicaragua's Engendered Politics". Social Politics: International Studies in Gender, State & Society. Oxford University Press (OUP). 30 (2): 701–723. doi:10.1093/sp/jxad006. ISSN 1072-4745.
- ↑ Córdoba, José de (October 25, 2022). "U.S. Imposes Sanctions on Nicaragua's Authoritarian Regime". WSJ. Татаж авсан: September 3, 2023.
- ↑ "Nicaragua: Freedom in the World 2023 Country Report". Freedom House. May 30, 2019. Татаж авсан: September 3, 2023.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedcia
- ↑ "Nicaragua". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ 10.0 10.1 10.2 10.3 "Nicaragua". International Monetary Fund.
- ↑ "GINI index (World Bank estimate)". data.worldbank.org. World Bank. Татаж авсан: 7 March 2019.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 12 October 2022.
- ↑ "The Federal Republic of Central America (1823-1840)". Latinamericanhistory.about.com. 2010-06-16. Татаж авсан: 2010-06-26.
- ↑ "TED CASE: Nicaragua Canal Proposal". .american.edu. Татаж авсан: 2010-06-26.
- ↑ An 'Eco-Canal' Across Nicaragua
- ↑ Puerto Monkey Point
- ↑ Companies from six countries interested in Monkey Point
- ↑ Monkey Point Port Will Be Constructed
- ↑ "The United States and the Founding of the United Nations..." U.S. Department of State. October 2005. Эх хувилбараас архивласан: 2005-10-23. Татаж авсан: 2007-05-09.
- ↑ "Women in Leadership". Treasures of Wonderment. Татаж авсан: 2010-06-26.