Абхаз
- «Абхаз» үгийг энд холбон амарчлав. «Абхаз ястан»-д мөн хамаарна.
Бүгд Найрамдах Абхаз Улс Аҧсны Аҳәынҭқарра (абхаз) Республики Абхазия (орос) | |
---|---|
Төрийн дуулал: «Аиааира» (Ялалт) | |
Нийслэл | Сухуми |
Томоохон | Гагра |
Албан ёсны хэл | абхаз хэл орос хэл |
Угсаатны бүлгүүд (2011) | Абхазын ард түмэн → 50.7% – абхаз ястан 19.2% – гүрж үндэстэн 17.4% – армен үндэстэн 9.1% – орос үндэстэн |
Ард түмний нэршил | Абхазчууд |
Төр засаг | Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Александр Анкваб (2011) |
• Ерөнхий сайд | Леонид Лакербая (2011) |
• Улсын хурал | «Аҧсны жәлар реизара» (Ардын Хурал) |
Газар нутаг | |
• Нийт | 8,665 км2 |
• Усны эзлэх талбай (%) | маш бага |
Хүн ам | |
• 2012 тооцоо | 242,862 хүн[1] |
• Тооллого | 240,705 хүн[2] |
• Нягтаршил | 28/км2 |
ДНБ (нэрлэсэн) | Саяхны тооцоо |
• Нийт | $500 сая |
Мөнгөний нэгж | Абхазын апсар Оросын рубль (RUB) |
Цагийн бүс | UTC+4 (Москвагийн цаг) |
Утасны томьёо | +7 840 / +7 940 |
Абхаз (абхазаар Аҧсны́, гүржээр აფხაზეთი, оросоор Абха́зия) гэж Кавказын нурууны өвөрт Хар тэнгисийн эрэгт тулан байдаг зүй ёсоор бол Гүрж улсыг бүрдүүлэх нутаг боловч тус нутгийнхны тэмцсэн ёсоор тусгаар тогтноод хэдэн жил болсон орон юм.
780—1008 оны хооронд Абхазын вант улс гэж байгаад Гүржийн эзэнт улсад нэгтгэгджээ. XVI зуунд тэрхүү улс задрахад Абхазын гүнт улс тогтсон ч Османы хараат байв. Энэ үед ард түмэн ислам шашинтай болсон. Орос-туркийн дайны үр дүнгээр 1864 онд Абхаз нутаг Оросын хааны мэдэлд шилжив. Зөвлөлт засгийн үед Зөвлөлт Гүржийн бүрэлдэхүүнд орсны дараа гүрж, орос, арменчууд ихээр нүүн иржээ. Гүрж улс тусгаар тогтноход 1992-1993 оны Абхазын дайн, абхазаас бусад үндэстнийг онцлон хядсан зөрчил үргэлжилсээр абхазчууд дийлэнх олонх болсон 2008 онд Өмнөд Осетийн явдлаас дахин сэдэрч Оросын цэргийн тусламжтай тусгаар тогтноод байна.
Оршин буй «Бүгд Найрамдах Абхаз Улс»-ыг Орос, Никарагуа, Венесуэл, Тувалу, Науру таван улс хүлээн зөвшөөрөөд байна.
Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]
Ард түмэн | 1887 оны тооцоо | 1989 оны тооллого | 2011 оны тооллого | |||
---|---|---|---|---|---|---|
тоо | хувь | тоо | хувь | тоо | хувь | |
Абхаз ястан | 58,960 | 85.7% | 93,267 | ▼ 17.8% | 122,069 | ▲ 50.7% |
Гүрж үндэстэн | 4,166 | 6.1% | 239,872 | ▲ 45.7% | 46,367 | ▼ 19.3% |
Армен үндэстэн | 1,090 | 1.6% | 76,541 | ▲ 14.6% | 41,864 | ▲ 17.3% |
Орос үндэстэн | 1,216 | 1.8% | 74,913 | ▲ 14.3% | 22,077 | ▼ 9.2% |
Нийлбэр | 68,773 | 100% | ▲ 525,061 | 100% | ▼ 240,705 | 100% |
Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]
- ↑ Georgia. Citypopulation
- ↑ "Численность населения Абхазии составляет 240 705 человек".