Панамын суваг


Панамын суваг — Панам улсын нутаг Панамын хүзүүвчийг сэтлэн Атлантын далайг (Карибын тэнгисээр дамжин) Номхон далайтай (Панамын булангаар дамжин) холбох усан суваг. Сувгийн урт 81,6 километр. Бүтэн тивийг тойрох шаардлагагүй болгож усан замыг товчлодгоороо дэлхийн усан тээвэрт ач тустай.
Панамын сувгийг байгуулах төслийг анх 1880 онд Францууд эхлүүлсэн боловч амжилтгүй болж, Америкууд уг төслийг үргэлжлүүлэн, 1914 онд сувгийн нээлтийг хийсэн байна. Уг төсөл үргэлжлэх хугацаанд нийт 27,500 ажилчин тахал, холер зэрэг халдварт өвчин, мөн хөрсний гулсалтаас болж нас барсан байдаг.
Суваг нээлтээ хийснээс хойш, олон улсын усан тээврийн нэг гол зам болсон бөгөөд жилд дунджаар 14,000 усан онгоц, 205 сая тонн ачаа тээвэрлэдэг байна. 2002 оны байдлаар нийтдээ 800,000 усан онгоц уг сувгаар дамжин өнгөрчээ[1].
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "The Panama Canal". Global Perspectives. Archived from the original on 2006-06-24. Retrieved 2007-09-03.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

![]() |
Wiktionary: Панамын суваг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Making the Dirt Fly, Building the Panama Canal Smithsonian Institution Libraries
- Panama Canal Sailing Guide by CaptainWiki.Com
- Official website of the Panama Canal Authority — Has a simulation that shows how the canal works
- Canalmuseum — Panama Canal History, Documents, Photographs and Stories
- Canal Zone Brats — Comprehensive information on the canal and the zone
- History of the Canal Zone — including much canal information, from CZ Brats
- Satellite view in Google Maps
- General information regarding Panama Canal
- Structurae: Panama Canal
- A timelapse video of a transit of the entire Canal from Atlantic to Pacific.
- Live webcams Panama Canal