Jump to content

Мексик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мексикийн Нэгдсэн Улс
Estados Unidos Mexicanos (Испани)
Уриа: 
La Patria Es Primero (Испани)
("Эх орон нэгт")
Төрийн дуулал: Himno Nacional Mexicano
("Мексикийн Үндэсний Дуулал")
Нийслэл
ба томоохон хот
Мехико
19°26′N 99°8′W / 19.433°N 99.133°W / 19.433; -99.133
Албан ёсны хэлИспани хэл (де-факто)[b]
Хамтарсан албан ёсны хэлнүүд
Угсаатны бүлгүүд
Доороос харна уу
Шашин
(2022)[1]
  • 14.8% Шашингүй
  • 6.9% бусад
Ард түмний нэршилМексикчүүд‎
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн
бүгд найрамдах улс[2]
Андрес Мануэль Лопез Обрадор
Ана Лилия Ривера
Марсела Гуэрра Кастилло
Норма Лусиа Пина Эрнандес
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
9 сарын 16, 1810 он
9 сарын 27, 1821 он
12 сарын 28, 1836 он
10 сарын 4, 1824 он
2 сарын 5, 1857 он
2 сарын 5, 1917 он
Газар нутаг
 Нийт
1,972,550 км2 (761,610 миль2) (13)
 Усны эзлэх талбай (%)
1.58 (2015)[3]
Хүн ам
 2023 тооцоо
129,875,529[4] (10)
 Нягтаршил
61/км2 (142)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
 Нийт
$2.92 их наяд[5] (13)
 Нэг хүнд ноогдох
$22,440[5] (69)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
 Нийт
$1.42 их наяд[5] (15)
 Нэг хүнд ноогдох
$10,950[5] (71)
ОТББИ (2018)  41.8[6]
дундаж
ХХИ (2021) 0.758[7]
өндөр · 86
Мөнгөний нэгжМексик песо (MXN)
Цагийн бүсUTC−8 - −5 (Мексик дэх цагийг харна уу)
 Зуны цаг (ЗЦ)
UTC−7 - −5 (янз бүр)
Жолооны талбаруун
Утасны томьёо+52
Домэйн нэр.mx
  1. ^ Уугуул иргэдийн хэл бичгийн эрхийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл[8][9]
  2. ^ Испани хэл нь Мексикийн холбооны засгийн газрын де-факто албан ёсны хэл юм.

Mексик (Испани: México (сонсох)) - албан ёсоор Мексикийн Нэгдсэн Улс (Испани: Estados Unidos Mexicanos) — Хойд Америкт оршдог улс. Умар зүгт АНУ, дорно өмнө зүгт Белиз, Гватемал гурван улстай газраар хил залгаж, өрнө зүгт Калифорнийн булан, Номхон далай, дорно зүгт Мексикийн булан, Карибын тэнгистэй эрэг хөвөөлдөг.

Мексик 1,972,550 км² газар нутагтайгаараа дэлхийн 14-р, Америк тивийн 5-р том орон болохоос гадна 2023 оны байдлаар 129.151.256 сая хүн амтай тул дэлхийд 11 дэх, испани хэлт орнуудаас хамгийн олон хүн амтай улс гэгдэнэ. Хүн амын үндсэн хэл - Испани. Зонхилох шашин - Христ. Нийслэл Мехико дэлхийн их хотын тоонд багтдаг.

Мексик бол холбооны төрийн байгууламжит, ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагт, төлөөллийн ардчилсан улс төрийн дэглэмтэй улс. Ард иргэдийг засаглах учир холбооны гучин нэгэн муж улс, нэг дүүрэгт нутаг дэвсгэр хуваагддаг.

Мексик нь тухайн бүсийнхээ хүчирхэг орон бөгөөд 1994 оноос Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагад элссэн цорын ганц Латин Америкийн орон болсон. Мексик нь дундаас дээгүүр орлоготой оронд тооцогддог.

ҮНБ-ийг нь худалдан авах чадварын паритетаар тооцвол Мексикийн эдийн засаг нь дэлхийд 12-т орно. Эдийн засаг нь Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Гэрээний (NAFTA) гишүүн орнуудтай чухал уялдаа холбоотой. Мексик нь дэлхийн хүчтэй орон болж буйд тооцогдож байгаа боловч нийгмийн болон аюулгүй байдлын асуудлууд нь муугаар нөлөөлж байна.

2000 оны сонгуульд анх удаа сөрөг хүчний нам, 1929 оноос хойш Ерөнхийлөгчийн албыг барьж байсан Байгууллын Хувьсгалт намыг ("Partido Revolucionario Institucional") дийлж ялалт байгуулжээ.

Мексик улс засаг захиргааны хувьд 31 муж (испани. estados) болон 1 Холбооны тойрог (испани. Distrito Federal)-т хуваагддаг. Эдгээр нь нийлээд Холбооны байгууллагууд (Испани: Entidades federativasEntidades federativas) болдог юм.

1917 оны Мексикийн Үндсэн хуулийн дагуу муж улсууд чөлөөтэй, бүрэн эрхтэй бөгөөд өөрсдийн Үндсэн хуулийн дагуу өөрсдийгөө удирдах эрх чөлөөтэй. Муж бүр үндэсний харьяаллын асуудлыг хамарсан холбооны Үндсэн хуультай зөрчилдөхгүй үндсэн хуультай. Муж улсууд Холбооны зөвшөөрөлгүйгээр бусад муж улс эсвэл аливаа бие даасан улстай холбоо тогтоож чадахгүй (гэхдээ халдлагын үед хил залгаа мужуудын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай батлан ​​​​хамгаалах, аюулгүй байдлын гэрээнээс бусад тохиолдолд).

