Суринам

Бүгд Найрамдах Суринам Улс
Republiek Suriname
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: Justitia - Pietas - Fides  Загвар:La icon
"Шударга ёс - Үүрэг - Үнэнч зан"
Төрийн дуулал: God zij met ons Suriname  (Нидерланд)
('Бурхан манай Суринамтай хамт байна')
Suriname in its region.svg
НийслэлПарамарибо
Албан ёсны хэлНидерланд
Төр засагҮндсэн хуульт ардчилсан засаглалтай улс
Чан Сантоки
Байгуулагдсан
• Нидерландаас тусгаар тогтносон
1975 оны 11 сарын 25
Газар нутаг
• Нийт
163,821 км2 (91)
• Усны эзлэх талбай (%)
1.1
Хүн ам
• Тооцоо
481,267[1] (167)
• 2004 тооллого
456,829[2]
• Нягтаршил
2.9/км2 (239)
ХХИ 0.769[3]
Error: Invalid HDI value · 97
Мөнгөний нэгжСуринам доллар (SRD)
Цагийн бүсUTC-3
Утасны томьёо597
Домэйн нэр.sr

Суринам[4] (нид. Suriname; Сарнами хэл: शर्नम् Сарнам, Сранан Тонго хэл: Сранангрон), албан ёсоор Бүгд Найрамдах Суринам Улс, нь Өмнөд Америкийн хойд хэсэгт орших улс юм.

Зүүн талаараа Францын Гвиана, баруун талаараа Гайана, өмнө талаараа Бразилтай хиллэх бөгөөд хойд талд нь Атлантын далай бий. Францын Гвиана болон Гайанатай хиллэдэг өмнөд үзүүрийн хэсгүүд болох Марони гол, Корантин голуудын дагуух усан хил нь дээрх хоёр оронтой тус тус маргаантай бөгөөд 2007 оны 9 сарын 20-нд НҮБ-ын Далайн хуулийн конвенцийн дагуу Гвианатай хиллэх усан хилийн зарим хэсгийг шийдвэрлэж чадсан байна.

163,000 гаруй хавтгай дөрвөлжин километр нутагтай тус улс нь Өмнөд Америкийн хамгийн жижигхэн тусгаар тогтносон улс юм. Дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь нидерландаар ярьдаг цорын ганц бүс нутаг (Нидерландын Вант Улсын эзэмшлийн нутгуудыг эс тооцвол) бөгөөд албан ёсны хэл нь голланд хэл болох, Европын гадна орших цорын ганц улс билээ. Урт удаан хугацаанд үргэлжилсэн колоничлол, шилжин суурьшил, боолчлол нь Суринамыг дэлхийн хамгийн олон соёлын нийлмэл нутаг болгосон юм. Хүн амын ихэнх нь далайн эргийн дагуух хойд бүс нутгуудад амьдардаг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Central Intelligence Agency (2009). "Suriname". The World Factbook. Retrieved 5 сарын 11. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. Suriname Population UN Stats. Pg. 47, Appendix 1. 2010 оны 5 сарын 11-нд авсан.
  3. "Human Development Report 2009. Human development index trends: Table G" (PDF). НҮБ. Retrieved 5 сарын 11. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. ISO 3166