Нидерландын Хант Улс
Нидерландын Хант Улс ᠨᠢᠳ᠋ᠧᠷᠯᠠᠨᠳ᠋ ᠤᠨ ᠬᠠᠨᠲᠠ ᠤᠯᠤᠰ Koninkrijk der Nederlanden
| |
---|---|
Уриа: Je maintiendrai (францаар) «Би бат зогсоно» | |
Төрийн дуулал: Het Wilhelmus (Нидерланд) Aruba Dushi Tera (Аруба) Himno di Kòrsou (Курасао) O sweet Saint-Martin’s Land (Синт Маартен) | |
Нийслэл | Амстердам |
Албан ёсны хэл | Нидерланд: нидерландаар – Фрисланд: нидерланд, өрнөд фризээр – Бонэйр: нидерланд, папиаменто – Саба ба Синт Эстатиус: нидерланд, англиар Аруба: нидерланд, папиаменто Курасао: нидерланд, папиаменто Синт Маартен: нидерланд, англиар |
Төр засаг | |
• Төрийн тэргүүн | Хан Виллем-Александер |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Марк Рүттэ2 |
Байгуулагдсан | |
• Үйл | 1581 оны 7-р сарын 2 (тунхагласан) 1648 онд хүлээн зөвшөөрсөн (Вестфалийн энхтайван) |
Газар нутаг | |
• Нийт | 42.508 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 17.084.700[1](2017 оны 7-р сар) |
• Нягтаршил | 407[2] (17.)/км2 |
Мөнгөний нэгж | Нидерланд: – Евро (EUR) Кюрасао ба Синт Маартен: – Антилын гулден (ANG) Аруба: – Аруба флорин (AWG) Онцгой суурингууд: – Америк доллар (USD) |
Цагийн бүс | Европын эх газар:
UTC+1 ТЕЦ Кариб: UTC-4 |
Утасны томьёо | +31 (Европ) +297 (Аруба) +599 (Курасао) +1 (721) (Синт Маартен) |
Домэйн нэр | .nl (Европ) .aw (Аруба) .cw (Курасао) .sx (Синт Маартен) |
Нидерландын Хант Улс нь Европ болон Карибын арлуудад байх дөрвөн тусдаа хэсгээс бүрдэх улс юм. Эдгээр улсын хэсгүүдийг орон буюу нидерландаар «landen» гэх ба бүгд өөртөө засах засаглалтай, өөрийн гэсэн засгийн газар болон мөнгөн тэмдэгттэй. Хант улсын хамтын үүрэг нь ялангуяа гадаад ба аюулгүй байдлын бодлого, мөн түүнчлэн улсын харьяатын асуудал зэрэг юм.
Хант улсын хамтын үүрэг нь ялангуяа гадаад ба аюулгүй байдлын бодлого, мөн түүнчлэн улсын харьяатын асуудал зэрэг юм. Хант улсын дөрвөн бүрэлдэхүүн улсад:
- Нидерланд, тус улсын бүх нутаг дэвсгэрийн дийлэнхийг хамрах европ дахь хэсэг нь боловч, 2010 оноос эхлэн карибын «онцгой суурингууд» буюу «Карибын Нидерланд» эсвэл «БЭС-Арлууд» (нид. BES-eilanden, Бонэйр, Синт Эстатиус, Саба) хэмээн нэрлэгдэх арлуудыг нэмж оруулах болсон
- Аруба, Кариб дахь улс
- Курасао, Кариб дахь улс
- Синт Маартен, Кариб дахь улс
Энэхүү хант улс нь одоогийн энэ байдлаараа Нидерландын колонит Улсаас бий болов. 1949 онд тус улсаас Индонез Улс тусгаар тогтнон гарсны дараа хант улсын нутагт Өмнөд Америк дахь Суринам болон Карибын арлууд (тухайн үед тэр хавийн бүх арлуудыг нэгтгээд Нидерландын Антилын арлууд гэдэг байж) багтаж байв. 1975 онд Суринам Улс хант улсаас гарч тусгаар тогтносон бол 2010 онд Нидерландын Антилын арлууд нь задрав (Аруба аль 1986 онд өөртөө засах засагтай болж бие даасан).
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Wiktionary: Нидерландын Хант Улс – Энэ үгийг тайлбар толиос харна уу |

Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ CIA World Factbook 2017
- ↑ Аруба оролгүй, Курасао ба Синт Маартен