Мужууд нь хотын захиргаанд буюу аймагт хуваагддаг. Мексикт 2,448 хотын буюу аймгийн захиргаа байдаг (Мехико хотын 16 дүүргийг тооцохгүй).

Муж Засаг захиргааны төв Хүн ам,

(2010)

Газар нутаг,

км²

0 Сьюдад-де-Мехико 8 851 080 1499
1 Агуаскальентес Агуаскальентес 1 184 996 5589
2 Веракрус Халапа-Энрикес 7 643 194 72 815
3 Герреро Чильпансинго-де-лос-Браво 3 540 685 63 749
4 Гуанахуато Гуанахуато 3 388 768 30 607
5 Дуранго Викториа-де-Дуранго 690 113 11 978
6 Идальго Пачука-де-Сото 2 665 018 20 987
7 Кампече Сан-Франсиско-де-Кампече 822 441 51 833
8 Керетаро Сантьяго-де-Керетаро 1 827 937 11 769
9 Кинтана-Роо Четумаль 1 325 578 50 350
10 Коауила Сальтильо 2 748 391 151 571
11 Колима Колима 650 555 5455
12 Мехико Толука-де-Лердо 15 175 862 21 461
13 Мичоакан Морелия 4 351 037 59 864
14 Морелос Куэрнавака 1 777 227 4941
15 Наярит Тепик 1 084 979 27 621
16 Доод Калифорни Мехикали 3 155 070 70 113
17 Өмнөд доод Калифорни Ла-Пас 637 026 73 677
18 Нуэво-Леон Монтеррей 4 653 458 64 555
19 Оахака Оахака 3 801 962 95 364
20 Пуэбла Пуэбла-де-Сарагоса 5 779 829 33 919
21 Сакатекас Сакатекас 1 490 668 75 040
22 Сан-Луис-Потоси Сан-Луис-Потоси 2 585 518 62 848
23 Синалоа Кульякан 2 767 761 58 092
24 Сонора Эрмосильо 2 662 480 184 934
25 Табаско Вильяэрмоса 2 238 603 24 661
26 Тамаулипас Сьюдад-Виктория 3 268 554 79 829
27 Тласкала Тласкала-де-Хикотенкатль 1 169 936 3914
28 Халиско Гуадалахара 7 350 680 80 137
29 Чиуауа Чиуауа 3 406 465 247 087
30 Чьяпас Тустла-Гутьеррес 4 796 580 73 887
31 Юкатан Мерида 1 955 577 39 340
Мужуудын газрын зураг

Мексик бол аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон бөгөөд Америк тивд эдийн засгийн хувьд хамгийн хөгжсөн орнуудын нэг үздэг юм. Тус улс нь газрын тос, байгалийн хий (Америк тивд тэргүүлэх байр эзэлдэг), төмрийн хүдэр, хүхэр, сурьмагийн хүдэр, мөнгөн ус, бал чулуу үйлдвэрлэдэг.

Мексик бол жоншны дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч, экспортлогч орнуудын нэг юм. Хамгийн хөгжсөн үйлдвэрлэлийн салбаруудад хар ба өнгөт бус металлург, механик инженерчлэл, химийн болон нефть химийн үйлдвэр, хөвөн нэхмэл, хүнсний боловсруулалт орно.

Газрын тос боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй; дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг боловч Мексик газрын тосны бүтээгдэхүүн импортолдог.

Хөдөө аж ахуйд эрдэнэ шиш, улаан буудай, шар буурцаг, будаа, шош, хөвөн, кофе, жимс, улаан лооль зэрэг ургацын үйлдвэрлэл давамгайлдаг. Мод бэлтгэл мөн хөгжсөн юм.

2023 оны 1-р сарын 1-ний байдлаар Мексикт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь бүс нутаг, салбараас хамааран эх газарт өдөрт 207.44 песо (11.01 доллар)-гоос 464.51 песо (24.66 доллар) хүртэл байдаг, Мексик-АНУ-ын хил дагуу өдөрт 312.41 песо (16.59 доллар) байдаг бөгөөд энэ нь АНУ-тай хиллэдэг хотын захиргаанаас бүрддэг Хойд хилийн чөлөөт бүс гэсэн тусгай эдийн засгийн статустай юм.

Мексикт хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг юм. 1968 оны Зуны Олимпын наадам Мехико хотод болсон. Тус улс ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1970 болон 1986 онд хоёр удаа зохион байгуулсан бөгөөд 2026 онд АНУ, Канадтай хамтран зохион байгуулахаар болоод байна.

  1. "Catholicism and evangelism: the two most common religions in Latin America". Statista. Татаж авсан: 18 November 2022.
  2. "Political Constitution of the United Mexican States, title 2, article 40" (PDF). MX Q: SCJN. Эх хувилбараас (PDF) архивласан: 11 May 2011. Татаж авсан: 14 August 2010.
  3. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  4. "Mexico". The World Factbook (2026 хэвлэл). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023. (Archived 2023 edition)
  5. 1 2 3 4 "IMF DataMapper". www.imf.org. Татаж авсан: 27 November 2022.
  6. "Inequality - Income inequality - OECD Data", Inequality - Income inequality - OECD Data, OECD, <https://data.oecd.org/inequality/income-inequality.htm> (retrieved on 12 August 2021)
  7. "Human Development Report 2021-2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. 15 December 2020. Татаж авсан: 15 December 2020.
  8. INALI (13 March 2003). "General Law of Linguistic Rights of the Indigenous Peoples" (PDF). Татаж авсан: 7 November 2010.
  9. "Catálogo de las lenguas indígenas nacionales: Variantes lingüísticas de México con sus autodenominaciones y referencias geoestadísticas". Inali.gob.mx. Татаж авсан: 18 July 2014.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.