Усан тээвэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Францын усан тээврийн CMA CGM компаний контейнерийн хөлөг.

Усан тээвэр гэж усны тээврийн хэрэгслийг ашиглан эх газрын дотор (жишээ нь: гол, мөрөн, нуур) болон далай, тэнгист төрөл бүрийн зорилгоор тээвэр хийх буюу ялангуяа хүн болон ачаа барааг бизнесийн зорилгоор тээвэрлэлт хийхийг хэлдэг.

Түүх[засварлах | edit source]

Далбаат завь
Үндсэн өгүүлэл: Далайн аялалын түүх

Гол усыг гатлах шаардлагын улмаас хүн төрөлхтөн маш эрт дээр үеэс эхлэн төрөл бүрийн хөвөx эдлэлийг зохион бүтээсээр иржээ. Сал болон ухаадсан завь зэрэг нь магадгүй хамгийн эртний усны тээврийн хэрэгсэл байсан байна. Эдгээрийн ачаар саад болж байсан гол ус нь тээврийн зам болон хувирчээ. Усан тээвэр нь шинээр газар орон нээх боломж мөн худалдаа наймаа хийх боломжийг олгосон юм. Энэ нь нэг талаас эд бараа, шинэ санаа оноогоо солилцох бололцоог бий болгосон ч, нөгөө талаас газар нутаг, эдийн засаг, цэрэг дайны сонирхлын үүднээс бий болсон зөрчилдөөнийг ч бас авчирсан байна. Цаг хугацааны эргэлтэнд усан тээвэр ч бас хөгжин, иргэний болон зэвсэгт хүчний салбарт ялгарсан. Мөн загасчлал болон түүний худалдаа, мөн түүнчлэн усан тээвэртэй холбоотойгоор усан боомтын үйлчилгээ, навигац, усан онгоцны үйлдвэрлэлийн салбарууд ч бий болов.


Усан тээврийн гүйцэтгэх үүрэг[засварлах | edit source]

Дэлхийн усан тээврийн үндсэн чиглэлүүд болон нягтралыг харуулсан газрын зураг.

Усан тээврийн тусламжтайгаар усыг тээврийн зам болгон ашиглах эсвэл усан доор байгаа байгалийн нөөцийг олборлох боломжтой болов. Энэ нөөцийг өөрийн мэдэлд авахын тулд том гүрнүүд зэвсэгт хүчний усан тээврийг хөгжүүлэн ирсэн. Орчин үед усыг жуулчлалын зорилготойгоор ашиглах нь нэлээд газар авч байна.

Усыг тээврийн замаар ашиглах нь[засварлах | edit source]

Далайн тээвэр[засварлах | edit source]

Ус бол ашиглалтын чадал хамгийн өндөртэй тээвэрлэлтийн зам юм. Хүн төрөлхтний бүтээн босгосон хамгийн том хөдөлгөөнт бүтээл нь яах аргагүй усан онгоц юм. Усан онгоц нь их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг цөөн тооны ажиллах хүч болон бага зардлаар тээвэрлэдэг. Ашиглалтын чадөл өндөртэй далайн тээвэр нь даяарчлалын эх суурь юм.

Усан тээвэр нь далайгаар тээвэрлэлт хийхдээ төрөл бүрийн бараагаар төрөлжсөн байна: